Sunday, November 6, 2011

Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ,
СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн нийт ерөнхий боловсролын сургуулийн сургалтад боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц гэсэн үндсэн баримт бичгүүдийг мөрддөг. Боловсролын стандарт нь сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролыг дүүргэх сурагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшлийг илэрхийлсэн, сургалтын үйл ажиллагааны чанарт тавих наад захын шаардлагыг тодорхойлсон норматив баримт бичиг мөн. Сургалтын хөтөлбөр нь тогтоосон хугацаа, тодорхойлсон нөөцийг ашиглан боловсролын стандартаар шаардсан үр дүн, чанарт хүрэх арга зүй, технологийн шийдлийг илэрхийлсэн сургалтын удирдамж баримт бичиг мөн. Хичээлийн жилийн бүтэц нь албан сургалтаар бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацааг улиралд хуваан тогтоосон баримт бичиг юм.   

Боловсролын стандарт нь бага, суурь, бүрэн дунд боловсролын нийт 20 стандартаас бүрддэг. Ерөнхий боловсролын сургуульд эдгээр стандартыг 2004 оноос эхлэн өнөөг хүртэл мөрдөж байна. Бага, дунд боловсролын стандартуудад 2009 онд хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Энэхүү үнэлгээний үр, дүгнэлтэд тулгуурлан бага, дунд боловсролын стандартыг шинэчлэх ажил эхлээд байна.   

Ерөнхий боловсролын сургууль 11 жилийн сургалтын тогтолцооноос 12 жилийн сургалтын тогтолцоонд БСШУ-ы сайдын 2007 оны 434 дүгээр тушаалаар батлагдсан графикийн дагуу үе шаттай шилжиж байна. 2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1-4, 8-9 дүгээр ангийн бүх хичээлээр нийт 100 гаруй  сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулиуд БСШУ-ы сайдын 2006 оны 236 дугаар  тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөгөө, 12 жилийн сургуулиуд БСШУ-ы сайдын 2011 оны 369 дүгээр тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөгөөр тус тус хич

No comments:

Post a Comment