Sunday, November 6, 2011

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТҮҮХ


СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТҮҮХ



  Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6 зуунаас -  19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г. Эббингаузын хэлсэнчилэн сэтгэл судлал нь өнө  урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй  юм. ...
Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай. Доорхи ангилал нь дэлхийн болон улс орнуудын /тухайлбал оросын/ сэтгэл судлалын хөгжлийг он дарааллаар нь үечилсэн үечлэлүүдийн нэг хувилбар юм. Сэтгэцийн мөн чанарыг үзэх үзэл баримтлалын агуулга өөрчлөгдөх солигдох үйл явцыг шалгуур болгон авсан байна.



Хүний бие махбодийн онцлогтой холбогдон хүний сэтгэл зүйн хувийн онцлогийг тодорхойлдог нэг үзэгдэл байдаг. Түүнийг нь темперамент гэж нэрлэдэг. Олон судлаачид энэ үзэгдлийг тайлбарлах оролдлого хийж байсан. Тухайлбал Гиппократ, Гален, Кант, Кречмер, Павлов г.м. Эдгээрээс Павлов гуай л эцсийг нь тавих шиг болсон. Харин энэ удаа биеийн хэлбэр галбирын онцлогтой холбож тайлбарласан нэгэн онолыг толилуулж байна. Ялангуяа сэтгэл судлалын мэргэжлийн оюутнууд үзвэл зүгээр биз. Ийм хогийн юм монгол хэл дээр олдохгүй байхад багш хий ч гэх шиг хөгийн хөгийн юм их тохиолддог шүү. Үүнийг манай /блогийн/ нийтлэлч Ариунаа бэлдэж орууллаа.
Орчин үеийн сэтгэл судлал нь З.Фрейдийн үзэл баримтлалын улмаас өнөөдрийн хөгжлийн түвшинд хүрсэн гэж үздэг. Манай монголын ихэнхи сэтгэл зүйчд З.Фрейдийг бурхан маягаар тахин шүтэх нь холгүй байдаг. Психоаналитик онол нь орчин үеийн сэтгэл судлалын бүх /гэж болох байх/ урсгал чиглэлийн үндэс болсон, үүргээ гүйцэтгэсэн онол билээ. Гэхдээ өнөө үед уг онол нь мухардалд хүрсэн гэж зарим судлаачид үзээд байгаа. Юу ч болсон манай /блогийн/ нийтлэгчдийн нэг Шүрка маань уг онолын зарим нэг ойлголтыг та бүхэнд танилцуулж байна аа.

Сэтгэл судлалын түүхийн үе шат
Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечилэх асуудал урган гардаг байна.
Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6 зуунаас -  19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г. Эббингаузын хэлсэнчилэн сэтгэл судлал нь өнө  урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй  юм. ...
Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай. Доорхи ангилал нь дэлхийн болон улс орнуудын /тухайлбал оросын/ сэтгэл судлалын хөгжлийг он дарааллаар нь үечилсэн үечлэлүүдийн нэг хувилбар юм. Сэтгэцийн мөн чанарыг үзэх үзэл баримтлалын агуулга өөрчилөгдөх солигдох үйл явцыг шалгуур болгон авсан байна.






Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онолдээр тулгуурлах боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл,анхаарал, үйл байдал, хүртэхүй, бусадтай харилцах харилцаа зэргийг судалдаг ажээ. Мөн зарим гүнзгий түвшний сэтгэл судлаачид ухамсаргүй оюун санааг судалгаандаа авч үздэг. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн болон неврологийн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ. Мөн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг авч ашигладаг.


Түүх

Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай.


Психоанализ

Австрийн эмч Зигмунд Фрейд 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, оюун ухааны саатал, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.

Швейцарын сэтгэл мэдрэлийн эмч,Карл Юнг гүнзгий түвшний сэтгэл судлалтай холбогдох аналитик психологи-ыг бий болгоход Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд,Америкийн сэтгэл судлаачЭрик Эриксон, Австри-Английн психоаналистМэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм.20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрэд- урсгал хэмээдэг.

Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Ейсэнк, Скинэр зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скинэр болон зарим бхивористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.

No comments:

Post a Comment