Saturday, November 5, 2011

Зөвлөгөө

Манлайлагч байя гэвэл

Манлайлагчийн “5 хурууны шинж” буюу заавал байх шинжүүд

Эрхий хуруу нь: Leader(Өөртөө буй давуу талаа гаргаж чаддаг байх)


Долоовор хуруу нь: Coach( Өөрт нь буй давуу талыг нээж өгөх)

Дунд хуруу нь: Менежер (ажлыг зохион байгуулж зохицууулж чаддаг, цаг төлөвлөлт, хяналт, эрх-үүргийн хувиарлалтыг мэддэг)

Ядам хуруу нь: Educator(соён гэгээрүүлэгч) өөрийн хийсэн алдааг залгамж үе нь давтахгүй үүднээс бичиж үлдээдэг, уншсан номоо ойр дотныхондоо уншуулдаг, өөрөөр хэлбэл мэдлэгээ шилжүүлж чаддаг байх чадамж.

Чигчий хуруу нь: Ambassador(элч) тодорхой хэмжээний дипломат ёс зүйтэй, хүндлэх-хүндлэгдэх харьцаанд суралцсан, зөв сайхан хувцасладаг, биеэ зөв авч явж чаддаг байх

Манлайлагчийн чадвар
Vision- хоч хараатай, том мөрөөдөлт, том зорилготойбайхыг хэлнэ. (өөрөөр хэлбэл: Зорилго цаг хугацаатай байх ёстой)
Impact – далайцтай сэтгэдэг, хүнтэй харилцахдаа нөлөөтэй, сайн төлөвлөлттэй байх. (өөрөөр хэлбэл: мэдлэг мэдээлэл цугдуулж түүн дээрээ дүн шинжилгээ хийж чаддагбайх )
Action - Үйлдэлтэй байж, санаачилгыг гартаа авдаг, ихэнхдээ үүр дүнгээ мэдэрдэг, чухал зүйлээ түрүүнд нь тавьж чаддаг, түүнийгээ авч явж чаддаг байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл гэр бүл-ажил-мөнгө-найз нөхөд... зэрэг олон хүчин зүйлын аль нэгэнд илүү ач холбогдог өгөлгүй тэнцвэржүүлэн балансжуулж бйна гэсэн үг.

Карерыг тань өсгөх 9 зарчим


Хүн бүрийн амжилтанд хүрэх арга зам өөр байдаг. Үнэндээ амжилтанд хүрэхэд заавал агуу авьяас чадвартай байх албагүй юм. Онцгой авьяасгүй ч гэсэн карер нь дээшилж байгаа хүмүүсийг хараад гайхаж байсан удаа бий юу? Тэгвэл танд ч гэсэн тийм боломж байна.

1. Хайрцагаас гадуур сэтгэх
Компанид асуудал гарсан тохиолдолд зөвхөн компаны нүдээр бус, ажилтаны нүдээр бус харин хэрэглэгчдийн нүдээр, хөндлөнгийн нүдээр, 6 настай хүүхдийн нүдээр асуудалд ханд. Мэргэжлийн хүн болох гэж онол яриад суух хэрэг байхгүй. Таны онол ярих бус харин оновчтой шийдэл л хэрэгтэй. Асуудлын шийдлийг олохдоо заавал оффисд суух шаардлагагүй. Оффисоосоо гараад компаны бус хүмүүстэй ярилц, орчин тойрноо ажигла. Тэр цагт л танд бусдаас өөр санаа орж ирэх магадлалтай.

2. Боломжийг хамгийн түрүүн шүүрч ав
Хэн ч хөдлөхгүй байхад ганцаараа түрүүлж хөдөл. Хариуцлагаас их айх хэрэггүй. Шинэ төслийг хариуцан авж, багийн дарга бол. Энэ бол боломжийг олж авах хамгийн амархан арга.
3. Сурах хүсэл эрмэлзэл
Эхлээд ажил хүлээж авсаны дараа хэсэг хугацаа өнгөрхөөр хүн бүр өөрийн ажилдаа дадал болдог. Ажил гарт ороод ирэхээр ихэнх хүмүүс хэвийн ажилдаа дасаж, шинийг эрэлхийлэх хүсэл нь буурна. Тиймээс карераа ахиулмаар байвал нэг байрандаа гацаж болохгүй. Байнга хөдөлж өөрийгөө хөгжүүл. Шинийг оролд.

4. Туслах эрмэлзэл
Амьдралын турш бид олон удаа өгж, авалцдаг. Бусдад тусал. Эргээд тэд танд тусална. Үүнийг дагаад ажлын байрандээрх уур амьсгал таатай болж, таны нэр хүнд өснө. Таныг албан тушаал ахихад хэн ч саад болохгүй болов уу.
5. Харилцаа
Мэдээж харилцаа сайн байх хэрэгтэй. Хэрвээ таны албан байгууллага хэд хэдэн албатай бол зөвхөн өөрийн албанаасаа гадна бусад албаны хүмүүстэйгээ харилцаатай бай. Учир нь энэ нь мэдээллээс хоцрохгүй байх сайн арга. Тэд ч гэсэн таныг бас бусдад сурталчилах болно. Нөгөө талаас байгууллагадаа нэр хүндтэй, олонд танигдсан байх нь албан тушаал ахихад бас нилээд нөлөөлнө шүү.
6. Хүмүүсийн асуудлыг хуваалц
Асуудалд орсон нөхдөөсөө бүү зугтаа. Тэд хичнээн их зовлон шаналалаа ярьж байсан ч тэднээс зугтаах хэрэггүй. Харин тэднийг сонсож, болж өгвөл зөв шийдэл олж өгөхийг хичээ. Ихэнх хүмүүст энэ зан чанар дутагддаг. Тэгээд тэдэнд аль болох эерэг байдлаар ханд. Таны эерэг хандлага олны анхаарлыг татах болно.
7. Энгийн байх
Хямсгар, их занд давуу талууд байдаг ч энгийн байдлаас илүү олон хүмүүсийг өөртөө татаж чадахгүй. Та ажлаа хийж чадаж байгаа тохиолдолд аяндаа хүмүүс таныг хүндэлнэ. Гэхдээ хэзээд энгийн байгаарай.
8. Практикт тулгуурла
Сэтгэл хөдлөлөө барь. Сэтгэл хөдлөлөөр хэзээ ч бүү шийдвэр гарга. Харин практикт тулгуурласан шийдвэр, үйлдэл хэзээ ч буруудахгүй.
9. Менежменттэй бай
Та хичээнгүй ажиллаж болно. Гэхдээ ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдүүлэхгүйгээр таныг хэн ч үнэлэхгүй. Тиймээс ажиллахын хажуугаар менежменттэй байгаарай.
• Сайн ажилла
• Өөрийн ажлаа бусдад таниул
• Өөрийн ажлын үр дүнг зөв хүмүүст нь зөв цагт танилцуул
Та дээрх зүйлсийг нэг хэрэгжүүлээд үзээрэй. Таны карьер өсөх л болно.

Бусадтай харьцах 10 алтан дүрэм

1. Анхааралтай сонс. Хэн нэгэн биднийг сонсоход бидэнд тааламжтай байдаг. Тvvнтэй адил та ч тvvнийг сонирхож чагнавал тvvнд тааламжтай байх болно.
2. Сэтгэл хөдлөлд нь анхаарлаа хандуул. Та харилцагчаа сонссоны дараа өөрийнхөө зvгээс хариу урвал vзvvлэх ёстой. Хэрэв та тvvний ярьж байх vеийн дууны өнгө, дхио зангааг ажигласан бол vvнийгээ харилцагчаа ойлгох тvлхvvр болгон ашиглаж болно.
3. Үгээ цэнэ. Хэн нэгэнд амлалт өгөхгvй байснаар та өөрийгөө vнэлэх vнэлэмжийг нэмэгдvvлээд зогсохгvй харилцагчаа хvндэтгэж байгаагаа ойлгуулж чадна.
4. Бvv хоцор. Харилцагчаа хvндэтгэж байгааг илэрхийлэх бас нэг арга болж яг цагтаа ирэх явдал юм.
5. Хэм хэмжээг сахь. Энэ нь тийм ч хvнд бус. Ярьж байгаа хvнийхээ vгийг бvv тасал. Мөн хvнтэй эелдэг харьцаж, "Баярлалаа", "Зvгээр ээ" хэмээх vгийг байнга хэлж занш.
6. Магт. Зарим vед бид хэн нэгний тэнэг санааг сонсоод нөгөө хvнийхээ толгойд орж ирсэн бvх итгэл найдварыг vгvй хийж, тvvнийг шvvмжлэхийг хvсдэг. Гэхдээ та хvмvvсийн ямар ч санаа бодлыг сайшааж чадвал тэр танд илт сайнаар хандах болно.
7. Шударга бай. Тvvнд худал ярьж, хов зөөхөөс зайлсхий.
8. Замаасаа бага зэрэг гажихыг зөвшөөр. Эсэргvvцэл, бартаа багатай зам хайх гэж vргэлж тэмvvлэх хэрэггvй. Хэрвээ та хэн нэгэнд өөрийнхөө сайн талыг харуулахыг хvсч байвал тvvнийг vнэлж, тvvнд тусал. Гэхдээ тvvнээс хариу нэхэж болохгvй.
9. Харилцагчаа чухал хvн гэдгийг мэдрvvл. Хэн нэгэнтэй хэл амаа ололцож чадахгvйvедээ тvvнтэй маш эелдэг, боловсон харьцахыг хичээгээрэй. Энэ нь тvvнд өөрийнхөө давуу талыг мэдрэхэд тус болно. Чимээгvй хvнгvй газар очиж, харилцаанд vvссэн зөрчлийг хамтдаа шийдвэрлээрэй.
10. Хvмvvсийг бvv ялгаварлан хуваа. Хvнийг арьсны өнгө, эд баялаг, хvйсээр нь ангилж болохгvй. Тэдэнтэй ямар ч хамаагvй яриа өрнvvлж, санал бодлоо солилцож болно. Ингэснээр та тэднийг яг л өөр шигээ хvн болохыг мэдэрнэ.

Маргааш шалгалттай бол та юу хийх вэ?

Нэг хэсэг нь шууд л бөөн лекцийнхээ дэвтрээ бариад шөнөжингөө түүнийгээ тогтоож сууна, нөгөө хэсэг нь өөрийнхээ чадлын хэрээр материалуудаа судлаад ширээгээ дэрлэсэн чигээрээ шалгалтын өглөөтэй золгоно, харин шийдсэн оюутнууд бол “тэр өдрийн тэнгэр мэдэг” гээд юу ч уншихгүй байж ч мэднэ. Гэхдээ шалгалтын өмнөх шөнө бүтэн нойртой хоносон нь өлзийтэй.Тодруулвал саяхан Америкийн Сэтгэц судлалын төвөөс шөнөдөө бүтэн нойртой байх нь сайн амралт болохоос гадна хүний ой тогтоолтонд маш гайхалтай нөлөөлдөгийг нотложээ.Хүн өдөрт маш олон төрлийн мэдээллийг хүлээж авдаг бөгөөд үүний тодорхой хэсэг нь л бидний ой санаанд үлддэг. Гэхдээ бидний сэтгэлд илүү хүчтэй мэдрэгдсэн зүйлс л тогтоогдоно. Сайхан бүсгүй, гоё хөгжим, амттай хоол, сайхан үнэр, эсвэл сэтгэл түгшээсэн зүйл гэхчлэн. Гэвч энэ нь бидний тархины ой тогтоолтын энгийн л нэг үйл ажиллагаа гэнэ.

Хүн төрөлхтөний тархины бололцоо маш их. Тэгвэл бүтэн шөнийн сайн нойр, ой тогтоолт хоёр ямар холбоотой юм бэ? Биднийг шөнө унтаж байхад хамгийн идэвхтэй ажилладаг эрхтэн бол тархи. Учир нь тэнд бидний тухайн өдөр хүлээж авсан мэдээллүүд боловсруулагдаж байдаг. Энэ үед үнэхээр гайхалтай нууцлаг үйл явц болдогийн нэг нь тархи мэдээллүүдийг хооронд нь эвлүүдэг тоглоом шиг холбож өгдөг үйл явц юм. Эмх замбраагүй мэдээллүүдийг шөнийн турш цэгцлэж дуусгана гэсэн үг. Хэрэв шөнө байн байн сэрэж, гадуур шоудаж явахгүй бүтэн нойртой хонож чадвал энэ үйл явц бүрэн явагдаж та өглөө гэхэд өнгөрсөн өдрийн бүх мэдээллүүдээ өөрт хэрэгтэй зүйл болгож тогтоож чадна гэсэн үг. Америкийн эрдэмтэд судалгаагаа хийхдээ 18-30 насны хүмүүст бөглөх тестийг хариуттай нь өгөөд нэг хэсгийг нь шөнө хасаг нойртой хонуулж, нөгөө хэсгийг нь шөнө бүтэн нойртой хонуулж туршжээ. Үр дүн нь бүтэн нойртой хоносон хэсгийн хүмүүс тестийг өглөө нь үнэхээр гайхалтай бөглөж байсан байна. 
 




Хэрхэн амжилтанд хүрэх вэ?

Зорьсон зорилго,гаргасан шийдвэрээсээ амархан буцах боломжийг өөртөө бүү өг. Тууштай байхын тулд зорилгоо тодорхойлж түүнд хүрэх арга замыг олоход тань дараах таван алхам туслана гэдэгт итгэж байна.
  • Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд чин сэтгэлээ хүсдэг байх хэрэгтэй. Think And Grow Rich номын зохиолч Napoleon Hill хэлэхдээ амжилтанд хүрэх эхний алхам бол чин сэтгэлээсээ хүсэх гэжээ. Үргэлж юунд хүсэж тэмүүлдэгээ өөртөө сануулж бай. Хайш яайш за нэг ингэчихдэг юм билүү, за юу ч гэсэн оролдоё гэх мэтээр хийвэл муухан үр дүнг л авчирдаг, яг л өнөө багахан хэмжээний галаар хэсэгхэн л дулаан ялгаруулахтай адил. Тиймээс амжилтанд хүрэх эхний алхам бол хийж буй зүйлээ үнэхээр чин сэтгэлээсээ хүсэх явдал юм.
  • Өөрийн санасандаа хүрч байна гэж төсөөл. Хэрэв та зорьсон зорилгодоо хүрсэн бол яг мэдрэмж төрөх бол? Үр дүнд нь таны амьдрал ямар болох вэ? Ийнхүү төсөөлөн бодсоноор бид өөрийн зорилгоо биелүүлэхэд улам шунан дурлах ба түүний төлөө хичээх урам зоригийг бидэнд өгдөг.
 
  • Төлөвлөгөө гарга. Дагаж мөрдөх алхамуудаа нарийвчилж гарга. Шийдвэрлэх арга замыг тодорхойл. Энэ нь хамгийн чухал төдийгүй зорилго биелэлээ олоход хамгийн чухал алхам юм. Stephen Covey хэлэхдээүр дүнд хүрэхэд хоёр л алхам байдаг. Эхнийх нь оюун санаандаа боловсруулах ба удаах нь үйлдэл болгох. Барилгынхаа ерөнхий схемийг гаргасан бол одоо тоосго зуурмагаа бэлдэх л үлдлээ. Ийнхүү төлөвлөгөө гаргах нь бидэнд өдөр өдөрт улам урагш давших зааварчилгаа болдог байна.
 
  • Хийж бүтээсэнээ эргэн нэг хянах цаг гарга. Хэдий өөдрөг бодлоор ажиллаа ч гэсэн өөрийн сул талаа ч мөн олж харах хэрэгтэй. Магадгүй 7 хоногийн төгсгөлд юун дээр цаг алдав, хэдэн хувийн ажлаа амжуулсан гээд үргэлж дүгнэлт хийн зорилгодоо хүрэх арга замаа хөгжүүл. Жишээ нь би гадагшаа явах шалгалт өгөхөөр хэдэн сар номын санд суудаг байлаа. Өглөө гэрээсээ гараад л орой гэртээ ирдэг нэг л их ядарсан амьтан. Гэтэл бүтэн өдөржингөө хичээллэсэн надад 2 хуудас дасгал ажилсанаас илүү зүйл байдаггүй байлаа. Ингээд хэдэн цагт боссоноосоо авахуулаад хэдэн минут үг цээжилсэн, хэр удаан ном уншсанаа минутаар бичиж тэмдэглээд хэд хоногийн дараа юу юун дээр хэр цаг зарцуулдагаа харсан юм. Үр дүн нь санаанд багтамгүй байсан. Бид хэтэрхий хэрэггүй зүйлд дэндүү их цаг зарцуулдагийг тэгэхэд л анх анзаарсан билээ.
 
·         Зорилгодоо хүрэхэд ямар нэг саад байгаа бол хурдхан түүнээс салах арга замыг хай. Жишээ нь өөрөө өөртөө хяналт тавих хэцү бол бусадтай хамтар. Харин гагцхүү зорилгоос чинь хазайлгах ямар ч зүйлд боломж бүү өг.
Хэдийгээр эдгээр 5 алхам нь хэн бүгдийн мэддэг зүйл мэт боловч яг биелүүлдэг нь хэд билээ? Ингээд зорилгодоо хүрэхэд тань амжилт хүсье.


Зарим оронд гар барих нь дотно харьцаанд оръё гэсэн дохио болдог


Гар барьж мэндчилэх нь харилцааны нэгэн чухал хэлбэр. Гэхдээ бид гар барьж мэндчилэхдээ нэг их ач холбогдол өгдөггүй. Барих барих нь нөхөрлөх хүсэлтэй хүмүүсийг ойртуулж өгдгөөрөө онцлогтой. Гэтэл харилцагч хүнийхээ гарыг хэрхэн барьснаас шалтгаалан түүнийг ойртуулж, холдуулж ч болдог байна. Тиймээс харилцааны энэ жижиг хэсэгт түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй.
Анхны уулзалт гүн сэтгэгдэл үлдээдэг
Анхны уулзалт, танилцах, гар барих нь хүнд гүн сэтгэдэл үлдээдэг зүйл. Тиймээс үүнийг өөрийн имижээ бүрдүүлэхэд ашиглаж болно. Гараа сунгах нь нөхөрлөл, итгэл найдварын бэлгэ тэмдэг. Харилцаа тогтооход үүний ач холбогдол маш их.
Эрчүүд гар барихдаа өөрийн байр сууриа илэрхийлэхийг оролддог
Эрчүүд гар барилтаараа өөрийн хүч чадал, байр сууриа илэрхийлэхийг зөнгөөрөө эрмэлздэг. Гэвч эцсийн бүлэгт ноёрхох хандлага эсрэг талын хүнийг үл хүндэтгэж буй хэрэг юм. Тиймээс хэтрүүлэх хэрэггүй. Гар барихдаа эрч хүчтэй, хатуу байх хэрэгтэй ч хэм хэмжээг сахих ёстой. Тантай мэндэлж байгаа хүнийг тооцон үз. Настай, хүндэтгэмээр хүнд нэг ангийн анд мэт хандаж болохгүй. Хэрвээ тантай мэндэлж байгаа хүн сэтгэлийн хөдөлгөөнөөө илэрхийлэн эрч хүчээ гаргаж, гар атгаж байвал түүнийг дэмж. Өөрийн мэдрэмжийг түүнийхтэй тэнцүүлэхийг хичээ.
Гар барих нь эрх тэгш гэдгийг илтгэнэ
Гараа сунгахдаа алгаа мэндчилж байгаа хүний алгатай параллелиар, босоо байдалтай болгоно. Ингэж чадвал та харилцагчтайгаа эрх тэгш гэдгээ гаргаж чадна.
Гар барихдаа харилцагчаа өвтгөж болохгүй
Гар барих нь хүнд таа-ламжтай харилцаа, халуун дулаан сэтгэл, хүндлэл төрүүлэх зорилготой хийгд-дэг үйлдэл юм. Тиймээс гараа барихдаа харилцагчийнхаа гарыг чанга атгаж, өвтгөж болохгүй. Бусдын гарыг хэт чанга атгавал өвтгөж, гомдоож мэднэ.
Гар барихдаа харилцагчийнхаа нүд рүү хар
Гар барьж байгаа хүнийхээ нүд рүү хар. Эс тэгвэл та түүнд таагүй ханддаг, үл итгэдэг, мөн өөдгүй бодлоо нууж байгаа мэт санагдана. Та хэдийгээр ичиж байсан ч хүчээр ч хамаагүй түүний нүд рүү нь харах хэрэгтэй. Гар барих үед бие бие рүүгээ ширтэхгүй бол нөхөрлөл оршиж чаддаггүй юм.
Соёлын хязгаарлалтуудыг мэдэх хэрэгтэй
Өөр орноор айлчлах үедээ болон гадаадын төлөөлөгчидтэй уулзахдаа тухайн улсад гар барьж мэндчилдэг соёл байдаг эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Ялангуяа энэ нь эсрэг хүйсийнхэнтэй мэндчилэхэд их хамаатай шүү. Зарим орнуудад гар барих нь дотно харьцаанд оръё гэсэн дохио ч болдог байна.
Хамгийн эцэст хэлэхэд уулзах, танилцах үед хамгийн түрүүнд нас бага хүмүүс нь мэндчилдэг гэдгийг мэдэж аваарай. Гэхдээ зөвхөн ахмад настай хүмүүс нь гараа сунгадаг байна.

No comments:

Post a Comment