Saturday, November 5, 2011

Эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн бичих, хэвлүүлэх тухай зөвлөмж


“Би аль нэг үгийг хэрэглэвэл тэр нь
миний сонгосон зөвхөн тэр утгыг л илэрхийлэхээр
– түүнээс их ч үгүй, бага ч үгүй – байхаар ашигладаг.”
Л.Кэрол
• Шинэ санааг задлан шинжлэх нь
• Шинэ санаагаа уншигчдад хүргэхүй
• Өгүүлбэр бүтээлт
• Амжилттай бичлэгийн түлхүүр
• Өгүүлэл бүтээх зарчимууд
• Өгүүлэл няцаалт
Шинэ санааг задлан шинжлэх нь
Эрдэм шинжилгээний өгүүллийн зохиогчид бичиж эхлэнгээ зурсхийх гэнэтийн гэгээрлийг шинэ санаагаа үг болгон найруулахад тус болно гэж ихэвчлэн боддог. Гэвч өгүүлэл бичих ийм зөн совин нь дүрмийн зөв бичлэгт болон цэвэр найруулгад тус болохоор тийм их ач холбогдолтой биш, харин энэ бол толгойд тэрхэн үед бий болж буй бодол санааг зөвхөн найруулж бичих, хэвшүүлэх арга зам төдий зүйл.

Шинэ санааг задлан шинжлэхүй:Өгүүллийн илүү нарийн оновчтой хэв маяг харин хожмоо тодохойлогдох магадлалтай. Түүнээс гадна, бичиж байгаа зүйлийн 90% нь хэдийнээ бичигдсэн байдаг. 

Хэрэв та шууд засварлахгүйгээр биччихвэл бүр муу болно. Ихэнхдээ зохиогчид өгүүллээ эцсийн байдалтай үр дүн болгохоор дахин дахин бичдэг, тэгээд нийтлүүлэхээр дахин дахин илгээдэг.
Шинэ санааг уншигчдад хүргэхүй

Дурын хэн нэгэн зохиогчийн адил, Та ч өөрийн шинэ санаагаа логик бүтэц бүхий бодомж болгон хэвшүүлээд, дараа нь бичнэ. Харин уншигч бол, яг эсрэгээр нь, өгүүллээс шинэ санааг нь л суглаж авна. Энэ үйл явцдаа шинэ санааг тань буруу хүлээн авч мэднэ, тэгвэл энэ нөхцөл байдлаас зайлсхийх гарцын түлхүүр нь дараах арга буюу – Шинэ санаа тань маш энгийн байх ёстой.

Ийм байдлаар, Та бодлоо хэрхэн илэрхийлнэ, тэр чинь л уншигчдад төрөх санаа сэтгэгдэл болно.
Өгүүлбэр бүтээлт

Нэг өгүүлбэр зөвхөн нэг санааг агуулдаг. Хүүрнэлээ сонирхолтой болгох нь, мөн доор дурдах томоохон алдаа мадгаас зайлсхийх нь ихээхэн чухаг.

Томоохон алдаанууд:
• Этгээд хэллэгийн хэрэглээ
• Тодорхой бус байдал
• Үгийн буруу хэрэглээ
• Чамирхах барил хэлцийн хэрэглээ
• Нэг хэвт зохиомж
Шинэ мөр бүтээлт
Бүлгийн дэд хэсгийн эхлэл – өгүүлбэр нь сэдэвчилсэн байна. Энэ нь уншигчдад утга санаа, баримтыг мэдэх тодорхой төлөвлөгөө дараалал болж өгдөг. Бүлгийн дэд хэсгийн төлөвлөгөө нь дараах бүтэцтэй байж болно.
• Сэдэвчилсэн өгүүлбэр
• Мэдээлэл, өгөгдөл, шинэ санаа
• Дүгнэлт агуулсан өгүүлбэр (хэрэв шаардлагатай бол).

Шинэ санааг ой тойнд нь бэхжүүлэхийн тулд жишээ авах нь ашигтай байдаг. Эсвэл, ямар нэг хэсэгт анхаарлыг хандуулахад өгөгдлийн харагдахуйц дүрслэлийг ашиглаж болно.

Өгүүллийн зорилго нь ажлын “зүйл дүрс”-ийг тодорхойлно

Таны шинэ санаагаа илүү ончтой илэрхийлэхэд ажлынхаа “зүйл дүрс”-ийг онож тодорхойлох явдал маш чухал. Энэ нь эрдэмтэн хүн өгүүллээ нийтлүүлэх сэтгүүлээ зөв сонгоно гэсэн үг юм.

Нийтлүүлэх сэтгүүлийн сонголт чинь өгүүлэл бичиглэх ерөнхий чиг, дүрмийг тодорхойлох бөгөөд энэ нь эрдэмтэд судлаач нарт өгүүлэл бичихэд тохиох олон бэрхшээлийг даван туулахад тус болно.
Амжилттай бичлэгийн түлхүүр
Бичиглэлийн чанарын хувьд барих өөрийн гэсэн хэв барилыг боловсруулах, зүгшрүүлэхэд тань тус болохуйц хэд хэдэн торгон агшин – түлхүүр бий. Энэ нь:
• Та өөрийн сонирхож буй, таныг татаж байгаа сэдэв сонголт
• Сонирхож буй асуудлаар сэтгүүл, ном хайлт
• Сайн өгүүлэл бичихийг хүсвэл – сайн бичигдсэн ажлуудыг унших явдал
• Төлөвлөгөөгөө зохиож, түүнийгээ мөрдөх явдал

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих үедээ санаж байвал зохих ТОРГОН АГШИН – ТҮЛХҮҮР-ийг доор сийрүүлэв.

Өгүүлэл бичнэ гэдэг бол:
1. Таамаглал дэвшүүлэлт, боловсронгуй болгосон сайжруулалт
2. Буцах холбоо хийлт / бичснээ дахин давтан хийх үнэлгээ, сайжруулалт
3. Төстэй төсөл - ноорог сайн хийх туршлагаас сурах хандалт
4. Сайн зохион байгуулалт

хийнэ гэсэн үг. 
ӨГҮҮЛЭЛ БҮТЭЭХ ЗАРЧИМ
Зохиогч нарт зориулсан дүрэм
Эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэх сэтгүүлээ сонгосны дараа тухайн хэвлэлийн өгүүлэл бичих дүрмийг баримтлах хэрэгтэй болдог. Энэ дүрэм ихэвчлэн сэтгүүлийн арын хэсэгт байдаг, мөн Интернетээс ч үзэж болно. Эсвэл, хэвлэлийн газраас нь авч болно.

Редакторуудаас тавьдаг стандарт асуултууд:
• Сэтгүүлийн үзэл баримтлалд өгүүлэл таарах эсэх?
• Дүгнэлт үнэн үү?
• Өгүүлэл нийтлэл захиалга дагуу юу?
• Өгөгдлүүд нь шшинжлэх ухааны хувьд нотлогдохоор үнэн эсэх?
• Өгөгдлүүд нь шинэ бөгөөд эх болох анхдагч эсэх?
• Үр дүнгээ өөр хаана хэвлүүлсэн?

Өгүүллийн бүтцийн үндсэн бүдүүвч
Эрдэм шинжилгээний аливаа ажлын бичлэг нь нэгдсэн стандарт бүтэцтэй. Энэ нь:
• Оршил
• Аргын тухай
• Үр дүн
• Хэлэлцүүлэг болон дүгнэлт
Оршил
Эрдэм шинжилгээний ямар ч ажил нь дараах зорилгуудыг агуулсан “Оршил”-оор эхэлдэг. Эдгээр зорилго нь:
o Таамаглалаа дэвшүүлэх (боловсронгуй болгосноо тодорхойлох)
o Анхдагч (оролт болох өгөгдөл) мэдээллээ өгөх
o Яагаад энэ судалгааг хийх болсноо тайлбарлах
o Тухайн салбар дахь бүх судалгааг шүүмжлэлтэй шинжих
o Сэдвийн нэн тулгамдсан чухал асуудал болохыг батлах
o Өгүүллийн бүтцийн бүдүүвчийг гаргаж байршуулах

Таны өгүүллийн чанарыг үнэлэхэд хэд хэдэн гол үзүүлэлтээр “Оршил”-ыг шинжих шаардлагатай байдаг. Иймд өөрийн бичсэн “Оршил”-ын хэсгээ дараах схемээр шалгаж болно. Үүнд:
o Зорилгоо тодорхой томьёолсон эсэх?
o Зөрчилтэй зүйл байгаа эсэх?
o Ашигласан үндсэн эх сурвалж бүтээлийг дурьдсан эсэх?
o Ажлын нэн тулгамдсан чухал болохыг оруулсан эсэх?
o Ажлынхаа шинэлэг талыг заасан эсэх?
Судалгааны арга
“Оршил”-ын дараагийн хэсэгт судалгааны аргын талаар бичнэ. Энэ хэсэгт судлаач тухайн аргад үндэслэн судалгааг хангалтай мэргэшлийн түвшинд гүйцэтгэж чадаж уу гэдэг асуултанд хариу өгсөн байна.

Аргын тухай энэ хэсэгт:
o Судалгаа нь тодорхойлогдох муждаа баримт фактаар шалгагдахаар, магадлал статистикийн үнэлгээгээр тооцоологдох боломжтой байх, субъектив хандлагаас ангид байх зэргийг харуулах;
o Ажиглалтын мэдээ цуглуулсан үргэлжлэх хугацааг заах, мэдээ сонголтын түүврээ тодорхойлсон байх;
o Үр дүнг хэрхэн задлан шинжилсэн болон ямар статистик арга хэрэглэснээ заах ёстой.
Хэрвээ судалгааныхаа аргыг тодорхой бус бичсэн бол өгүүлэл шаардлага хангахгүйн улмаас няцаагдах магадлалтай буюу зохиогч руу нь буцаахад хүрнэ.

Өгүүллийн энэ хэсгийг дараах гол асуултаар шалгах хэрэгтэй.
o Уг аргаар давтан үйлдэхэд хангалттай ойлгомжтой байхаар түүнийг тодорхойлж бичсэн эсэх?
o Судалгааны зорилго болон үйлийн алхам, дараалал, дэг – дүрмийг тодорхойлсон эсэх?
o Үр дүндээ тохирох задлан шинжилгээг бүрэн хийсэн эсэх?
o Урьдаас үнэн гэж тооцсон бүх нөхцөл, хязгаарлалт, дөхөлтийн нарийвчлалыг тайлбарласан эсэх?
o Задлан шинжилгээ хийсэн эсэх?
Үр дүн
Энэ хэсгийн зорилго нь “Оршил”-д тодорхойлсноор дэвшүүлсэн таамаглал нь хэрхэн батлагдсныг үзүүлнэ.
Хүснэгт болон график
Үр дүнгийн тоон өгөгдлийг учир зүйн тогтолцоонд хялбарчлан нэгтгэхэд хүснэгт болон график тусалдаг. Гол нь текстийг давтан орлоогүй байх нь чухал юм. Хүснэгт болон график нь ойлгомжтой тайлбарлалттай: нэр болон таних тэмдэг мэтийн тайлбартай байна.

Өгүүллийн энэ хэсгийн төгсгөлд үр дүнг бүрэн буюу стандарт байдлаар илэрхийлж чадсан эсэхийг схемээр шалгана.

Үр дүнг дараах асуултаар шалгана.
o Хяналтын шалгуураар үнэлсэн эсэх?
o Үр дүн бодит эсэх?
o Бүх үр дүнг тооцсон эсэх?
o Ажиглалт, хэмжилтийн өгөгдлүүд нь үр дүнтэйгээ тохирсон эсэх?
o Үр дүн дэвшүүлсэн таамаглалыг нь батласан эсэх?
o Өгөгдлийг статистик анализаар шалгасан эсэх?
 
Хэлэлцүүлэг
Өгүүллийн энэ хэсгийн чухал цэгүүд:
o Цаашдын алхам ямар болох?
o Үр дүнг практикт хэрхэн хэрэглэх?
o Гаргаж авсан үр дүн чухал болохыг үзүүлэх?
o Үр дүнгийн тухай тайлбарыг дахин давтан илэрхийлэхгүй байх?

Энэ хэсгийн төгсгөлд гүйцэтгэсэн ажлаа дахин шүүн тунгааж шүүмжийн шалгуураар авч үзэх хэрэгтэй. Хэлэлцүүлгийг дараах төлөвлөгөөгөөр шалгаж болно.

o Оршилд тавьсан зорилгодоо хүрсэн эсэх;
o Үр дүнгийн хэлэлцүүлгийг тайлбарласан эсэх;
o Гаргаж авсан үр дүнг тухайн сэдвээрх судалгаатай тохирч буй эсэх;
o Судалгааны ажилд дэвшүүлсэн таамаглал дахь бодит байдлын дөхөлт, хязгаарлалт болон урьдаас үнэн гэж авсан нөхцөл зэргээ тайлбарласан эсэх;
o Ердийн бус онцгой үр дүн бүрийг заасан эсэх;
o Хэлэлцүүлэг зохион явуулсан эсэх.
Дүгнэлт
Та зохиогчийнхоо хувьд судалгааны эцэст ямар үр дүнд хүрснээ товч бичих хэрэгтэй болно. Хэрвээ өгөгдлүүдийн хувьд боломжтой бол альтернатив – хувилбарт дүгнэлт хийж болно.
Өгүүллийн нэр
Өгүүллийн нэр судлаачдын анхаарал татахаар байх ёстой. Нэр нь арван үгээс хэтрэхгүй, судалгааны мөн чанарыг тусгасан байх ёстой, хэзээ ч ДҮГНЭЛТ биш байна.
Ашигласан эх сурвалж хэвлэлийн жагсаалт
Энэ нь өгүүллийн нэг чухал бүрэлдхүүн хэсэг байдаг. Хэрвээ ашигласан ном хэвлэлийн жагсаалт журмын дагуу хийгдээгүй бол ихэнх сэтгүүлийн редакц таны өгүүллийг авахгүй няцааж буцаах болно.

Та хичнээн их хөдөлмөрлөсөн ч өгүүллийг буцаах тохиолдол байдаг. Нэлээд тохиолддог шалтгааныг дурдвал:
• Сэтгүүлийн өгүүлэл хүлээн авах стандарт өндөр байдгаас;
• Сэтгүүлийн үзэл баримтлалтай тохироогүйгээс;
• Зохиогчийн өөрийн няхуур нямбай байдал хангалтгүй, туршлагагүйгээс;
• Өгүүллийг хангалтгүй муу бичснээс;
• Гар бичмэл шаардлага хангаагүйгээс;
• Үндэслэлгүй дүгнэлт хийснээс;
• Редакторын субъектив сэтгэгдэл, шударга бус харьцаанаас.
Дараагийн алхам
Таны өгүүллийг хүлээн авалгүй буцаасан тохиолдолд танд хэцүү, сэтгэлийн дарамттай байх боловч, шүүмжийг ашиглан та илүү сайн эх бичих боломж гарч байна гэдгийг санах хэрэгтэй.
Төлөвлөгөө зохиох
Таны өгөгдлүүд шинэ бөгөөд чухал уу? Боловсролтой уншигчид бүхий тохирох сэтгүүлийг сонгосон эсэх? Зохиогчийн хувьд сэтгүүлийн зааврыг мөрдөх хэрэгтэй.
Өөрийн санаагаа бодож боловсруулан төлөвлөгөө хийх, өгүүллээ дахин бичих, өгүүллээ уншихад сонирхолтой байгаа эсэхийг хянах хэрэгтэй.
Бас нэг чухал зүйл
Өгүүллийг бичсний төгсгөлд сэтгүүлийн газарт явуулахын өмнө дахин нэг төгсгөлийн хяналт хийх хэрэгтэй. Үүнд:
• Өгөгдлүүд хаана нэг хэвлэлд нийтлэгдсэн эсэх?
• Өгүүлэл уншигчид тань сонгосон сэтгүүлд тохирох эсэх?
• Таны судалгаа бусдынхаас юугаар ялгагдаж буйг тайлбарласан эсэх?
• Ердийн бус бүх мэдээллийг оруулсан эсэх?
• Зохиогчийн хувьд бүх дүрмийн дагуу бичиглэлээ нарийн гүйцэтгэсэн эсэх?
зэргийг шалгана.

No comments:

Post a Comment