Saturday, November 12, 2011

Õàðèëöààíû ñýòãýë ç¿é õè÷ýýëèéí ëåêö¿¿ä



Ëåêö ¹1   Стрессээс хамгаалах аргууд Ямар нэгэн зүйлд сэтгэл, санаа зовох явдал байнга гарч байдаг. Энэ нь өнөөгийн нийгмийн түвэгтэй асуудлын нэг болж байна. Энэ нь хувийн болоод нийгмийг хамарсан байдлаар илэрдэг. Нэгэнд нь дарамт үүсгэж байгаа зүйл, нөгөөд нь тайвшрал үүсгэж байж ч болох юм. Сэтгэл санааны ихээхэн дарамттай байх нь даралт ихсэх, зүрх муудах, ходоодны шархлаа үүсэхэд хүргэдэг байна. Иймд арга хэмжээ авах нь эрүүл мэндээ хамгаалж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд тустай. Хямралыг даамжирахаас сэргийлэн, багасгахын тулд бие махбод түүнийг хэрхэн хулээж авдгийг анхаарах нь зүйтэй. Ямар ч юманд санаа зовохгүйгээр байх боломжгүй ч гэсэн түүнийг аль болохоор бааасгахад тус болохуйц зарим санаа оноог толилуулъя. Биеийн хүчний ажил хийх: Уурлаж, бачимдсан үедээ дасгал, хөдөлгөөн юмуу биеийн хүчний ажил хийж тайвшрахыг хичээж болох юм. Жишээ нь: гадагш эрүүл агаарт гарч, алхах, гүйх, теннис тоглох, цэцэрлэг талбайд ажиллах гэх мэт. Бие, сэтгэл хоёр харилцан уялдаатай хамтран ажилладаг болохоор эдгээр идэвхт ажиллагаа нь сэтгэл санааг тайвшруулна. Бусадтай санаа, бодлоо хуваалцах: Хэн нэгэн хүнтэй өөрийнхөө санаа, сэтгэлийг зовоож байгаа зүйлийн талаар ярилцах нь асуудлыг арай өөр талаас нь харахад тусална. Хэрэв өөрийнхөө асуудлыг нилээд түвэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, туслалцаа авах нь цаашдын хор уршгаас сэргийлж өгнө. Өөрийнхөө хэмжээг мэдэж байх: Хэрэв асуудлыг тухайн үед нь засаж залруулах боломжгүй бол цөхөрч туйлдахын хэрэггүй, харин байдал өөрчлөгдөж болох тэр цагийг хүлээх нь зүйтэй. Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн чадахааргүй зүйлд татгалзсан хариуг эвий нь олж хэлж сурах хэрэгтэй. Өөрөө өөртөө анхаарал тавих: Нойроо бүрэн авч, хоол ундаа зөв тохируулж байхгүй бол элдэв хямрал, ачааллыг тэсвэрлэх чадвар сулардаг байна. Хэрвээ нойргүйтээд байгаа шинж илэрвэл эмчийн зөвлөлгөөг авах хэрэгтэй. Тайван байж сурах: Сэтгэл санаа зовж буй зүйлийнхээ талаар ямар нэгэн алхам хийж ангижрахыг бодох хэрэгтэй. Хэрэв энэ талаар ямар нэгэн зүйл хийчих зав гарахгүй бол бодох ч цаг байх ёсгүй. Цагийг хөгжилтэй өнгөрөөх: Ажил, амралтын цагаа нарийн хуваарьтай зохицуулах нь чухал. Тоглох болон чөлөөт цаг гарган түүнийгээ идэвхтэй өнгөрүүлж байх нь эрүүл аж төрөхөд ихээхэн тустай. Оролцогч байх: Уйтгарлахаас зайлсхийх нэг арга бол орчин тойронд болж буй үйл явдалд оролцох юм. Жишээ нь: Сайн дурын байгууллагын ажилд оролцох, хүмүүст туслах, орон нутгийн болоод олон улсын хэмжээнд болж буй үйл явдлыг сонирхож байх нь өөртөө тохирох шинэ орчин, найз нөхөд, ажил үйлс бий болгоход ч туслах талтай. Юмыг цагт нь хийж байх Нэг дор олон юм давхцуулан хийхийг оролдох нь аль ч үгүй болох нь олонтаа учир дэс дараалан төлөвлөж байгаад хамгийн чухлаас нь эхлэн хийж гараас гаргасны дараа дараагийнх руу орох нь зүйтэй. Үргэлж өөрийгөө зөвтгөх ёстой юу? Хүмүүс санаа оноог чинь дэмжихгүй гонсойлгоод байвал тэдэнтэй сөргөлдөж байхын оронд хамтран ажиллах, нэгдэх тал руугаа хандах нь аль аль талд аятай уур амьсгал бүрдүүлж, ажил урагшлахад тустай болно. Уйлах ч бас муугүй: Нэг сайн уйлчих нь сэтгэл онгойлгоод зогсохгүй, толгой өвдөх, болон бусад хямралыг арилгахад чухал нөлөөтэй байдаг байна. Мөн гүнзгий урт амьсгаа авахад сайхан тайвширна. Инээх: Инээд нь эрүүл мэндэд тустай, сэтгэл санааг уужруулагч чухал хэрэгсэл учир амьдралыг аль болох хөгжилтэй талаас нь харахыг бодох хэрэгтэй. Тайвшруулах зүйл хийх: Үргэлж л юм хийгээд юм бодох ч завгүй гүйгээд байх боломжгүй нь мэдээж. Иймд заримдаа сайхан зүүд зүүдэлсэн мэт мөрөөдөж, байгалийн сайхныг сэтгэлдээ зураглах юмуу эсвэл бодитоор зурах, будах, ном уншиж, хөгжим тоглох зэргээр урам сэргээх зүйл хийж сонирхож байх хэрэгтэй. Эмнээс болгоомжил. Сэтгэл санаа хямарч, ядарсан үед дааврын эм уух гэсний хэрэггүй. Эм нь түр зуурын үйлчилгээ өгөхөөс биш, хямралыг үүсгэж буй асуудлыг арилгаж чадахгүй нь ойлгомжтой. Харин ч хямралыг түр зуур дарснаас илүүгээр нэмэгдүүлж ч магадгүй тул ямагт эмчийн зөвлөлгөөний дагуу хэрэглэх нь чухал. Тайвшрах урлаг: Элдэв хямралд өртөлгүй бие сэтгэлээ тайван амгалан байлгах урлагт суралцах хэрэгтэй. Зөвхөн амралтаа авч байж л нэг тайвширч, амарна гэж хүлээлгүй ажлынхаа дундуур, завсар чөлөөгөөр ер нь ямар ч үед бие сэтгэлээ уужуу тайван байлгах арга барилыг амьдралын хэвшил болгох нь зүйтэй. Ингэснээр ямар нэгэн зүтгэл чармайлт шаардалгүйгээр сэтгэл хангалуун байх болно. Өөрийнхөө дуртай урлаг спортын төрлөөр хичээллэх, тоглох болон бусад идэвхтэй ажил үйлст оролцох нь сэтгэл санаа болоод бие бялдарт сайнаар нөлөөлнө. Харин үргэлж давамгайлагч байна гэдгийг мартах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжөөн тайвшруулж, эрүүл мэндээ сэргээх, өөрөө өөртөө л зөв байх юм. 2. Ой санамжаа сайжруулах 10 арга
Ой санамжийг “мэдрэхүйн”, “богино хугацааны”, “урт хугацааны” гэж гурав ангилсан Фиелдинг “Ой санамжаа сайжруулах арван аргыг “тодорхойлж байна.

1.Ой санамжаа яаж ажилладгийг мэд: Хүн амьдрах хугацаандаа тохиолдсон зүйл, өөрөө хүссэн зүйлээ санаатайгаар сурдаг. Шинэ мэдээлэл мэдрэхүйн ойноос богино хугацааны ой санамжинд шилжин дурсамж болж үлдэнэ. Тиймээс бид ерөнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно. Арга замаа хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

2.Ой санамжийг тань сэргэг байлгах хэрэгслүүд бий болго: Ой санамжаа хадгалах, хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийж болно. Мэдрэхгүйгээр ялган салгах, оюун санаандаа төсөөлөх, үг болон зурвас, уялдаа халбоог нь тогтоох, ангилах, давтах, дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжинд тус бологч хүчин зүйлүүдийг сануулагч болгож хэрэглэх.

З.Өөрийгөө дэмжих, идэвхтэй бай. Хүнийг дэмжиж урам хайрлахад хийж буй зүйл нь дурсамж болон үлдэг гэж анхаарлаа төвлөрүүлдэг. Түүнээс гадна хүнийг дэмжиж урамшуулахад тэд өмнө зорилго тавин ажилладаг байна.

4.Амьдралын сайхныг амсаж, хүнийхээ хувьд хөгж. Таны төрөлхийн өдөөгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжийг тань дэмжин урамшуулагч болж болох юм. Амьдралаас таашаал авахаар шийдэх нь чухал. Гэвч үүний тулд ямар ч бэрхшээлийг давж, цааш явах хэрэгтэй юм.

5.Өөртөө байгаа зүйлдээ төвлөрөх чадвараа хөгжүүл. Анхаарлаа төвлөрүүлэх нь зарим зүйлээ хүссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална. Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зүйлээр хүрээлэгдсэн байдаг бөгөөд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхүйтэй сөргөлдөж мэдэх юм. Гадаад, дотоод хүчин зүйлээс болж анхаарал сарниж, өөр тийш чиглэдэг.

6.Сурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зүйлийг, хүмүүс мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг.

7.Эрүүл мэнддээ анхаар. 30 нас хүрээд тархи, мэдрэлийн систем зэрэг биеийн бүх эрхтэнд өөрчлөлт гардаг. Мөн янз бүрийн өвчин, таагүй байдал ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд төлөвлөгөө гаргах нь чухал. Үүнд чанартай хооллох, дасгал хийх, хортой бодисыг аль болох багасгах, эмчид тогтмол үзүүлэх зэрэг багтдаг. Оюун санаагаа идэвхжүүлэх, өөрийн дадсан ажлаас өөр салбараар оролдох, тодорхойлох зэрэг нь биед дасгал сайн байдаг шиг тархи болон мэдрэлийн системд ч ашигтай юм. Таны үнэн сэтгэлээсээ дурлаж хийдэг ажил тань ой санамжийг тань идэвхжүүлж хөгжүүлнэ гэсэн үг юм.

8. Сэтгэлийн дарамт, ядаргаагаа тайлагтун. Айдас, сандрал, уур уцаар зэргийн дараа хүн дарамтанд ордог тул түүнээс гарах сайн арга зам олох хэрэгтэй байдаг. Ийм чадварыг дараах аргаар бий болгож болно.
- Өөрийгөө эзэмдэж сурах
- Тайван байх, бясалгал хийх, залбирах
- Дасгал хийх
- Сэтгэлийн … хямрал, ядаргаанд орвол ямар муу үр дагавартай болохыг урьдчилан мэдэх
- Нийгмийн дэмжлэг
- Хямралыг дагалдан бий болдог энергийг гаргах арга замууд

9. Хөгширч байгаагаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэмц: Бид хөгшрөх тухай болон тэр үеийг хэрхэн даван туулах тухай боддог байх хэрэгтэй. Төв мэдрэлийн систем удааширснаар анхаарал амархан сарнидаг болж, мэдээллийг хагас дутуу хүлээн авах зэрэг нь нас ахих тусам ихэсдэг. Бид үүнийг амьдралын бодит байдал болохыг нь ойлгон хүлээн авч, өөрийн хүч чадлыг дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн, бодож сэтгэн, анхааралтай ажиглаж, өөр бусад аргыг ашигласнаар зохицуулж чадна.

10.Ой санамжаа хөгжүүлэх аргыг турших үедээ өөртөө багш бол. “Та өөрийгөө хүмүүжүүлж, дэмжиж, урагшаа явахад гурван” чухал зүйл шаардлагатай. Зөвшөөрөх, хамгаалах, хүч чадал. Эцэст нь та өөрийн байдал, амьдралынхаа талбарт ой санамжаа сайжруулах өөрчлөлтийг хийнэ. Та үүнийгээ эрчимжүүл. Таны хувьд ой санамжаа сайжруулах арга барилын чухам аль нь үр дүнтэй, ашигтай болохыг тодорхойлж, ой ухаандаа хоосон орон зай үлдээхээс сэргийлж чадвал амжилтанд хүрэхэд тань нэмэр болно. Та энэхүү өөрчлөлтийг хийхээр оролдоход танд туршлага сууна.
                                                       Ëåêö ¹2
Амжилтанд хүрэх арга замууд Хэрэв та амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол. Амжилтанд хүрсэн хүмүүсийн хийсэн зүйлийг давтан хий гэдэг үгийг би таньд мөн л хэлмээр байна. Энэ үгэнд би өөрөө чин сэтгэлээсээ итгэж явдаг. Өөрөөр хэлбэл амжилтанд хүрсэн хүмүүс өмнөө тодорхой зорилгыг тавьж байсан ба та ч гэсэн мөн тэгэх хэрэгтэй .    Цааш   явахын өмнө зорилго гэж юуг хэлэх вэ?  Зорилго гэдэгт юуг хэлэх вэ гэдгийг хэсэг хугацаанд эрэгцүүлэн бодож үзье. Толь бичигт зорилго гэдгийг хүнийг урагш дууддаг чармайлт зүтгэлийг нь чиглүүлж байдаг зүйл гэж тодорхойлсон байдаг. Энэ нь ойлгомжтой байгаа хэдийч бүхий л түүхийн зөвхөн нэг л хэсгийг илэрхийлж байгаа юм. Ургаш уриалан дуудагч бүхэн зорилго байдаггүй. Биднийг хүч оруулан зоригжуулж байхын тулд энэ нь ямар нэгэн тодорхой онцгой зүйл байх ёстой. Ийм байж чадахгүй л юм бол бид зорилго ердийн хүсэл мөрөөдлөөс буюу тэгэх ёстой тэгэж чадна тэгэх болно гэдгээ ялгахгүй шүү дээ. Та миний юу яриад байгаа сайн ойлгож байгаа байх. Дээрх тэгэх ёстой тэгж чадна хандлагад та өөрөө            ялагдах ч үе байдаг.  Жнь: Би дэлгүүр хэсэснийхээ дараа би кредит картаа гэртээ орхиод гардаг байж би өнөөдөр бага зүйл худалдан авах ёстой байсан юм хэмээн бодох үед энэ нь өнгөрсөн үйлдэлдээ харамсан миний харамсал хүсэл байсан бөгөөд харин зорилго байгаагүй юм. Би үзэг цаас аваад би дахиж хэзээч кредит карт ашиглахгүй. Худалдаа хийхдээ байнга бэлэн мөнгө хэрэглэж байх болно. Гэж бичих хүртэл бага зарцуулах гэдэг нь миний хувьд зорилго байгаагүй юм. Хэрэв зорилго гэдэг нь биелүүлхэд амархан байсан бол дэлхий амжилтанд хүрсэн хүмүүсийн өлгий нутаг байх байсан бизээ. Гэвч би танаас нэг зүйл асууя. Таньд яг одоо бичсэн зорилго бий юу? Үгүй гэсэн хариулт байх нь элбэг. Америкийн хүн амын 1% нь л жил бүрийнхээ зорилгыг цаасан дээр бичсэн байдаг гэсэн судалгаа байдаг. Цаасан дээр бичих гэдэг бол зорилгыг улам бүр хүчтэй болгож байдаг. Зорилгоо бичих гэдэг ямар хүчтэй зүйл болох талаар би та бидний сайн мэдэх нэг хүний жишээн дээр яриа өгье. Энэ бол Макс мөнхийн бэтман, Труманы шоу, худалч худалч кинонд тоглосон Жим керри юм. 1983 оны сүүлчээр Жим керригын ажлын гараа амжилт муутай эхэлжээ. Тэрээр хэд хэдэн ТВ ийн жижигхэн дүрүүдэд тоглож чадсан боловч хэн ч түүнийг анзаардаггүй. Түүний хүсэл мөрөөдөл хэнд ч хүртээлгүй байжээ. Тэрээр өөрийн хүссэн өндөрлөгт хүрэхийн тулд өөрийн хүрэх гээд байгаа амьдралынхаа хэв маягтай танилцуулахын тулд Холливууд руу явсан байна. Тэр эндээс баян алдартай хүмүүс хэрхэн амьдардагийг харсан бөгөөд тэрээр өөрийн чекийн дэвтэрийг гаргаж ирээд өөртөө 10сая долларын чех бичсэн байна. Ингээд энэ мөнгийг авах цаг хугацаа 1995 оны талархалын баяр гэж бичжээ. Дараагийн хэдэн жилийн туршид тэр өөрийн энэхүү мөрөөдлийн чекээ хийсэн түрийвчээ биеээсээ салгадаггүй байжээ. Цаг зав гарсан үедээ тэрээр нөгөө чекээ    гаргаж ирээд хардаг байсан бөгөөд хэзээ нэгэн цагт түүний авъяас чадвар энэхүү мөчийг жинхэнэ болгоно гэж боддог байсан байна. Тэр Амьд өнгөөр нэртэй ТВ шоугаар алдаршиж удалгүй Айс Вэнтура болон Маск киногоороо өндөр  нэр хүндийг олсон байна. 1995 оны 11р сарын сүүлчээр Маск киноны 2р ангид тоглох төлбөртөө 10 сая доллар нэхэмжилсэн байна. Дараа жил нь Каблийн амжилтан залуу киноноосоо тэр 20 сая доллар авсан байна. Керри. Тэгэх ёстой, тэгэж чадна, тэгэх болон гэсэн хүсэлтэйгээ зорилгоо хольж хутгалгүйгээр харин цаасан дээр зорилгоо буулгаж түүний ердийн хүсэл мөрөөдлөөс илүү онцгой зүйл болгон энэ бүхнээ бодит байдал болгохын төлөө явсан юм. Учир нь тэрээр маш тодорхой, ойлгомжтой зорилго тавьсан бөгөөд мөн түүнд хэрхэн хүрэх арга замаа ч маш тодорхой төлөвлөсөн байна. Үнэндээ би тэр өөрийг авах ёстой чекийг илүү тодорхой байдлаар харж мэдэрч төсөөлж үнэрлэж чадсан байна. Тодорхой байдаг гэдэг нь бүдэг бадаг мөрөөдлийг ойлгожтой хэрэгжүүлж болохуйц зорилго болгон хувиргаж байна. Хэрэв та өөрийн зорилгыг ингэж тодорхой харж мэдэрч үнэрлэж чадаж л байх юм бол та зорилгоо бодит байдал болгож хэрэгжүүлхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг мэдээд зогсохгүй үүнийгээ ажил хэрэг болгож болно. Зорилгоо хэрэгжүүлэхэд таныг уриалан дуудах хүч ч гэсэн мөн тодорхой бөгөөд илүү хүчирхэг байж болно. Таны зорилго тань тодорхой бөгөөд хэмжигдэхүйц байх ёстой гэдгийг санаарай. Хэдийгээр зорилгоо бичиж тэмдгэлсэн боловч та яг юунд хүрхийг хүсээд байгаа таны зорилгыг хэрэгжсэн эсэхийг хэмжиж хэмжүүр хэрэгжих үндэслэл зэрэг нь тодорхой байхгүй бол энэ нь зорилго биш мөрөөдөл хүсэл хэвээрээ л үлдэх болно. Жнь: Би 2010 он гэхэд баяжсан байхыг хүсэж байна гэдэг бол зорилго биш харин үүний оронд би ирэх 3 сарын дотор сар бүрийнхээ нийт орлогын 10%ийг тэтгэвэрийн өмнөх дансандаа хийж хадгалсаар 48.000 той болно гэх мэт маш тодорхой зорилго бичих хэрэгтэй. Хамгийн гол нь зорилго бүдэгхэн байх тусмаа хэрэгжих нь хэцүү болдог.  Өөрийн зорилгоо хэрэгжүүлхийн төлөө ирэх 48 цагийн дотор ямар нэг алхам хий. Таныг яг одоо хийж болох олон зүйл байгаа. Та өөрийн бичсэн зорилгоо өдөр бүр нүдний тань өмнө харагдаж байх тийм газар байрлуулан хад. Өглөө босонгуутаа зорилгоо харж байснаар та амьдрал тань одоо юунд төвлөхч байгааг  дахин өөртөө сануулж байна. Үүний үр дүнд зорилгоо биелүүлэхэд шаардагдах бүхий л мэдээлэл харилцаа холбоо бүхнийг байнга тасралтгүй ирж хайж чаддаг. Та өөрийн итгэдэг дотны хүнтэйгээ зорилгынхоо талаар ярилц хамгийн сайн арга бол бусдын тусламжийг авах таныг дэмжих хэн нэгэн тааралдвал өөрийн зорилгоо хүмүүстэй хуваалцсаар яв. Таны амжилтанд хүрэх эсэхэд нөлөөлдөг хэдхэн гол хүчин зүйл байдгийн нэг нь   таныг тойрон хүрээлж буй хүмүүсийн нөлөө байдаг. Өөрийн дассан сурсан тэр орчиноосоо гарч, таныг зорилгод чинь хүчлэж өгч чадах тийм хүмүүсийн орчинд орж шинэ найз нөхөдтэй танилц. Та өөрийнхөө талаар нээж илрүүлсэн мэдээлэлээ ашиглаад амьдралаасаа хайж явдаг зүйлээ олоход чинь таньд туслах зорилгыг олж тодорхойлох хэрэгтэй. Хамгийн багадаа гэхэд жилд нэг удаа өөрийн зорилгын хэрэгжилтийн явцыг эргээд нэг хянаж үзэж бай. Мөн нэг удаа яг хаана яваагаа мөн хаашаа явахыг хүсэж байгаагаа нягтлаж үз. Бэрхшээлд бүү бууж өг Танд зорилгоо хэрэгжүүлэх явцад бэрхшээл учирна. Харин түүнийг давж туулна. Иймээс та цаасан дээр өөрийнхөө зорилгод хүрхийн тулд урьдчилан сэргийлж болох бүх зүйлийн талаар бич мөн өөрт тулгарч болох бэрхшээлүүдийг бич хойно нь тэр бүхнийг хэрхэн даван туулахаа ард нь тодорхой бичих хэрэгтэй. Энэ бол хувь хүний амжилтанд хүрэх төлөвлөгөө юм.  Та оролдлого хийх болгонд улам бүр хялбар болсоор байх бөгөө улмаар та өөрийнхөө амьдралын ирээдүйг илүү сайнаар бүтээн бий болгож чадна. Та зорилгоо унших бүр “Би өөрийнхөө амьдралын ирээдүйг өөрөө бүрэн хариуцаж байна” гэдгийг ухаарах болно. Үүнээс өөр таныг хүчирхэг болгож чадах нэг ч зүйл үгүй. Дэлхийн шилдэг худалдагч Жо Жерард амжилтанд хүрсэн арга зам Өөрийгөө өөртөө зар. Өөрийгөө зарна гэнээ гэж та гайхаж магадгүй.  Дэлхийн хамгийн гол бараа бол та өөрөө, хэнч таныг таниас илүү зарж чадахгүй. Яагаад гэвэл бид цөм ухамсартай сэтгэж эхэлсэн цагаасаа эхлэн насан эцэс болтлоо өөрийгөө зардаг юм. Детройтын гэгээн сахиусын сүмийн ламтан Клемен Керн энэ тухай “Бид гэгээн эцэгт өөрийгөө үнэ хүргээд зарчихвал хойд насандаа сайн төрөлийг олно” гэсэн билээ.   Бид бүгдээрээ худалдагч зурагтын кино үзье гэж ээжээсээ гуйж байгаа хүүхэд наймаалцаж байна. Цалингаа нэмэгдүүлмээр байна гэж даргадаа хэлж байгаа ажилтан бас л наймаалцаж байна. Та өөрийгөө бусдад зархаасаа өмнө өөрөөр хэлбэл өөрийнхөө санаа хүсэл найдвар амбиц ур чадвар туршлага бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад худалдахаасаа өмнө та өөрийгөө өөртөө 100%  худалдах хэрэгтэй. Өөртөө итгэх өөртөө найдаж өөртөө итгэлтэй өөрийнхөө үнэ цэнийг бүрэн ухамсарлах хэрэгтэй.  Та өөрийгөө хэн гэж бодож байгаагаас бүх юм эхэлнэ. Та цорын ганц хэзээч давтагдашгүй, үүнийг мэдсэн бол бүү март, ухамсар далд ухамсартаа үргэлж сонсож яв. .           Би хамгийн шилдэг нь гэж хүмүүст яаж  итгүүлэх вэ? Би дэлхийн №1 гэсэн тэмдэгийг энгэрээсээ салгадаггүй. Энэ тэмдэг надад дэлхийн №1 гэсэн итгэлийг маань бататгаж өгдөг. Би өөрийгөө өөртөө худалдаж чадсаныг тэмдэг маань баталж байгаа юм. Хэрэв чи өөрийгөө хамгийн шилдэг нь гэдэгт итгэхгүй  бол өөр хэн ч итгэхгүй 1964 онд Мухаммед Али нэртэй дахин аврага болсон.  Тэрбээр хаа ч явсан Би бол №1 боксчин гэж ярьдаг байлаа. Энэ үг бол түүний худалдааны тэмдэг гарч ирсэний дараа өрсөлдөгчөө яах гэж байгаагаа шууд хэлдэг. Ингэж л өөрийгөө зардаг байсан. Амьдралын замд таньтай олон янзын өрсөлдөгч дайсан учирна. Өдөр болгон  гарч ирэх ялах юмуу ялагдана. Яагаад ялж болохгүй гэж. Өөрийгөө сайн зардаг хүмүүс эхлээд өөртөө зардаг янз бүрийн аргаар зарж болох боловч ихэнх нь өөрийгөө хайрлаж сурахаас эхэлдэг.             Муж улсын захирагч асан Жорж Ромни маш их авьяастай оюуны өндөр хөгжилтэйгээрээ гайхагддаг байлаа. Тэрбээр нэг удаа өөрийнхөө сүмд ирсэн мөргөлчдөд номлол айлдахдаа энэ бол  өөрийгөө хайрлаж сурах гайхамшигт томьёо  гэж би бодож байна. Таны замд олон саад бий үүнийг даван туулахад бэлэн байх нь чухал. Газар дээрх хүмүүс ердөө 3 хэсэгт хуваагдана.Үүнд: 1.    Тэдний хувьд хамгийн гол нь зорьсноо биелүүлэх, тийм хүмүүс ямагт эрч хүчтэй хэзээ ч гоншгонодоггүй ялагчийн инээмсэглэл нүүрэндээ тодруулж явдаг. Тэд таныг зоригжуулах чадвартай. 2.     Ийм хүмүүс хаа сайгүй аль ч өрөө тасалгаанд тийм хүн бий. Тэд өөрт нь учирсан гай зовлонгоо хэнд ч хамаагүй тоочих дуртай . Тэд бол мөнхийн бүтэлгүйчүүд тэднээс хол байх хэрэгтэй. 3.    Ийм хүүмүүс амьдралтай тэмцэж ядраад бууж өгсөн хүмүүс Тэдний хэлэх дуртай үг бол “Тэгээд яах юм бэ” Тэд бүгдийг бусад руу чихнэ. Та өөрийгөө зарахдаа гагцхүү № 1 гэж итгээд №1 хүн шиг байж чадсан цагт л амжилтанд хүрнэ. Үүний тулд өдөр бүр  би хамгийн мундаг нь гэж өөртөө бичгээр юмуу амаараа сануулж байх нь чухал. Тарьсан ногоонд ус бороо хэрэгтэйн адил таны сэтгэхүйд ийм дэмжлэг хэрэгтэй. Өглөө бүр толинд харж байгаад “Би өөрийгөө хэнээс ч өндөр үнээр зарж чаддаг. Гэж хэлж бай. Бүх асуудал имижэд  тогтдог юм. Ялан дийлэгч имиж ном бичсэн Роберт Шук та өөрийнхөө имижээр бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа бол юуны өмнө өөртөө сэтгэгдэл төрүүл гэсэн байдаг. Та яг одоо юу хийх вэ? 1.    Өглөө босохын өмнө “Би хамгийн шилдэг худалдагч” гэж 10 удаа хэл 2.    Орой бүр унтахын өмнө “Би өөрийнхөө амьдралд хамгийн гол хүн гэж 10 удаа давтан хэл 3.    Өөрийгөө зарж чаддаг ялан дийлэгч хүмүүсээс үлгэр жишээ ав 4.    Сөрөг мэдрэмж санааг атаархал хордолт айдас гэх мэт амьдралаас авч хая. 5.    Өнөөдрөөс эхлэн өөрийг чинь муулсан аливаа илэрлийг өөртөө сайнаар эргүүл. 6.    Өдөрт наад зах нь 1 удаа хонгоруугаа алагдаж бай.
                             Хүмүүст өөрийгөө яаж худалдах вэ? Өөрийгөө худалдан авагч гэж түр төсөөлөөд намайг хэн нэгэн худалдаж авах болов уу? Гэсэн асуулт өөртөө тавь  үргэлж өөрийгөө бусдад худалдаж байдаг учраас өөрийгөө үнэтэй зарàхын тулд бусдаас ялгарах шаардлагатай. Ямар ч үнэ цэнэгүй өөрийн гэсэн онцлоггүй “Х” бай болохгүй тийм барааг хэн ч авахгүй Өөрийгөө үнэтэй зарахын тулд ихэнх хүмүүст таалагдах хэрэгтэй. Эргэн тойронд байгаа хүмүүс таньд ашигтай байхыг та хүснэ. Хүмүүс таны төлөө санаа бодлоо өөрчилж байхыг та хүснэ. Таны агуулга бол таны дотоод ертөнц. Таны агуулга таны нүдний гол, инээмсэглэл үг яриагаар чинь илэрнэ. Хэдэн жилийн өмнө амеркийн цагдаа нар залуучуудын дунд нэр хүндээ алдаж эхэлсэн. Цагдаа нарыг “гахай” гэдэг болсон. Яагаад тэгсэн бэ цагдаа тэр залуучуудын найз болж чадаагүй, өөрөөр хэлбэл тэдэнд өөрийгөө худалдаж чадахгүй болсон нь үүний нэг шалтгаан байв. Тэд жинсэн өмд урт үсний дайсан болсон. Тэд залуухан хувцаслалт үсний моодийг хар тамхи мансууруулах бодистой холбож үздэг байв. Тэд хүний эрхийг хамгаалагч биш дайсагнагч болж хувирсан. Тэгээд орон даяаар залуучуудын эсэргүүцэл өрнөсөн юм. Хүмүүсийг хамгаалагч найз нөхөдийг имижтэй болгохын тулд цагдаа нар их чармайх шаардлагатай болсон юм.  Манай Детройт хотод цагдаа нар хөвгүүдийн бялдаржуулах клуб байгуулласан нь үүний нэг жишээ юм. Дотоод агуулгаас гадаад имиж чухал байгаа биз? Баглаа боодлын ач холбогдол Үйлдвэрлэгч, рекламны агент, маркетич худалдагч бараагаа гүйлгээтэй болгохын тулд баглаа боодол шошгоо сайжруулах хүний нүдэнд сайхан харагдах худалдан авах хүсэл төрүүлэх гэсэн зарчимд тулгуурладаг. Хэлбэр агуулга 2 хоорондоо нийцсэн байх ёстой. Таны агуулга бол таны дотоод ертөнц Таны агуулга төрх байдал : нүүр царай галбир хувцас ... гээд хүмүүсийн нүдэнд ямар харагдаж байгаа чинь. Эцсийн эцэст та хүмүүсийн нүдэнд эхлээд харагддаг шүү дээ. Өөрийгөө эндээс эхэлж зарна. Наймаа сайн муу болох нь баглаа боодлоос хамаарна.  Хүний гадаад байдал түүний зарах гэж байгаа дотоод чанарын илрэл болдог. Хүмүүс таны гадаад байдлыг хараад голвол та зарагдахгүй. Ариун цэврийн зургаан дүрэм 1 Өдөр бүр усанд орж бай. Сүрчиг хэрэглэж бай гэхдээ хурц үнэртэйг биш 2 Үсээ байнга шампуниар угааж хэвшүүлж самна 3 Нүүрний будалт болон сахалдаа анхаар 4 Хумсаа янзлахаа хэзээч бүү март 5 Биеийн жингээ өөртөө яг тохируул 6 Алхаа гишгээгээ цэгнэж бай Нуруу цэх цээж тэнэгэр байх хэрэгтэй та №1 гэдгээ бүү март №1 хүн бөгтийж явдаггүй. Хувцаслалт Ихэнх хүмүүс таныг хувцсаар чинь үнэлнэ “Хувцас бурхан бие чөтгөр” Хэзээ хаана юу өмсөх вэ? гэдэг бас чухал бололцооныхоо хирээр сайн хувцасла. Хувцас бүр чинь таньд яг зохисон байх  хэрэгтэй Ø  Нөхцөл байдалд тохируулж хувцасла Ø  Хувцасаа шүүгээнд цэвэр нямбай өлгөж бай Өлгүүрт байгаа хувцас өнгөө алдаж үрчийдэггүй олж авсан хувцас эд зүйлсээ хайрлан хямагдах хэрэгтэй. Ø  Хувцасаа байнга цэвэрлэж янзлаж бай Ø  Хувцасны өнгө хэв загварыг сайн тохируул Хувцас чинь таньд хүндэтгэл авчирах ёстой болхоос хүмүүсийн анхаарлыг татах ёсгүй. Ø  Гутал чинь хар юмуу хүрэн гээд тод биш өнгөтэй байхаас гадна баяр ёслол амралт спортын гэхчлэн өөр өөр нөхцөлд тохирсон байх хэрэгтэй. Ø  Гутлаа үргэлж цэвэрлэж бай. Өсгий нь тэгш байх хэрэгтэй Ерөнхийдөө өөрийнхөө баглаа боодолд байнга анхаарч бай. Би өөрийгөө зарах бүртээ энэ наймаа ашиг юу билээ гэсэн асуулт өөртөө тавьдаг. Наймааны зорилго тодорхой болмогц би энэ наймааг хийхийн тулд яах ёстой вэ? Гэсэн асуулт тавьдаг. Эхлээд худалдаж байгаа зүйлийнхээ талаар юу мэдэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Өдөр бүр үй олон хүн өөрийгөө худалдах гэж оролддог боловч хэтэрхий олон хүн өөрийгөө худалдаж чаддаггүй шалтгаан нь өөрийгөө яг хэн болохыг мэддэггүйд оршино. Саяхан намайг оклахота муж улс дахь Орол Робертсын их сургуулийн хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан 5000 оюутаны өмнө үг хэлхээр урьлаа. Орал робортс бол өөртөө итгэлтэй тавьсан зорилготой хүн тэрбээр өөрийгөө худалдах үндсэн зарчимуудыг ашиглан орчин тойрныхоо хүмүүсийг өөртөө захирагдуулж чадсан юм. Орал радио телвизийг ашиглаж сая сая хүмүүст өөрийнхөө санааг хүргэж олон мянган залуусыг төгсгөн амьдралд хөл тавих их сургуулийг байгуулласан. Тэр өөрийгөө яаж зархыг сайн мэддэг үүнийгээ тууштай  хийдэг. Ингээд их сургуулийн соёлын танхимд  5мянган оюутан цугларч дунд сургууль төгсөөгүй би тэдний өмнө үг хэлэх болов. 3 жилийн өмнө би энэ сургуульд үг хэлэх урилга авахгүй байсан яагаад гэвэл баглаа боодлоос шалтгаалсан  юм. Би тэгхэд машин зардаг шигээ хоол их иддэг байсан учир дэндүү бүдүүн байлаа. Робертсын их сургуульд хүн бүр биеийн жиндээ хянал тавьна гэсэн дүрэм байдаг. Хэрэв оюутан биеийн жингээ хэтрүүлбэл шууд хасчихдаг байсан юм. Галбираа яаж хадгалах вэ? 1.    Өглөө оройд 42 удаа сууж босох 2.    Өглөө оройд өвдөг дээрээ суугаад 42 удаа сорь 3.    Өглөө оройд дээш харан хэвтээд хөлөө өргөн дугуй унах хөдөлгөөн 42 удаа хий Би идэж уух болгондоо өөртөө шаардлага тавьж одоо боль гэж хэлдэг болсон. Бие махбодио тархиндаа захируулж байхын ач холбогдлыг би ингэж мэдэж авсан. Өглөө бүр 3 янзын дасгалаа 42 удаа хийхэд булчин маань болиоч гэж гуйхад нь тархи шууд захирдаг байлаа. Та өөрийгөө өдөр бүр хором бүрт зарж байгаа Харин яаж сайн зарах вэ? Ø  Өглөө сэрэнгүүтээ би өөрийгөө худалдаж авах байсан уу ? гэж асуу Энэ асуултанд тийм гэсэн хариу өгөх хүртэлээ үргэлжилүүл Ø  Хүмүүс таны баглаа боодлыг хараад дотор нь юу байгаа бол гэсэн хүсэл төрүүлэхийг хичээ Ø  Гадаад байдалдаа ямагт анхаар Ямагт цэвэр цэмцгэр бай Ø  Үргэлж нуруу цэх цээж тэнэгэр явж бай Ø  Хувцасаа байнга арчилж бай Ø  Нөхцөл байдалд тохируулан хувцасла илүү чимэг хэрэггүй Ø  Өөртөө итгэлтэй бай итгэл таныг хизээч буруу замруу хөтлөхгүй Өөрийгөө зарахын тулд наймаа амжилттай амжилттай болно гэдэгт дээд зэргээр итгэсэн байх хэрэгтэй итгэл байвал зориг байна. Хэрэв та өөртөө итгэхгүй бол хэн таньд итгэх юм бэ? Өөртөө итгэлтэй байх хүмүүжил бол маш чухал зүйл гэж би үздэг учир нь амьдрал таньд хүнд хүнд цохилтыг ар араас нь угсруулан өгөх учир даалуугаар өрсөн байшин нь нурах дахин дахин өрж байгаа хүүхэд шиг итгэлээ дахин дахин сэргээх явдал таньд байн байн тохиолдоно. Надад ч гэсэн ийм явдал нэг бус удаа тохиолдсон. Хэрэв би алдаа бүхнээсээ сургамж авч тэр бүрийд өөртөө итгэх итгэл минь өсөн нэмэгдэж байгаагүй бол надад энэ бүхнийг ярихад эвгүй байх байлаа. Газар дээрх хамгийн хүчтэй 2 үг. Өөртөө итгэх өөрийнхөө чадалд итгэх өнөөдөрт итгэх бусдад итгэх ирээдүйд итгэх итгэл. Хэрэв та өөртөө итгэхгүй бол хэн таньд итгэх вэ? Би чадахгүй гэж айх улирч баларч байхгүй болсон юмнаас айх өнгөрсний үр дагавараас айх маргаанаас айх бүтэлгүйтэл азгүйтэлээс айх уулыг эргүүлэх хүчтэй айдас ба итгэл бүтэлгүйтэл ба амжилт. Миний амьдралын түүх Гэнэт миний амьдралын гол хүчин зүйл нь айдас болж хувирлаа. Би худалч хүмүүсийн хоосон амлалтанд найдаж өрөнд баригдаж шүүхийн тогтоол гүйцэтгэгч цагдаагийн төлөөлөгч хоёр намайг байшингаас минь хөөж гаргахад тулж банк машинийг минь хураах гээд байлаа. Би машинаа хураалгахын тулд гэрээсээ хэдэн хороололын цаана машинаа тавьдаг боллоо. Хоёр хүүхэддээ худлаа ярьдаг байлаа. Идэх юм огт байхгүй боллоо гэж нэг өдөр эхнэр маань хэлэхэд айдас улам нэмэгдэв. Би сөхөр ч суугаад итгэлийг маань эргүүлж өгөөч гэж бурханаас гуйв. Гэтэл тийм ч ховорхон болдоггүй үйл явдал болж бурхан эхнэртэй минь хамтран өөртөө итгэхэд минь тусаллаа. Эхнэр маань намайг тэврээд Жо минь бид 2ийг гэрлэхэд бидэнд юу ч байгаагүй. Чи бүгдийг олсон одоо бид 2 юу ч үгүй болсон.  тэгхэд чамд итгэж байсан одоо ч итгэж байна. Чи дахиад бүхнийг олж чадна. Би чамд итгэж байна гэв. Надад итгэсэн тэрний итгэл өөртөө итгэх миний итгэлийг бүр ч нэмэв. Өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авах хамгийн шилдэг арга бол түүнийг өөр хүнээс олж авах. Гэсэн энгийн нэг үнэнийг ойлгосон билээ. Айдасаас ангижрах 5 дүрэм 1.    Өөртөө итгэ 2.    Өөртөө итгэлтэй хүмүүстэй харилц 3.    Итгэлийн механизмаа эрчимжүүл 4.    Амьдралын жолоогоо өөрөө атга 5.    Зүгээр битгий суу 6.    Юу таньд айдас төрүүлдэг нь чихал биш  хийхээс айдаг зүйлээ хий. Өөрийгөө амжилттай зарахын амжилт та орчин тойрондоо ямараар хандаж байгаагаас олон талаар шалтгаална. Үүнтэй адил орчин тойрондоо хандах таны хандлага өөртөө хэрхэн хандаж байгаагаас шалтгаална. Энэ хандлага чинь эерэг юмуу сөрөг бүтээлч юмуу бүтээлч биш оновчтой юмуу оновчгүй өөдрөг юмуу гутранги байж болно. Та амьдралыг хүмүүсийг ажлаа гэр бүлээ харж байхдаа бүрэн бүтнээр нь харж байна уу? зөвхөн аль нэг хэсгийг нь харж байна уу? Асуудлыг бүх талаас нь харж байна уу? ганцхан талаас нь харж байна уу? өөрийн бодолтой төлөвлөгөөтэй хандаж байна уу?. Таны бодол буруу байсан учраас харах ёстой зүйлээ буруу талаас нь харж байна уу? Эргэн тойрноо харах гэсэн үг утга нь мэдлэгийн хүрээ гэсэн үг юм. Аливаа зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад байна уу? даа гэж бодвол та асуудал бүр санаа бүр зоос шиг хоёр талтай гэж өөртөө хэлж бай. Асуудлыг бүх талаас нь харж чадаж томруулж жижигрүүлж харж байна уу? өөрөөсөө асуу Бурхан чамд нэг ам хоёр чих хайрласан бага ярьж их сонсвол өөрийгөө сайн мэдэх болно.  Сонсох чадвар бол урлаг. Судалгаанаас үзвэл бид бусдын хэлсэний 50%ийг л сонсдог ажээ. Тэгвэл өөрийгөө амжилттай худалдах гэсэн хүн яаж үлдсэн 50%ийг нөхөх вэ? 1.    Чихээ нээлттэй байлгахын тулд амаа хаалттай байлга 2.     Мэдрэхүй бүх эрхтнээрээ сонс 3.     Нүдээрээ сонс ярилцаж байгаа хүнийхээ нүдрүү хар 4.    Бүх биеээрээ сонс. Биеийнхээ хэлийг ашигла эгц суу 5.    Толь бол ярьж байгаа хүн инээвэл инээ толгой дохивол толгой дохь 6.     Хүний яриаг онцын шаардлагагүйгүйгээр бүү тасал 7.     Хөндлөнгийн чимээг багасга 8.     Анхаарлаа төвлөрүүл 9.    Амаар хэлээгүй зүйлийг нь сонсохийг хичээ 10.  Хэзээ ч чалчаа  бүү бол Дуугүй байх нь чалчихаас ашигтай. Гэж бичээд байнга харагдаж байхаар газар байрлуул. Тэдний хэлээр ярь  -Өөрөөр хэлбэл хэрэгтэй үгээ цагийг нь олж хэл гэсэн үг. Харилцаж буй хүнийхээ хэлийг яаж эзэмших вэ? 1.    Ойртуулан татах үг хэрэглэ 2.    Түлхэн холдуулах үгээс зайлсхий 3.     Энгийн үгээр ярь 4.     Бухны өмнө улаан алчуур бүү далла 5.     Бодож байгаагаа л ярь 6.     Ярьснаа хий 7.    Хараалын үгнээс цээрлэ Хүн бүр орчиныхоо хүмүүстэй ойлголцож тэдэнд нөлөөлж амжилт олохын тулд өөрийгөө зарах хэрэгтэй болдог. Урьд нь нэг бус удаа тэмдэглэж байсанчлан энэ зарчим тухайн хүн хэн бэ юу хийж байна вэ? Гэдгээс үл хамааран хүн бүхэнд нийтлэг  байдаг. Та ямар ажил эрхэлж эсвэл ямарч ажил эрхэлдэггүй байгаа нь чухал биш ертөнцөд хичнээн хүн байдаг вэ? Гэдэгтэй адил хүний ажил мэрэгжил тийм олон. Юуг ч хамаагүй хэнд ч хамаагүй яаж зарах вэ? Гэдэг номондоо би өөрийгөө яаж дэлхий №1 худалдаачин болсон ямар арга хэрэглэж байсан тухайгаа тов тодорхой бичүүлсэí áèëýý.


Ëåêö 3                                 Албан харилцааны соёл Хүмүүсийн хоорондын олон талт харилцааг зохицуулах асуудлын нэг чүхал хэсэг нь нийгмийн дунд, ялангуяа албан ажлын үед биеэ авч явах ёс зүйн тухай асуудал юм. Ажил хэргээ сайн явуулах, алдар нэр, амжилт ололт, ашиг орлого олоход эелдэг соёлч боловсон байдал, хариëцааны ёс зүйг сахих явдал тун чухал үүрэгтэй. Ёс зүйн тухай ойлголт бол өргөн хүрээтэй, газар бүр харилцан адилгүй, орон бүхний соёл, түүхэн уламжлал, зан заншил, нийгмийн байгуулалтай холбоотой байдаг. Газар газрын түншүүд уулзаж хамтран ажиллах боломж нээлттэй болсон өнөө үед бид, ёс суртахууныг сахиулах, хүмүүсийн харилцааны боловсон хэлбэрийг аль болох олон нийтийн хүртээл болгох гэвэл соёл, ёс зүйн асуудалд анхаарал тавьж, олон улсын хэмжээнд аль илүүтэй дэлгэрсэн бөгөөд дэвшил бүхий гэж тооцогдох ёс зүйн зүйлтэй танилцан түүнийг үндэсний ёс заншил, уламжлалтайгаар зохицуулан хэрэглэхийг хичээх хэрэгтэй байна. Албан харилцааны соёлд хэд хэдэн дэд соёл байдаг. Хооллох соёл Зөв боловсон хооллох гэдэг ойлголт нь орон оронд янз бүр байдаг. Англи, Америкт бол идэхээсээ өмнө бүгдийг зүсээд хутга хэрэглэлгүй зөвхөн сэрээгээр иддэг. Нөгөө гараа ширээн доор юмуу өвдөгөн дээрээ тавьж болдог. Бид дайллаганы ширээний ард суухдаа энэ олон хэрэгсэлээ ямар хоолны үед алийг нь хэрэглэх юм бол гэж санаа зовох явдал олон тохиолддог. Тэгвэл энэ нь маш энгийн зарчимтай. Тавганд хамгийн ойр байгаа захаас эхлээд тэр дараалалаараа цаашид хэрэглэнэ. Хувцаслах соёл Хүний өмссөн хувцас нь хэл яриа дохио зангаа зан араншингийн адил уг хүний тухай бодит багц мэдээллийг өгдөг. Тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэнчинг хүртэл хувцасаар нь тодорхойлж болно. Ажил хэрэгч хувцас Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь костюм юм. Свитер, хүрэм хантааз гэх мэтээр чөлөөт загвар хийцтэй хувцас өмсөж болох боловч  өөрийн үзэл бодол, боловсрол, зэрэг зиндаа тэр ч бүү хэл зан аашаа ирэлхийлэхэд костюм хамгийн өргөн боломж олгодогийг санах хэрэгтэй. Загварын хувьд өөрийн биеийн онцлог, нас намба, албан тушаал, зиндаагаа харгалзан сонгоно. Костюмыг өөртөө тааруулж сонгохдоо дараахь зүйлийг анхаарвал зохино. 1.     Пиджакны урт богиныг цээжний өндөр, намтай харицуулан тохируулж сонгоно. 2.     Мөрөндөө яг тааруулна. Бариу эсвэл том байвал өмсөхөд эвгүй, зах хавиараа хуйлран үрчийж харагдана. 3.     Суган доогуур үрчлээс гарч байвал таараагүйн шинж юм. 4.     Алхахад оймс харагдахгүй байвал өмдний урт таарч байна гэж үзнэ. 5.     Шуумгийг нь эргүүлсэн загвартай өмд бол нугалаасны өргөн нурууны өндөр намаас үр шалтгаалан 3-4.5 см байх ёстой Албан ёсны байдалд пиджакаа заавал бүрэн товчилно. Нэрийн хуудас хэрэглэх соёл. Ажил хэрэгч хүн албан уулзалт, үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч яваж ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэхийг тулд нэрийн хуудсыг ашигладаг. Нэрийн хуудасыг танилцсан хүн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүссэн хүндээ энэ бодлын илэрхийлэл болгон өгдөг. Нэрийн хуудасны хэмжээг нарийвчлан тогтооддоггүй. Уламжлал ёсоор жирийн ажил хэргийн нэрийн хуудас эрэгтэй хүнийх 90:50 мм, эмэгтэй хүнийх 80:40 мм хэмжээтэй байдаг. Нэрийн хуудасан дээр байгууллагын нэр, овог нэр, албан тушаал, цол хэргэм, интернетийн хаяг, утас факсын дугаарыг бичдэг. Гар утас хэрэглэх соёл Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн нэг тод жишээ,телефон харилцааны шинэ ололт нь үүрэн телефон юм. Ажил хэрэгч хүмүүс, бизнес эрхлэгч нар зэрэг хэн хүний ажил албыг хурдан шуурхай залгуулдаг гар утсыг хэрэглэх нь харилцааны соёлтой байж ёс журмыг хатуу баримтлахыг шаарддаг. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илэрдэг. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэгцээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Юуны өмнө гар утас руу залгасан тохиолдолд ярих боломжтой байгаа эсэхийг нь заавал лавлах нь зүйтэй. Мөн хэлэх, ярих зүйлээ урьдчилан төлөвлөөд богино хугацаанд оновтой ярих хэрэгтэй.                                                                     Ëåêö 4
1.  Õ¿íèé ñàéõàí ñýòãýë ãýæ þó âý?
Õ¿íèé ñàéõàí ñýòãýë ãýäýã áîë ç¿ðõíèé ã¿íýýñ óðñàí ãàð÷ ñ¿¿í çàì þì. Õ¿íèé ñàéõàí ñýòãýë ãýäýã ¿ã, õ¿íèé “ìºñ” ãýäýã ¿ãòýé óòãà àäèë. Õ¿í ñàéõàí áà ìóóõàé ãýñýí õî¸ð ñýòãýëòýé áàéäàã. Ýíäýýñ ë ÷óõàìäàà õ¿íèé ìºñ ãýдýã òýð àãóó ç¿éë ãàð÷ èðíý. Õ¿íèé ìºñ ãýäýã íü íýã ¸ñîíäîî õ¿í ÷àíàð þì.
2.  Ñýòãýë ãýæ þó âý?  Ñýòãýë ãýæ þó âý ãýñýí ýíýõ¿¿  àñóóëòàä ýä¿ãýý õ¿ðòýë õýí ÷ õàðèóëаагүй áàéãàà íü õ¿íèé ñýòãýë ñóäëàãäààã¿é, ñóäëàõ àðãàã¿é îëîí ÿíç áàéäагтай холбоотой юм. Äýýð ¿åä õ¿¿õýä áàðàã 12 íàñ õ¿ðòëýý öýâýð àðèóí ñ¿¿ øèã öàãààí ñýòãýëòýé õýâýýð áàéäàã áàéñàí áîë îð÷èí ¿åèéí õ¿¿õä¿¿ä áàðàã òàâ çóðãààí íàñ õ¿ðýýä ñýòãýë нь ààæìààð õàðëàæ ýõýëäýã áîëñîí áàéæ ìýäýõ ë þì. Ó÷èð íü ãýâýë îäîîãèéí íèéãýì ýðò äýýð ¿åèéí íèéãýì õî¸ð ýðñ ÿëãààòàé. Õ¿íä ñàéõàí áà ìóóõàé ãýñýí õî¸ð ñýòãýë áàéäãààñ õàìààð÷ õ¿ì¿¿ñèéã òàíüæ áîëäîã. Ñàéõàí ñýòãýëòýé õ¿í Ñàéõàí ñýòãýëòýé õ¿í ãýäýã áîë á¿õ ç¿éëèéã ýåðãýýð õàðäàã òóñ÷ ýíýðýíã¿é øóäàðãà áàéõ õýðýãòýé. ̺í ñàéõàí ñýòãýëòýé õ¿íèé í¿ä íü òîãòóóí äºë㺺í òàéâàí, ¿ðãýëæ íýã õýâèéí óðñãàë 纺ëºí, èíýýìñýãëýë ãýðýë öàöàðñàí áàéäàã áàéíà. Ìóóõàé ñýòãýëòýé õ¿í Ìóóхай ñýòãýëòýé õ¿í ãýäýã íü ìóó ñàíààòàé, õ¿íä àòààðõóó ¿ðãýëæ ìóó ñºðºã ç¿éë ñàíàæ áîäîæ áàéäàã. Ìóóõàé ñýòãýëòýé õ¿íèé í¿ä íü òîãòâîðã¿é øèð¿¿í õàðãèñ, ìºñºí äàëàéí õàð ñàëõè ìýò ¿ðãýëæ äîòîð íü õ¿éò îðãèóëæ áàéäàã áàéíà. Òèéìýýñ õ¿í ººðºº þó áîäîæ þó ñýòãýæ ÿìàð áàéíà òà ººðºº òèéì ë áàéõ áîëíî. Õ¿í ÷àìä ìóó áàéõ òóñàì ÷è ò¿¿íä ñàéí áàé. Ìóó ç¿éë õèéõ íü òàíûã äàéñíààñ òàíü äîð áîëãîíî. Õàðèí ºøºº õîðñëîî àâàõ íü äàéñàíòàé òàíü èæèë õýìæýýíä àâàà÷íà. Òèéìýýñ óó÷ëàõ íü òàíûã ò¿¿íýýñ àãóó áîëãîíî. /Áåíæàìèí Ôðàíêëèí/  Ñýòãýëèéã îëîí ¿ãýýð èëýðõèéëñýí áàéäàã. ¯¿íä ·        Ñàéõàí ñýòãýë íàðíû àëòàí öàöðàã ìýò ìºíõºä ä¿ðýëçýí àñ÷ áàéäàã æàìòàé. ·        Сýòãýë áîë õ¿íèé øóóä òóñãàë þì. ·        Ñýòãýëä ìºíõ òýíãýð åðòөíö áàãòàíà. ·        Ñýòãýë á¿õíèéã ñàíàæ áàéäàã. ·        Ñýòãýë áîë äàëàéí äàâàëãàà ìэò äîëãèóëæ ç¿ðõ ìýò ëóãøèæ áàéäàã. ·        Ñýòãýë áîë õ¿íèé äîòîîä åðòºíö þì. ·        Ñàéõàí ñýòãýë õ¿íèé сýòãýë ç¿ðõíèé ã¿íä äàëä îðøèõ áºë㺺. ·        Ñýòãýë äóòâàë õàéð äóòíà. Ýýëæ ºíãºðººñºí í¿ä õóóðñàí îðîìäñîí á¿õýí ñýòãýëèéí äóòóóãààñ ýõ óãøèëòàé. ̺í àðèóí ñàéõàí ñýòãýëòýé áóñäûã ñýòãýëèéí çîâëîíä óíàãàí òàìàëäàãã¿é õàðèí ò¿¿íèé òºëºº ººðèé㺺 çîâîîäîã òàâèëàíòàé ãýæ õýëñýí áàéäàã. Ñýòãýë ñýòãýëèéí äîòðîîñ ýíýðýíã¿é, àñðàõóé, ºðøººõ¿é ñýòãýë õàìãèéí àãóó þì. Õ¿íèéã ºðøººäºã, óó÷èëäàã, ýíýðäýã, àñàðäàã, òóñàëäàã õ¿í ýöýñòýý áóðõàí áîëäîã ãýñýí õ¿ì¿¿ñèéí áèò¿¿õýí òààìàã áàéäàã áà 35% íü ¿íýíèé õóâüòàé ãýæ ñýòãýë ñóäëàà÷èä ¿çäýã áàéíà.
                                          Ëåêö 5
Өрх гэрийн менежмент Нийгмийн хамгийн жижиг бүлэг бол гэр бүл байдаг бөгөөд гэр бүл тогтвортой оршин тогтнох нь нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.  Монгол улсын үндсэн хуульд зааснаар: -   “Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж. Энэ нь гэрлэлтийн үр дүнд бий болсон, амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ” гэж тодорхойлдог. Өрх гэр нь өөртөө өндөр хариуцлага  хүлээсэн институт байдаг. Уг институт нь өөрийн гэсэн хэрэгцээ, үүргүүд бүхий гэр бүлийн гишүүдийн нэгдэл гэж тодорхойлж болно. Гэвч сүүлийн үеийн статистик мэдээнээс үзэхэд 5 гэр бүл тутмын 1 нь гэрлэлт бүтэлгүйтэх буюу гэрлэлтээ цуцлуулж байгаа дүр зураг харагдах болжээ. Үүний үр дагавар нь маш сөргөөр илэрдэг бөгөөд хүүхэд гэр бүлдээ өсч торниж чадахгүй байгаагаас үүдсэн харамсалтай зүйлүүд ажиглагдаж байгаа талаар доор хөндөх болно. Тийм ч учраас гэр бүл төлөвлөлтийн асуудлыг анхааралдаа авч залуу гэр бүл, гэрлэх насны залуучуудад түгээн дэлгэрүүлж амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусласнаар тэдний гэр бүлд зөрчил үүсэх, үл ойлголцох байдал гарахаас урьдчилан сэргийлж, төлөвлөгдсөн амьдралаар тогтвортой амьдрах арга замд суралцуулна. Гэр бүлийн хэрэгцээ: -          Гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ нь хоол хүнс, орон байр, дулаан хувцас бөгөөд энэ нь гэр бүлийн сайн сайхан бат бэх байдал цаашид амьдрал хэвийн явагдах гол үндэс болж өгнө. -          Гэр бүлийн гишүүдийн дотоод хэрэгцээ буюу гэр бүл дэх уур амьсгалаас улбаалан хүүхдийн зан үйл, ёс суртахуун, хүмүүжил болон гэр бүлийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. -          Гэр бүлийн гишүүд бие биенээсээ ялгаатай байх, өөрийн орон зай, эрх мэдэлтэй байдаг. Энэ алдагдсанаар гэр бүлд хэн нэгнийх нь эрх мэдэл ихсэж асуудал үүснэ.                                                                                    Гэр бүлийн үүрэг: Гэр бүлийн үүрэг бол нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлэхүйц зүйлүүдийн нэг. Гэр бүлийн үүргийг тодорхойлохдоо / Т.Буянжаргал, Гэр бүлийн социологи, УБ-2005/: - Гэр бүл нь гишүүдийн ашиг сонирхол, хэрэгцээтэй нягт холбоотой байдаг. Гэр бүлийн үүрэг нь нийгэм эдийн засгийн амьдралтай нягт уялдаатай учир түүхийн урт хугацааны туршид өөрчлөндөн хувирсаар ирнэ гэж тодорхойлсон. Гэр бүлийн үүргүүдийг цааш нь тодруулбал: 1.      Эдийн засгийн үүрэг – гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай, ашигтай бусад гишүүдийг тэжээн тэтгэж материаллаг хөнцөл байдлаа дээшлүүлэх юм. 2.      Аж ахуйн үүрэг – гэр бүлийн аж ахуйн буюу гэрийн дотоод болон гадаад ажил юм. Энэ нь сэтгэл санааны таашаал авахаас гадна гэр бүл дэх зөрчил, үл ойлголцох байдлыг багасгаж өгнө. 3.      Нөхөн үржихүйн үүрэг – энэ нь нийгмийг хөдөлгөгч хүч болох хүн амын өсөлттэй шууд холбоотой асуудал юм. 4.      Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг – гэр бүлийн гишүүд нийгэмд биеэ авч явах байдал, ёс суртахуун тогтоохоос гадна.бусад хүмүүстэй харьцах харилцааны соёл, хариуцлага, эрх үүргийн хэмжээг тогтоодог байна. 5.      Хүмүүжүүлэх үүрэг – энэ үүргээр ёс зүйн хэм хэмжээг зохицуулна. Мөн хүүхэд бие хүн болж төлөвших, байнгын эерэг болон сөрөг нөлөөллөөс суралцах 6.      Гэр бүлийн дунд, бусад гишүүдийн өмнө хүлээх хариуцлагын үүрэг – энэ үүрэг нь хувь хүний хувьд хэрэгцээ болж хувирдаг. 7.      Сэтгэлзүйн үүрэг – гэр бүлийн гишүүд бие биедээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, бие биенээ хүлээн зөвшөөрөх асуудал хамаарна. 8.      Оюун санааны нэгдэлтэй байх үүрэг гэх мэт маш олон үүрэг байдаг. Гэр бүлийн хэлбэрүүд ба өрх гэрийн менежментийн анхаарах зүйлс 1.      Ганц бие /өрх толгойлсон/ гэр бүл. Гэр бүл хүүхэд хүмүүжих анхан шатны орчин болдог. Тэр утгаараа хүүхэд ямар гэр бүлд өсөж хүмүүжсэн эргээд тийм гэр бүлийг бүтээн босгодог учраас өрх толгойлсон гэр бүлийн хүүхэд эх, эцгийн харилцаанд анхаарлаа хандуулж, дэмжих туслах шаардлагатай. 2.      Дахин гэрлэсэн гэр бүл. -    Хоёр өөр айлын нэг хэсэг болсон хүүхэд хоёрдмол, тодорхой бус байдалтай дасан зохицдог, хүүхдүүд хоёр өөр амьдралын чиг хандлагатай болдог. Тэд өөрсдийгөө хэн болох, ямар гэр бүлд өсөж байгаа зэрэг гайхшрал төрүүлсэн асуудлуудтай үргэлж тулгардаг. -          Өмнөх гэрлэлтээс ялгарах ялгаа нь тодорхой байх ёстой. Учир нь энэ гэр бүлүүд өөрслийн онцлог зан заншилтай байдаг. -          Шинэ гэрлэлтэнд өмнөх гэр бүлийн шийдэгдээгүй, бэрхшээлтэй асуудлууд энэ гэр бүлийн нэгдэх, чармайлтанд саад болдог. -          Хүүхдийн хөгжлийн үе шатууд нь шинэ гэрлэлтэнд асуудал үүсгэдэг. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй хүмүүс гэр бүл болоход энэ асуудал их үүсдэг байна. 3.      Ахмад настан тэргүүлэгчтэй гэр бүл. Эрх мэдлийн тулаан ажиглагдана 4.      Өргөжсөн гэр бүл. Үе хоорондын зөрчил илэрдэг. Эдгээрээс гадна гэрээт гэр бүлийн хэлбэр, ижил хүйстэн гэр бүл, хамтран амьдрагч гэр бүлийн хэлбэрүүд орчин үед дэлгэрч байна. Тиймээс уламжлалт болон шинэ хэлбэрийн гэр бүлүүдийн бүтэц, зохион байгуулалт, уур амьсгалыг зайлшгүй судлах шаардлагатай. Харьцаа. Гэр бүлээс гадуур хүүхэд хэнтэй харьцаж байгааг хянаж байх нь хамгийн гол. Олон эцэг эхчүүд, түүний хэнтэй харьцах нь тийм ч чухал ач холбогдолтой зүйл биш гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ бол тийм биш юм. Хүүхэд муу хүмүүстэй нөхөрлөж харьцаж байх аваас түүнийг даруйхан болиулах хэрэгтэй. Энэ бол хүмүүжлийн чухал зарчим. Хүүхэддээ нэг бол би, эсвэл чиний тэр найз гэсэн сонголтыг хийлгэх хэрэгтэй. Хүн харьцаж нөхөрлөж байгаа хүнээсээ түүний зан төлвийн бүхий л шинжүүдийг дуурайн авдаг. Таны хүүхэд чинь муу хүүхдүүдийн хүрээлэлд орох аваас түүнийг хүмүүжүүлсэн таны хүчин чармайлт бүгд үгүй болдог. Тэр бодьгалынхаа хувьд уналт доройтолд ордог. Таны бүх хүчин чармайлт балран унаж, та сайн ч зүйл муу ч зүйлийн алиныгнь хийж чадахгүйд хүрнэ. Ийм харьцаа хүүхдийгмаш хурдан өөрчилдөг. Тийм учраас түүнд нэг бол тэр найз чинь, эсвэл би гэсэн болзол нөхцлийг тавих хэрэгтэй. Ведийн нийгэмд одоог хүртэл, эцэг нь хүүгээ гэрээсээ хөөх хүртэл тийм журам байдаг. Үүнд нь хэн ч хутгалдан оролцох эрх байдаггүй. Үүнд ямар ч хүндрэл бэрхшээл байхгүй. Хэрвээ хүүхэд захирагдахыг үл хүсэж байгаа бол, хэрвээ хүүхэд хүн шиг амьдрахыг хүсэхгүй байгаа бол эцэг нь түүнд бүрэн чөлөөт байдлыг өгч: "Тэгвэл явж өөрийн дураар зугаал. Гуйлгачин болох уу эсвэл өөр хэн нэгэн болох уу гэдэг чиний өөрийн хэрэг." гэж хэлдэг. Ийнхүү гэрээсээ явж байгаа хүүхдийг хүн биш болжээ гэж үздэг. Тэрээр хогон дунд амьдарч хаягдлаар хооллох болдог. Иймээс энэ байдлыг сайн мэдэж байгаа хүүхдүүд. маш их айдаг. Ийм асуулт, шаардлага тавьж байхдаа эцэг эхчүүд үүндээ гуйвалтгүй хатуу чанга байдаг байсан. Энэ байдлаас болж хүүхдүүд нь эцэг эхээ хүндэтгэн үздэг байсан. Бидний хувьд гэр бүлийн нийгмийн хамгаалал болон нийцэж зохицсон зохион байгуулалтгүй өөр нийгэмд амьдарч байгаа учраас та бүхэн ведийн нийгэмд байгаа шигээр тийм үйлдэл хийж болохгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Гэсэн ч хүүхдийн харьцааны асуудалд нэгдүгээр зэргийн ач холбогдлыг өгч байх хэрэгтэй. Гэхдээ хийрхэн бархираад, орилж хашгираад байх хэрэггүй. Зүгээр л үг үл дуугаран харьцахаа болих гэх зэргээр шийтгэх хэрэгтэй. Гэхдээ хүүхэд хэн нэгэнтэй харьцаж сурах ёстой гэсэн үр дүнд хүрэх гэж шимтэн татагдахын хэрэггүй. ГЭР БҮЛИЙН ҮҮРЭГ

Эдийн засгийн үүрэг:
            Энэ үүрэг нь гишүүдийн материаллаг хэрэгцээг хангах, хооллох, болон бие мах бодь эрүүл мэндийг сахин хамгаалах бэхжүүлэхэд чиглүүлэгддэг. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүд хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүмүүсээ тэтгэн тэжээх нь гэр бүлийн эдийн засгийн үүрэг юм.

Аж ахуйн үүрэг:
            Гэр бүлийн гишүүдийн нийтлэг хэрэгцээнд зориулагдах гэрийн аж ахуйг гэр бүлийн гишүүд хамтран хөтөлж явуулах нь сэтгэл санааны таашаал авахаас гадна гэр бүл дэх зөрчил болон үл ойлголцох байдлыг багасгадаг.

Нөхөн үржихүйн үүрэг:
            Гэр бүлийн хамгийн гол үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг юм. Хүн үр удмаа төрүүлэх зөн билэгтэй байдаг бөгөөд энэ төрөлхийн хэрэгцээ нь хүүхдийг хайрлах, өсгөх үүрэг болон хөгждөг. Статистикийн эмхэтгэлээс харвал өнөөдөр Монголд гэр бүл дунджаар 4-5 гишүүнтэй. Төрөх насны нэг эмэгтэй 1980-онд дунджаар 6-н хүүхэд, 1985-онд дунджаар 5 хүүхэд төрүүлж байсан бол, 1990-онд энэ үзүүлэлт аажмаар буурч 1990-онд нийслэл хотод 2-3, хөдөөд 4-5 хүүхэдтэй байдаг байна.

Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг:
           Гэр бүл энэ үүргийг гүйцэтгэхдээ гэр бүлийн гишүүдийн нийгэмд биеэ авч явах, ёс суртахууны хэм хэмжээг тогтохоос гадна эцэг эх, хүүхдүүдийн ахмад болон өсвөр үетэйгээ харилцах харилцааны соёл, хариуцлага, эрх үүргийн хэм хэмжээг тогтоон, хянаж байдаг.

Хүмүүжүүлэх үүрэг:
           Гэр бүлийн өмнө өсвөр үе болон залуу үеийг нийгэмшүүлэх, бие хүн болгох, үр хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, зан байдал, ёс суртахууны үлэмж соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх шаардлага тавигддаг. Гэр бүлийн хүмүүжлийн үндсэн зорилго нь хүүхэд залуу үеийхэнд оюун ухаан, ёс суртахуун, гоо зүй, бие бялдрын хүмүүжил олгох, улмаар тэднийг бие даасан бүтээлч хөдөлмөрт сургахад оршино. Түүнээс гадна гэр бүлд зөвхөн хүүхэд хүмүүжүүлэх асуудал төдийгүй эхнэр, нөхөр бие биенээ хүмүүжүүлэх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр 2 бие биедээ эерэг талыг нь хөгжүүлж, дутагдалтай талыг нь засах байдлаар нөлөөлдөг.
Гэр бүлийн амьдралын үе шатууд

Гэр бүлийн амьдрал мушгиа байдлаар үргэлжилдэг. Энэ эргүүлэг эхэндээ тун ч эрчимтэй, учир нь үл ойлгогдом байдлаар мушгиран олон маргаан, үл ойлголцол, бүр салалт хагацал, тунирхлаар дүүрэн эргэлдэнэ. Эрдэмтэд судлаачдын олж мэдсэнээр гэр бүл салалтын ихэнх нь эхний таван жил дотор болдог байна.

Гэр бүлийн амьдралын үе шатууд

Үүнээс хойно хямрал илрэх хугацаа нь хоорондоо улам холддог. Хүний амьдралд хамгийн хямралтайд тооцогдох хэд хэдэн цаг үе байдгийг гэр бүл судлаачид ийн өгүүлж байна.

Эхний жил
Хамгийн хачирхалтай нь сүй тавьсан, хамтран амьдрахаар шийдсэн олон хосууд гэрлэж ч амжаагүй байж салахаар шийддэг байна. Энэ нь зүгээр уулзаж учирч байхад тохиолдож байгаагүй олон бэрхшээл хамт амьдраад ирэхээр нь гэнэт гарч ирэх бөгөөд эхний жилдээ залуу хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн амьдралд огт бэлэн биш байсныг олж мэддэг ажээ. Энэ нь ихэнхдээ өөр хүний хүсэл зорилгод нийцэж, маргаан, зөрөлдөөнд бууж өгөхийг хүсдэггүй зэргээс нь болдог байна. Эцэг эхийнхээ анхаарал халамжинд бөмбөрч байсан залуу хүмүүс өөрийнхөөрөө бүхнийг болгох гэж хичээн өмнөө гэнэт тулгарсан ахуйн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй тулгамддаг. Ингээд гэр бүлийн амьдралын төлөө өөрийнхөө хараат бус байдал, эрх чөлөөгөөр дэнчин тавихгүйн тулд асуудлыг шийдэх хамгийн хялбар арга болгож салалтыг сонгон авдаг байна.

3 жил
Энэ үед ихэнх гэр бүл хүүхэдтэй болж, энэ нь залуу гэр бүлийн өмнө шинэ шалгуур болон гарч ирнэ. Хүүхэд гэдэг асар их анхаарал халамж, маш их цаг хугацаа шаардана. Урьд залуус зөвхөн бие биенээ хайрлаж, хоёрхон биеэ бөөцийлж байсан бол одоо энэ хайраа гурав, магадгүй дөрөв хуваах хэрэгтэй болно. Ингээд олон олон бэрхшээл ар араасаа цувран гараад ирэх үест залуучууд харилцан тэвчээр, халамж гаргахын оронд яг эсрэг зан чанар, үйлдэл гаргаж эхэлдэг. Эрэгтэй нь эхнэртээ өөрт нь анхаарал бага тавьж байна гэж гомдоллож эхэлнэ. Эмэгтэй нь сэтгэл санаа, биеийн ийм их ачааллыг дийлэхээ болих мэт санагдаж уур уцаараа нөхөртөө гаргаж эхэлнэ. Ийм байдлыг намжаалгүй, удаан үргэлжилбэл гарцаагүй салалтанд хүрдэг.

5 жил
Харин тав дахь жил дээрээс эхлэн хосуудын хоорондын үл ойлголцол, маргаан нь голдуу гэр бүлийн эдийн засгийн байдал, нэгэнт биелэгдэхээ өнгөрч цөхөрсөн итгэл найдвар, эд хөрөнгөний байдлаас үүдэлтэй байна. Эхнэр нь хоорондын таарч тохирохгүй байгаа байдлаа нөхрийнхөө арчаагүй, ядуу, мөнгө бага олдогтой холбон буруутгаж эхэлнэ. Хэрүүл маргаан, харилцан бие биеэ буруутгах байдал нь даамжирч, гүнзгийрэн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Эхнэр, нөхрөө ойлгохыг хүсэхгүй, ханиа байгаа чигээр нь хүлээн авахыг хүсэхгүй бол салалтанд хүргэнэ. Энэ үед тохиолдох салалт нь голдуу удаан хугацаагаар хуримтлагдсан сэтгэл хангалуун бус байдлаас улбаатай байна. Зан ааш нийлэхгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн залуус ханилснаасаа арай дөнгүүр хэн нэгнийг олох санаатайгаар хосууд хэн хэн нь гэр бүлээсээ гадуур сэмхэн эрэл сурал болж эхэлнэ. Гэхдээ шинэ гэрлэлт гэдэг шинэ асуудал, урд нь туулж өнгөрсөн бүхнийг дахин эхнээс нь амсуулна гэдгийг тэр бүр бодож үздэггүй нь харамсалтай.

7 - 8 жил
Гэрлэсний долоогоос найман жил бол ерөөсөө дэлхий дахины бүх л улс гүрэнд салалтын оргил үе гэж тооцогддог. Энэ нь ихэвчлэн дунджаар 30 нас хүрч буй хүний насны хямралтай тохиодог. Учир нь энэ үедээ хүн голдуу ажил, мэргэжлээ сольж, илүү ихэд тэмүүлж, оршин суух газраа ч өөрчилж, өөрөөр хэлбэл амьдралаа бүхлээр нь өөрчилдөг байна. Яг энэ хямралд эрчүүд илүүтэй өртөмтгий байдаг. 30 нас бол эрчүүлд жинхэнэ ид үе нь эхэлж, насанд хүрч байгаа үе юм. Тэд өөрийн нь жинхэнэ хүсэл, мөрөөдөл нь урьд өмнө нь учирсан, хийсэн, амсаж эдэлсэн зүйл огт биш гэдгийг гэнэт ойлгоно. Тэднийг сексийн, биеийн огт өөр жаргал, сэрэл мэдрэмжийг амсч үзэхсэн гэсэн хүсэл эзэмдэн авна. Мэдээж ихээхэн даамжирсан амрагийн явдал салалтанд хүргэх нь ойлгомжтой шүү дээ.

15 жил
Энэ үед гэр бүлийн хямралын өөр нэг оргил эхэлнэ. Ихэнх хүмүүст гэр бүлийн амьдрал гэдэг нэгэн хэвийн, уйтгартай зүйл мэт бодогдох болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь залуу нас өнгөрч, амьдрал жирэлзэн урсаж буйг ойлгоно. Гэр бүлийн нь зүгээс сэтгэл хөдөлгөсөн аз жаргал баяр баясгаланг мэдрүүлсэн үг үйлдэл гарах нь бараг үгүй болсон байна. Нас нь ч дунджаар 40 хүрнэ. 40 нас бол угаасаа гэр бүлээс гадуурх янаг амрагийн явдлын хамгийн идэвхтэй, оргил үе гэж тооцогддог. Энэ хямрал, хүндрэлээс гарах хамгийн гол арга бол өөрийгөө “амьдрал үргэлжилж, байна, бүх юм өнгөрчихөөгүй, бид урьдын адил бие биедээ хайртай хэвээрээ байгаа” гэдэгт л итгүүлэн үнэмшүүлэх явдал юм.

25 жил
Мөнгөн хуримын жил. Гэхдээ харамсалтай нь цөөнгүй удаа энэ гайхамшигт баяр баясгалан уйтгар гуниг болон хувирдаг. Энэ үе бол хүн амьдралдаа юунд хүрч, амьдралын ямар бааз, суурийг бий болгов гэдэгтээ дүгнэлт хийдэг. Ингээд бодоод, дүгнээд үзтэл амьдрал нь ямар ч утга учиргүй юм шиг, юунд ч хүрээгүй юм шиг санагдангуут сэтгэлээр унаж, гэмтэнг гаднаас эрж хайхдаа хамгийн түрүүн ханиа л буруутгаж эхэлнэ. Тэгээд гэнэт мөнхийн юм гэж үгүй, бүх юм л хэзээ нэгэн цагт дуусч, мөхнө гэдгийг урьд урьдаас хурц тодоор ойлгонгуутаа өөрийн хийж чадаагүй юм бүхнийг хийж, үзээгүйгээ үзэж, алдсан цаг хугацааг эргүүлэн ашиглахаар хичээн оролдож эхэлнэ.
Энэ үедээ хүмүүс гэр бүлдээ хайртай, тэднийгээ үнэлж, хүндэтгэдэг, болж өгвөл салахгүй гэр бүлээ авч үлдэх гэж хичээдэг болсон байна. Заримдаа гэр бүлийн хоёрт, эсвэл хэн нэгэнд нь тэдний урт удаан хамтын амьдралд төгсгөл иржээ гэж бодогдох нь бий. Энэ үед гэр бүл салах шалтгаан их олон янз. 30 нас хүртлээ хүмүүс хүүхдээ өсгөж, ахуйдаа дарагдаж, ажилдаа албан тушаал хөөж хамаг цагаа өнгөрөөдөг тул яг хувийн хүсэл, үзэл бодлоо өөрийн мэдэлгүй хоёрдугаар зэрэгт тавьсан байна. Харин дотор нь хуримтлагдан хуримтлагдсан бүх л зүйл /тэр дундаа салах бодол хүртэл/ 40-45 насанд гэнэт тэсэрдэг. Энэ үед гэр бүл салалтанд хүний бие махбодын онцлог, түүнд гарч буй өөрчлөлт нэлээдгүй нөлөөлнө.
Цэвэршилтийн элдэв хямрал илэрч, сексэд дургүй болж эхлэхдээ хөгширч байгаагаа ухамсарлан айдас төрж эхэлнэ. үүнтэй зэрэгцэн ямар нэгэн цоо шинэ мэдрэмжийг хүснэ. Энэ нь ялангуяа эрчүүлд тод илэрнэ. Тиймээс эхнэрээ нэгэнтээ араар нь тавингуутаа өөрт нь шинэ хүч төрөн орж ирж байгаа мэт сэтгэгдэлд автдаг. Тиймээс бүх л зүйл энэ шинэ амтлаг мэдрэмж, шинэхэн амрагт нь байгаа мэт санагдана. Ихэнх тохиолдолд салах санаачлагыг нөхөр нь гаргаж, эхнэр нь гомдол тээн хоцордог. Ингээд өчнөөн олон жилийн турш хичээнгүйлэн бүтээн босгож ирсэн амьдрал нь нэг л өдөр нуран унах нь эмэгтэйн сэтгэхүйд айхтар хүнд цохилт болж мэдрэлийн цочролд ч хүргэнэ. Тэгээд ч 45 наснаас хойш гэр бүл салах нь ичгүүр гэсэн бодол нийгмийн дунд хүчтэй бий. Тиймээс нэгэнт 40-45 хүрсэн эмэгтэй ганцаараа үлдэхдээ ганцаардлаас айж, мөн хүмүүсийн хэл ам, нийгмийн зүгээс түүнд үзүүлж болох доромжлолыг бодож шаналж эхэлнэ. 45 настай эрэгтэйн хувьд амьдралаа өөрөөр эхлэх нь тийм хэцүү биш байдаг бол харин хөөрхий эмэгтэй бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болно. Гэвч олон зүйл нэгэнт боломжгүй болсон байна.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete