Thursday, March 29, 2012

Сургалтын арга зүйн шинэчлэл



СУРГАЛТЫН АРГА
 
Сургалтын арга нь сурагчийн танин мэдэх болон практик үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл зорилготой багшийн сургах үйлдлүүдийн систем.  М.Н.Скаткин
СУРГАХ БОЛОН СУРАХ АРГА БАРИЛЫН НЭГДЭЛ
Багш дуртай аргаа байнга хэрэглэж болохгүй ба мөн ямар ч нөхцөлд тохирдог универсал  арга ч байдаггүй. 
Сурах болон сургах үйлдлүүд нь сургалтын тодорхой нөхцөлд янз бүрийн дарааллаар хэрэгжиж болох
Эдгээр үйл дээр тухайн нөхцөлд тохирох шинэ үйл нэмж болно
Эдгээр үйлээс тодорхой зорилтыг шийдэхийн тулд зарим нэгийг нь хасч болох
Арга нь үйлдэл учраас зөв нэр оноох хэрэгтэй. 
Аргыг түүнд хэрэглэж байгаа хэрэгслээр нь бус харин түүний зорилгоор нь эсвэл үйл ажиллагааны нэрээр нэрлэх нь зүйтэй. С.Нэргүй
Суралцагчдыг идэвхжүүлэх аргуудаас...
Инсертийн арга. Энэ нь суралцагчийн хур мэдлэг, туршлагад үндэслэн тэдний шинээр мэдсэн болон угаас мэдэж байсан зүйлийг илрүүлэх зорилгоор хамртан суралцахад чиглэсэн арга 
Оюуны довтолгоо арга 
Энэ нь суралцагчдын сэтгэх хурдыг нэмэгдүүлэх, санаагаа цөөн үгээр оновчтой илэрхийлэх, шинэ, өвөрмөц санаа олох, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлнэ. Тодорхой нэгэн зүйлийн талаар асуулт тавьж, богино хугацаанд хариултыг жагсаан бичиж хамтран шинжлээд оновчтой шийдвэр гаргахад энэ аргын мөн чанар нь юм.
Солилцооны арга
Суралцагчдад судлах гэж буй шинэ ухагдахууны талаар ямар төсөөлөлтэйг илрүүлэх, цааш нь хөгжүүлэх, бататгахад эл аргыг хэрэглэвэл тохиромжтой.
Марафон бичлэгийн арга
Суралцагчид мэдсэн зүйлээ ойлгомжтойгоор бичиж илэрхийлэх, бусдын бичсэн зүйлийг үнэлэх чадвар олоход эл аргыг хэрэгэлэнэ.
Зэрэгцүүлэн тэмдэглэх арга
Суралцагчид уншин судалж буй материалынхаа чухал хэсгийг түүвэрлэн тэмдэглээд, тайлбар хийх, өөрийн санаагаа бичих зэрэг чадвар олохыг дэмжинэ
Хичээлийн төлөвлөлт
Хичээлийн төлөвлөлтийг эцсийн дүндээ суралцагчдын чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй. 
Хичээлийн бүтцийг хатуу тогтоосон хууль дүрэм, онол номлол байхгүй бөгөөд харин тодорхой нэг хувилбаруудыг санал болгосон байдаг
 
Түүхийн хүрд хичнээн эргэвч
Түмэн олонд багш л дуурсагдана
Мянган жил урсан өнгөрөвч
Мэргэн багш нар хэзээ ч мартагдахгүй

No comments:

Post a Comment