Sunday, November 6, 2011

Танин мэдэхүй


Баавгай PDF Хэвлэх Имэйл
Баавгай нь махчин амьтдын нэг юм. Тэд маш том биетэй (том биетэй амьтад жин нь 600 кг, өндөр нь 3 м орчим байдаг). Тэдний арьс зузаан, хар бор өнгөтэй байдаг ч зарим нутагт бор шаргал өнгөтэй байдаг. Баавгайны толгой бага зэрэг сунадаг ба бөөрөнхий чихтэй, богинохон сүүлтэй амьтан юм. Баавгай нь зундаа маш их идэх хэрэгтэй байдаг, учир нь тэрээр өвөл ичиж арьс нь олон давхарга үүсгэж таргалдаг билээ. Баавгай нь маш удаан ичдэг, ойролцоогоор 7 сар, гэхдээ хэсэг хугацаанд нойрноосоо сэрдэг. Баавгай нь холимог идэштэн бөгөөд мөөг, жимс жимсгэнэ, самар, мэрэгч амьтан болон загасаар хооллодог юм. Тэрээр заримдаа том сүүн тэжээлтэн амьтад буюу буга, хандгай, заарь, шар үхэр зэргийг иднэ. Бор баавгайны төрөл нь их олон байх ба тэд маш том газар нутагт амьдардаг.

 
Амьтад яагаад өнгөө сольдог вэ? PDF Хэвлэх Имэйл
Өнгөө сольдог хэд хэдэн амьтад байдаг ба тэд ерөнхийдөө аюулаас холдохын тулд мөн дайснаасаа зугатахын тулд эргэн тойрон дох зүйлсийнхээ өнгөд хувирдаг байна. Ийм амьтдын хамгийн алдартай нь Хамелеон бөгөөд 2хон минутын дотор бүх биеийнхээ өнгийг сольж чаддаг байна. Мөн зарим нэг төрлийн загас өнгөө сольж чаддаг байна. Тэдний өнгө нь дандаа биеэ хамгаалахын тулд солигддоггүй бөгөөд өөр шалтгаанууд ч байдаг байна. Жишээ нь : Уурласан үед, айсан үед, эсрэг хүйстэндээ таалагдах гэж өнгөө сольдог ажээ.


 
Яагаад зөгийнүүд зун тийм их завгүй байдаг вэ? PDF Хэвлэх Имэйл
Хүмүүс бид зөгий шиг ажилсаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл зөгий нь зуны цагт цэцэгнээс цэцгэнд дамжин цэцгийн тоосонцрыг цуглуулдаг байна. Тэгэж л тэд бал цуглуулдаг бөгөөд цуглуулсан балаа сархинагт хадгалан бидний идэх дуртай амттай балыг бий болгодог ажээ. Ингэж бал цуглуулах нь зөгийнүүдийн өвөлд бэлтгэж байгаа хэлбэр бөгөөд цуглуулсан балаараа өвлийг давж гардаг ажээ. Хүмүүс бид ч зөгийн балд дуртай бөгөөд зөгий арчлагчид зөгийн үүрнээс балыг авдаг ч гэсэн зөгийнүүддээ өвлийг давах хэмжээний балыг бас үлдээдэг байна.


 
Минж яагаад далан барьдаг вэ? PDF Хэвлэх Имэйл
Амьтад ихэнхдээ өвлийг давж амьд үлдэхийн тулд дулаахан үүр барьдаг. Тэрэнтэй адил минжнүүд өвлийн давахын тулд далан барьдаг байна. Усны доор үүрээ барьж өвс тэжээлээ тэндээ хадгалан ус хөлдсөн ч гэсэн тэндээ өвлийг өнгөрөөдөг ажээ.


 
Анаконда


Анаконда нь чийглэг халуун дулаан уур амьсгалтай Өмнөд Африкийн ойд амьдардаг. Түүнийг ихэвчлэн Амазон болон Ориноко мөрний хэсгээр олж хардаг. Анаконда нь дэлхийн хамгийн урт могой юм. Одоогоор хүмүүс бидний олсон анаконда нь 9,60 метр урт.
Энэ нь дугуй хар толботой бараан шар өнгийн анаконда байжээ. Харин жижиг анаконданы төрөл нь хамгийн томдоо л 3,50 метр байдаг. Хэдийгээр анаконда нь онцгой усны амьтан боловч ихэнхдээ хуурай газрын амьтан жишээлбэл : хөхтөн амьтан болон шувуудийг ус уухаар ирэхэд нь барьж иддэг байна. Анаконда нь элсэн дээр эсвэл бүдүүн модны мөчир дээр гарч нарладаг онцлог амьтан. Анакондагийн хувьд хамгийн тааламжтай нөхцөл бол 20-30 градусын халуун чийглэг орчин байдаг. Энэ аварга могой нь тааламжгүй улиралд унтчихдаг. Амьтад ичдэгтэй төстэй. Хэрвээ гол мөрнүүд шингэвэл тэр халуунаас өөрийгөө хамгаалахын тулд нүх бу
Дэлхийн дулаарлыг зогсоох 3 арга

http://2.bp.blogspot.com/_M8DqWfUzafw/SpzpdjqpS6I/AAAAAAAAACc/QcUJBXGHdaI/s400/2047910540_ca4fbc969d_o.jpg
Дэлхийн дулаарлыг "гол буруутан" хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй буйгаа Их Британийн Механик инженерийн хүрээлэнгийн эрдэмтэд илэрхийллээ. Тэдний үзэж буйгаар агаар дахь нүүрс хүчлийн хийг соруулах чадвартай 100 мянган хиймэл суулгахад, 10-20 жилийн дотор дэлхийн агаар мандлыг цэвэршүүлж дөнгөх гэнэ. Хиймэл мод хийх санаачилга гаргасан гурван инженерийн нэг доктор Тим Фокс "Гео-инженерчлэл ашиглахгүйгээр экологийн сүйрлээс зайлсхийх боломжгүй. Гео-инженерчлэлийн хоёр төрлийн арга байна.

Дэлхийг хөргөхийн тулд нарны гэрлийн тусгалыг буцаан ойлгох. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга бол байшингийн дээврүүдийг ойлголттой болгох. Хоёр дахь нь, агаар мандал хүлэмжийн хийг ялган авч, нөөцлөх. Гео-инженерийн аргаар хийсэн хиймэл модны тусламжтайгаар агаар дахь нүүрс хүчлийн хийг соруулж авах" гэжээ. Тэдний хийж буй шүүлтүүртэй хиймэл мод хийх ажил ид дундаа ороод байгаа бөгөөд харьцангуй богино хугацаанд бөөнөөр нь үйлдвэрлэх боломжтой гэнэ. Хамгийн гол нь технологийн хүндрэл гэх саад учрах давуу талтай.
Эцэст нь инженерүүд дээрхийн хийх боломж байгаа ч судалгаа шинжилгээг илүү нарийвчлалтай хийхэд мөнгө хэрэгтэй байна. Засгийн газар инженерчлэлийн үнэ өртөг, гарч магадгүй эрсдэл зэргийг судлан үзэхэд зориулан 10 сая паундын хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт найдаж буй ВВС-д өгсөн ярилцлагандаа илэрхийлэв.
Цаг уурчдын тооцоолж буйгаар агаар мандал дахь хүлэмжийн хий дээд цэгтээ хүрч хэт халууны улмаас экологийн сүйрэл болоход ердөө 40-50 жилийн хугацаа байгаа гэнэ.
http://2.bp.blogspot.com/_ugeOkJ8Yyvo/SovvEUCLyxI/AAAAAAAAA_I/jizXo-dR840/s400/2435426977_ef43830a53_o.JPGУс гэж юу вэ?

Нийт цэнгэг усны нөөцийг 100 литр гэж төсөөлөн бодвол 0.003 литр буюу цайны халбаганы тал нь дэлхийн маань цэвэр усны нөөц байдаг ба үүнээс 30 хувийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Тэгвэл Монгол орныхоо усны нөөцийг энэ хэмжээтэй харьцуулан дүгнэвэл шиврэн орох борооны ганцхан дуслыг сая хуваасны хэдхэн хэсэгтэй дүйцнэ. Иймээс монголчууд энэ ховор, ариун байгалийн нөөцийг хайрлаж, хамгаалж, “ Чандмань эрдэнэ” хэмээн дээдэлж, үеэс үед ёс жаяг, зан үйлээрээ чандлан сахиж ирсэн нь усны үнэ цэнийг юу юунаас илүү чухалчилж ирсний гэрч билээ.

“Ус амьдралыг тэтгэгч” “Ус чандмань эрдэнэ” гэж манай монголчууд дээдлэн, сүслэн явдаг хэдийч газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг байгалийн баялагаас олон арван, мянга дахин бага үнэтэй усны нөөцийн ашиглалт нь төр, засгийн зохицуулалт бага, хараа хяналт сул, “Хар ус хайран биш” гэсэн нийгмийн сэтгэл зүй үйлчилж байгаагийн зэрэгцээ иргэдийн экологийн боловсрол сул, байгаль цаг уурын нөхцөл хүнд, цэвэр усны нөөц хомсдолтой нутаг дэвсгэрийн хувьд усны нөөц нь жигд бус хуваарьлагдсан зэрэг олон шалтгаанаас усны бодлого, төлөвлөлт бол манай төр засгийн зүгээс анхаарах гол зорилт, төрийн бодлогийн амин чухал асуудал байх ёстой юм. Хамгийн үнэтэй хэрнээ хамгийн үнэ цэнэгүй зүйл үнэндээ ус л байдаг .

Хүн хоолгүй хорь хонож чаддаг хирнээ усгүй хоёр хоноход л хэцүүддэг амьтан . Нийгэм хурдацтай хөгжих тусам цэвэр усны хэрэглээ байнга өсч , усны асуудал ганц манайд ч биш дэлхийн нийтийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна.

Манай улсын ундны усны хэрэглээ дэлхийн дунджаас бараг 4 дахин доогуур гэсэн судалгаа бий. Хот суурингийн гэр хорооллын нэг иргэнд хоногт 7-10 орчим литр ус ноогдож байхад хөдөөд түүнээс хэд дахин бага ноогдож байна. Хүн ам өсөн нэмэгдэж, үйлдвэр хөгжиж хотжилт ихсэхийн хэрээр цэвэр усны хэрэгцээ хангамж жилээс жилд өсөж байна.

Нийгмийн хүрээ өргөжин тэлж эдийн засаг хөгжихийн хирээр ус хэрэглээ байнга өснө.

Гэтэл усны нөөц байнга нөхөн сэргээдэх авч тодорхой хязгаартай. Иймээс голын сав газрын экосистемийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийг зүй зохистой ашиглах, бохирдолоос хамгаалах асуудал туйлын чухал юм. Улаанбаатар хотын тогтвортой хөгжил нь нийслэлийг ундаалж буй Туул гол түүний сав газрын байгалийн байдлаас ихээхэн шалтгаална. Туул голын сав газар дахь хүн амын суурьшил, аж ахуйн төвлөрөл сүүлийн гучаад жилд эрчимжиж усыг мөн тэр хэмжээгээр ашиглах, хүрээлэн байгаа орчинд аж ахуйн үйл ажиллагааны үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсэнээс, усны горим алдагдах, нөөц нь хомсдох, бохирдох зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдах боллоо.
юу суваг ухан орж тэндээ унтдаг юм.

1 comment: