Sunday, November 6, 2011

Харилцааны сэтгэл зүй



Хичээлийн нэр  Харилцааны сэтгэл  зүй
Хичээл орох багшийн нэр Ш.Сэлэнгэ
Эрдмийн зэрэг цол Доктор Ph
Индекс: Psyc-107
Улирал 1-р
Кредит:2
Лекц 32 цаг
Дадлага 16
Урьдчилан үзсэн байх хичээл 
Ёс зүйн хичээл
Хичээлийн товч агуулга:
- Зөв сайхан харилцаа нь эрүүл амьдралын үндэс,
-Хүн хүнээ таних ухаан,
-Харилцааны бүс нутаг,
 -Ажил төрлийн харилцаа,
-Гэр бүлийн харилцааны нандин ёс
Хичээлийн зорилго:
–Харилцааны явцад бусадтай зөв зохистой харилцах,
-Багаар ажиллах чадварыг эзэмших,
-Харилцаанд гарч болзошгүй зөрчлөөс сэргийлж сурах
Чадвар дадал:
-Нийгмийн амьдралд ухамсартай оролцож, аливаа асуудалд зөв сонголт хийх чадварыг эзэмшинэ.
 -Логиктой зөв ярих,маргах чадварыг эзэмших, дүгнэлт гаргаж сурах

                                      Сэдэвчилсэн төлөвлөгөө

                  Заах сэдэв
    Цаг
1
Харилцааны тухай, түүний үүрэг, зорилго
  2
2
Харилцааны төрөл
  2
3
Дадлага хичээл
  2
4
Харилцаанд гардаг саад
  2
5
Харилцаанд гардаг саад, зөрчлийг шийдвэрлэх
  2
6
Дадлага хичээл
  2
7
Стресс
  2
8
 Хүн хүнээ мэдрэн таних нь
  2
9
Дадлага хичээл
  2
10
Харилцааны өвөрмөц үзэгдэл
  2
11
Харилцааны бүс нутаг дэвсгэр
  2
12
Дадлага хичээл
  2
13
Сонсох техник арга барил
  2
14
Өөртэйгээ болон бусадтай нийцэн зохицох харилцаа
  2
15
Дадлага хичээл
  2
16
Бусдын уур дургүйцлийг хүргэлгүй сэтгэгдлээ илэрхийлэх
  2
17
Харилцааны харилцан үйлчлэл
  2
18
Дадлага хичээл
  2
19
Хүний сайхан сэтгэл
  2
20
Зөрчилт байдал дахь зан төлөвийн илрэл
  2
21
Дадлага хичээл
  2
22
Ажил хэргийн харилцаа
  2
23
Гэр бүлийн харилцаа
  2
24
Дадлага хичээл
  2






                 Ашиглах ном,сурах бичиг материал
1.Бодалев А.А.”Личность и общение” М.1983 г.
2.Балхжав Ц. “Хүн та хэн бэ” УБ.2001.
3.Доброва Е.В.”Учись читать человека как книгу”М.2007 г.
4.Дэмбэрэл С. “Бие хүний соёл” УБ.2001.
5.Карнеги Д. “Өөртөө итгэж бусдыг дагуулах ёсон” УБ.2002.
6.Криулина А.А. “Психология общения” Курск-1993
7. Крыжанская Ю.С. “Грамматика общения” М.1990 г.
8. Мягмар O. “Харилцааны сэтгэл зүйн зарим асуудал” УБ.1998.
9. Мягмар О. “Харилцааны сэтгэл зүй” УБ.2005.
10. Монголын лектор төв”Àжил хэргийн гурвалжин” УБ.2007.
11. Санжжав Д. Сэтгэл судлал”
12. Хатантөмөр Ц. “Өөрийгөө жолоодохын учир” УБ.1983.  
13.Тунгалаг Д. “Гэр бүлийн ёс суртахуун”,УБ.1999.
14.Увш.П. “Харилцааны сэтгэл зүй” УБ.1996.







Хүмүүс хоорондын харилцаа, түүнд нөлөөлөх хүчин зүйл, өөр хоорондоо зөв боловсон харилцах нь
Харилцааны мөн чанар ба сэтгэл зүйн тухай ойлголт
Хүмүүсийн зан үйл, амьдралын хэв маяг, бусад хүмүүс, нийгэм, ургамал амьтдад хандах байдлыг ерөнхий байдлаар нь:
-Байгаль ертөнцтэй
-Амьд биетүүдтэй харилцах
гэсэн хүмүүний амьдрахуйн 2 үндсэн хандлагатай байдаг байна.

Харилцаа гэж юу вэ?
•Саяхныг хүртэл харилцааны сэтгэл судлалаар харилцааг зөвхөн хэн нэгэнд мэдээлэл хүргэх, дамжуулахүйл явцыг онцлон тэмдэглэсээр иржээ.
•Гэвч харилцаа нь: Зөвхөн мэдээлэл дамжуулах төдий биш харин бүлэг хамт олны амьдралын гүнд хүмүүс бие биетэйгээ харилцан үйлчлэх, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа солилцох, өөрөөр хэлбэл, тогтсон хандлагыг төлөвшүүлэх, нийгэм-түүхийн туршлагыг эзэмших үйл явцыг харилцаа гэнэ.

Харилцааны сэтгэл зүйн өвөрмөц шинж онцлог
•Харилцааны сэтгэл зүйн өвөрмөц шинж онцлог гэдэг нь харилцааны асуудлыг хэл зүй, зан үйл, танин мэдэхүй, нийгмийнгэх зэрэг олон чиглэлээр, олон өнцгөөс нь судалдаг болохыг хэлж буй хэрэг

Харилцааны түвшин
•Өөрийн
•Бие хүн хоорондын
•Бүлэг байгууллагын
•Нийгмийн
•Олон нийтийн
•Даяаршилтын

Харилцааны хэв шинж, бүрдэл
•Харилцаа маш төвөгтэй, олон талтай, тэр бүр бүрэн ойлгож тайлбарлах боломжгүй үйл явц юм. Иймээс харилцааны тухай ойлголттой болохын тулд юуны өмнө түүний бүрдэл хэсгүүд, хэв шинжийн талаар зөв төсөөлөлтэй байх чухал.

Оросын эрдэмтэн Г.М. Андреева
•Харилцааны бүтэц нь: Хэлхээ холбоо тогтоох буюу харилцагчдын хооронд мэдээлэл солилцохүйл явцыг багтаасан харилцааны явцуу утга, харилцагчдын хооронд мэдээлэл, үзэл санаагаасолилцохын хамтаар үйлдэл солилцох, харилцан үйлчлэх, харилцаанд оролцогчид бие биенээ хүртэн хүлээн авахдаа харилцан ойлголцлыг төрүүлэххүртэхүй мэдрэхүйн хэсгүүдээс тус тус бүрдэнэ.

Оросын нэрт сэтгэл судлаач Б.Ф.Ломов
•Харилцааны үед уур амьсгалыг бүхэлд нь тодорхойлж байдаг мэдээллийн хэлхээ холбоо, зохицуулалтын хэлхээ холбоо, сэтгэл хөдлөл мэдрэмжийн хэлхээ холбоо гэсэн 3 чиг үүрэг хэрэгждэг гэжээ

Харилцааны сэтгэл зүйн үндсэн бүрдлүүд
•Мэдээлэл
•Сэтгэл хөдлөл, мэдрэмж
•Хандлага
•Хувийн өвөрмөц онцлог

Мэдээлэл
•Харилцагчид эхлээд мэдээллийг бэлтгэх боловсруулах, оновчтой арга эвээр харилцагчдаа дамжуулах, хүртэн хүлээн авах зан үйл, аргад суралцах, зохих хэмжээнд нь асуудлыг цогцоор нь шийдэх чадвар дадал, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх шаардлагатай. Сэтгэл зүйн мэдээлэл бол аливаа харилцааны суурь эх үндэс.

Сэтгэл хөдлөл, мэдрэмж
•Сэтгэл хөдлөл мэдрэмжийн онцлог нь аливаа хүн гадаад дотоод нөхцөл байдлын өөрчлөлтөөсхамаарч өөрийн эрхгүй зан үйл, хандлага, сэдэл сонирхлын урсгалаа өөрчлөхөд хүрдэгээс эхтэй. Гадаад дотоод учир шалтгааны үүднээс хүний сэтгэл санаанд элдэв өөрчлөлт үүсэх бөгөөд үүний үр дүнд тодорхой зүйлд анхаарлаа хандуулах, юмс үзэгдлээс түр хугацаагаар хөндийрэх, орчны өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан хандах сэтгэл зүйн боломж бүрддэг.

Хандлага
•Харилцааны үйл явцын чухал хэсэг нь харилцагчдын зан байдал, үг яриа, сэтгэл хөдлөл зэргээр дамжин гаднаа илэрдэг, тухайн хүн өөртөө, бусдад, нийгэмд хандах зан үйлийн шинж юм.
•Хандлагын мөн чанар нь:
–Өөртөө зөв хандах
–Бусдад хүнлэг хандах
–Нийгэмд өөриймсөг хандах

Хувийн өвөрмөц онцлог
•Харилцааны үед хамгийн онцгой бэлтгэл, ур чадвар шаарддаг үйл ажиллагаа бол харилцагч нэг бүрийнхээ бие хүний сэтгэцийн хувийн өвөрмөц онцлог, авир араншин, зан чанар, сэтгэл санааны байдлыгхоромхон хугацаанд анзааран мэдэрч харилцдаг болох асуудал алхам бүрт дэвшигдэн гарч ирнэ.
•Ялангуяа хүнтэй ажилладаг бүх хүмүүс өндөр бэлтгэгдсэн байх шаардлагатай.

Хүмүүс хоорондын харилцаа
•Хүмүүс хоорондын харилцааны сэтгэл зүй зан үйлийн үндэс
•Хүмүүс хоорондын харилцаа хүмүүсийн болон бүлгийн зан үйлийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Судлаачдын үзэж байгаагаар хүмүүс хоорондын харилцаа алсын зайны болон аман бус харилцааны завсрын байрлалыг эзэлдэг байна. Харилцааны мөн чанар нь харилцагчаа хүнийх нь хувьд хүндэлж, хүлээн зөвшөөрч сэтгэлээ нээж харилцахын хамтаар бид бол тэгш эрхтэй , нийгмийн нэг адил гишүүн гэдэг байр сууринаас хандах явдал байдаг. Хүмүүс хоорондын харилцааны тэрхүү зан байдлыг ерөнхийд нь харилцагчдын сэтгэл зүйн төлөв байдал, зан үйлийн онцлог, тогтсон хандлага, байр суурь зэрэг нь бодитой илэрхийлэн тусгаж байдаг. Чухам энэ анхдагч нөхцөл бүрдсэн тохиолдолд бие хүн хоорондын харилцааны дараа дараагийн алхмууд болох мэдээлэл солилцох , харилцан үйлчлэх , бие биенээ ойлгон дэмжих, үл ойлголцох байдлыг даван туулах гэх зэрэг үйлүүд үр дүнтэй болдог байна.

Хүмүүс хоорондын харилцааны арга барил

Бусадтай харилцахдаа тэдний сэтгэц зан байдлын өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй шинжийг үл хайхран өөртэйгээ адилтган хандах зэрэг нь шууд алдаанд хүргэдэг байна. Хүмүүс хоорондын харилцааг сайжруулахад буцах холбоог хэрэглэх , нүүр тулан уулзах, харилцагчаа байнга мэдэрч харилцах явдал онцгой үр дүн өгдөг байна. Харилцааны арга техникт суралцах явдал нь харилцааны ур чадвар эзэмших хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Харилцааны ур чадварыг сайн эзэмшсэн хүн улам бүр өөртөө итгэлтэй болж, харилцагчаа танин мэдэх түүнд ухаалгаар нөлөөлөхийн “ амтыг” мэдэрсэн хүмүүс бүхнийг аяндаа өөрсдөө саачлан хийдэг, хэрэгтэй зүйлд л өөрийгөө дайчлан суралцдаг болж эхэлдэг байна. Энэ бүхэн нь чадварлаг удирдагчийн харилцааны талбарт хийж гүйцэтгэх ажлын нэг нь болдог байна.

Ер нь харилцааны арга хэрэгслийг зөв сонгож сурах нь хүний зан үйлийн хэвшил, со
ѐл, үнэт зүйлс, бие хүний хөгжлийн түвшин, боловсрол, тогтсон хандлага зэрэг олон хүчин зүйлээс нэгэн зэрэг хамаардаг байна. Аливаа хүн харилцаанд орохын өмнө өөрийн ашиг сонирхол, эрх ашгийг сайтар тунгаан үзэж тэдгээрийг харилцагчтайгаа харьцуулан зохицуулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байдаг байна. Үүний тулд тухайн харилцагчийнхаа бие хүний шинж онцлог, зан үйлийн хэв загварт нийцүүлэн хамгийн үр бүтээлч арга барил, эв дүйг сонгон авах хэрэгтэй болно. Ингэж харилцагчдаа эхнээс нь таатай сэтгэл төрүүлэх, нөхцөл байдалд зохицуулан хувцаслах, хувь хүн хувцсаа өөрийн цайрай зүс, биеийн галбир, дүр төрх байдалд тохируулан хувцаслах нь харилцааны арга зүйн нэг илрэл нь болж өгдөг байна.

Харилцааны ур чадвар
Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар гэдэг нь ажил хөдөлмөрийн үр дүнг шууд тодорхойлж чадах хүмүүстэй харилцах эв дүй, ур ухаан, арга барил, дадлын цогц шинж юм. Хүмүүсийн нас, боловсрол, со
ѐл, сэтгэцийн хөгжлийн янз бүрийн түвшин , амьдралын болон ажил мэргэжлийн туршлага тэдний харилцааны ур чадварт хүчтэй нөлөөлдөг байна. Харилцааны ур чадварыг ерөнхий ба тусгай гэж 2 хуваадаг. Тусгай чадварууд хүний харилцааны ерөнхий чадваруудад суурилан мэргэжлийн болон мэргэшсэн үйлдэл, үйл ажиллагааны явцад хөгждөг байна. Тухайлбал: удирдагч хүмүүсийн хувьд сэтгэн бодох шийдвэр гаргах чадвар илүү чухал байдаг бол эмч багш нарын хувьд хүнийг таних, хүний зан үйл сэтгэл зүйн хөгжлийн цаашдын төлөвийг урьдчилан харах таамаглах чадвар гойд чухал байдаг байна.Насанд хүрэгчдийн харилцааны хамгийн тулгамдсан асуудал нь ахуйн өдөр тутмын харилцааны хүрээнээс гарч харилцааны урлагт суралцах замаар ажиллаж амьдарч сурах явдал байдаг. Харилцааны ур чадварт суралцахын тулд эхлээд сонсох, унших, ярих, илтгэх, бичих гэсэн харилцааны ерөнхий чадваруудыг эзэмших шаардлагатай.

No comments:

Post a Comment