Thursday, January 26, 2012

Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлүүд

Хүүхдийн сурлага

Хүүхэд сурлага муу бол сайхан амьдрахад тун бэрх. Энэ тохиолдолд томчууд сэтгэлээ зовоохгүй амар амгалан амьдрах ямар ч боломжгүй. Ганц гарц нь сурлага сайн болгох. Ингэх нь танд болон таны хүүхдэд, түүний ирээдүйн амьдралд юутай ч зүйрлэшгүй тусламж болно. Хүүхэд яагаад муу сурдаг вэ? Сурах зорилгоо ойлгоогүй, сэтгэл санааны өөдрөг биш байдал, хувийн ур чадвараа хэрхэн хөгжүүлсэн зэргээс шууд хамаардаг.

Тиймээс эхлээд хүүхдэд амьдралын зорилгыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурах сонирхолтой болгох сэтгэл зүйн бэлтгэл хий. Сурлага сайтай хүүхэд байсан ч улам батжуулан сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй. Та хүүхдээсээ том болоод юу хийх, ямар ажилтай болохыг мөрөөдөж явдгийг нь асуугаарай. Хүүхэд нисгэгч, загвар өмсөгч, босс гээд ямар ч мэргэжил хэлж болно.

Хэлсэн, сонгосонд нь та эмзэглэх хэрэггүй. Хүүхдийн хүсэл мөрөөдөл том болтлоо өчнөөн олон удаа өөрчлөгдөнө. Тиймээс та зөвхөн түүний хүсэл мөрөөдлийг нь мэдэх зорилго тав. Ингээд мундаг нисгэгч болохын тулд маш их юм уншиж мэдсэн байх ёстой. Хичээлээ сайн ойлгосон хүүхдэд л багш сайн онц дүн тавьдаг юм. Сайн онц сурдаг хүүхэд л онгоц яаж жолооддогийг бас сурч чадна.

Уг нь онгоцны нисгэгч их өндөр цалин авдаг юм гэх мэтчилэн сонирхолтой яриа өрнүүл. Сонгосон мэргэжлийнх нь сайн сайхан талуудыг нь бүгдийг ярьж өг. Ингэснээр амьдралын үнэ цэнийг ойлгож, сурах сонирхол төрдөг.

Ингэж хүүхдэд сурах сонирхол заавал бий болгож, номыг үнэлдэг, түүнд хайртай болгож гэмээнэ сая хүүхдийн сурлага ахих боломжтой. Ийм ухамсар суусан хүүхэд хичээлдээ маш анхааралтай суугаад хичээлээ ойлгоод ирдэг. Хичээлээ ойлгосон хүүхэд даалгавраа өөрөө шууд хийдэг.
                Сурган хүмүүжүүлэх ёс зүй
Эрт дээр үеэс ёс зүй нь хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах үүрэг бүхий хэм  хэмжээний тогтолцоо байсан. Өнөө үед ч энэ үүргээ биелүүлсэн хэвээр байгаа. Жишээ нь: СХҮА-нд СХЁЗ нь багш сурагчдын харилцааг амжилттай үр өгөөжтэй болгох үүрэг бүхий хэм хэмжээнүүд юм. Багшийн СХЁЗ-д багш мэргэжилийн ёс зүйн тухай мэдлэг, арга барил, чадвар, хэвшил, итгэл ухамсар гэх зэрэг зүйл багтдаг.
Сурган хүмүүжүүлэх ёс зүйн хэм хэмжээ   
      Багш мэргэжлийн ёс зүйн судлаач И.И.Чернокозовын үзэж байгаагаар СХЁЗ-д дараах хэм хэмжээ байдаг байна. Тухайлбал:
v  Хүүхдийг хүндлэх хүүхдийн хэрэгцээ, сонирхол, үзэл бодол, сурах чадвар, эрэх, авьяас билэг, ирээдүй гэх зэрэг
v  Хүүхдийг ухаалагаар хайрлах, түүнд тууштай анхаарал халамж тавих
v  Хүүхдийн сурах чадвар, авьяас ирээдүй, зэрэгт өөдрөг хандах
v  Хүүхдийн санааа бодол, хүсэл сонирхол, сурах чадвар, онцлог, зан үйл гэх зэргийг ажиглан судалж байх
v  Багш үргэлж өөрийгөө эзэмдэж тэсвэр тэвчээртэй байх хүүхэд бол хүүхэд учир түүний алдах эндэх нь олонтой ба эдгээрт нь хүлээцтэй хандаж засч залруулдаг байх
v  Хүүхдийг хэзээч муу үг, үйлээр доромжлон гомдоохгүй байх
v  Хүүхдэд үргэлж элэгсэг, найрсаг хандах, нээлттэй байх
v  Хүүхдэд үргэлж зөв үлгэр дууриал үзүүлэх үг яриа, зан үйл , хувцаслалт гэх мэт
v  Багш сурган хүмүүжүүлэх ажил, мэргэжилдээ үнэнч, шударга, хариуцлагатай хандах
v  Ажилдаа чин сэтгэлээсээ хандах зэрэг
Манай оронд багшийн ёс зүйн асуудлыг хуулинд багшийн эрх, үүргээр зохицуулж ирсэн. Дээр 10н ёс зүйн хэм хэмжээ боловсролын тухай хуулинд хэр бүрэн дүүрэн хийнэ үү?
Багшийн ёс зүй дээрх хэм хэмжээ АНУ-ын багшийн мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээг стандарт-тай жишиж харьцуулан:
А. Төстэй ямар зүйл байгаа,
Б. Ялгаатай ямар зүйл байгаа,
В. Аль аль нь ямар нэгэн онцлогтой зэргийг олж тогтооно уу? Эдгээр нь:
1.    Багш оюутан, сурагчдын дунд мэргэжлийн багш, шавийн холбоо харилцаа тогтоох
2.    Багш сурагчдын хооронд тогтсон харилцааг өндөрт өргөж хүндэтгэж байх
3.    Оюутан сурагч нэг бүрийн тасралтгүй суралцах хэрэгцээг, авьяас чадварыг хүндэтгэн үзэж, шударга хандах
4.    Хууль, хяналтын байгууллагын хүсэлтээс бусад тохиолдолд оюутан сурагчдын талаарх бүх мэдээллийг чандлан хадгалж байх, хувь хүнийг хүндэтгэх, тэдгээрийн үзэл бодол, соёл, эрх чөлөө, нийгмийн байдал, ардчилал зэрэгт үлгэр жишээ болж байх
5.    Тухайн сургуулынхаа мэргэжлийн хамт олонтой бүтээлчээр хамтран ажиллаж, оюутан сурагчдын нийгэм бие бялдар оюун санааны, соёл ёс суртхуун, сэтгэл зүйг хөгжүүлэхэд хамтран ажиллах 

                        Сурган хүмүүжүүлэгчийн ёс зүй ба анги удирдах урлаг
Багш гэж хэн бэ?   
Багш хүн төрөхөөсөө үхэх хүртлээ амьдралынхаа туршид амьдралыг цогцлоох ариун ухаантан билээ. Ард түмнийхээ амьдрал, хувь заяаных нь алтан шаргал замд хөтөч болж, ариун журам, ёс суртхуун, зөв зан араншингаараа үлгэр жишээ болсон, үүнийг үүрд мөнх чанд сахих хэрэгтэйг тэдэнд ойлгуулагч, газар дээрх бурхны элч мөн билээ.
Багш хүний гарт эрдэнэсийн чулуу цугларч үнэт эрдэнэ болон гялбадаг. Түүний ид шидтэй гарт ямарч түүхий эд, үнэ цэнэгүй зүйл алмас эрдэнэ болно. Ямарч үйлдвэр түүн шиг хурдан системтэй ажиллаж чадахгүй. Уулзаж учирсан зуу зуун хүнд нэгэн зэрэг сэтгэлийн гэрэл гэгээгээ тусган, тэдний бие сэтгэлийг өөрчлөх авьяас багшаас өөр хэндч заяагаагүй юм.  
Багшийн тухай дээрх тодорхойлолтоос, зуун зууны турш амьдралыг маань чиглүүлж, замыг заасан амьдралын хамгийн чухал хүний нэг бол багш гэдгийг мэдэж болно. Багш гэдэг амьд бие гэдэг утгаараа бусадтай адил боловч өөртөө бусдаас өөр утга учрыг агуулсан байдгаараа онцлог юм. Багш хүнийг бусад хүмүүстэй нэгэн адил зөвхөн амьд бие гэж үзэж болохгүй. 
Багш хүн гэдэг:
      -Биологийн цогц  хүн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      
      -Соёлын цогц  хүн                                                                                                                                                                                                                                                                        
     -Ёс суртахуунт хүн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      
      -Нийгмийн хүн                                                                                                                                                                                                                                                          
       -Оюунт хүн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             
       -Нинжин сэтгэлт хүн                                                                                                                                                                              
       -Физикийн хүн                                                                                                                                                                                                           
       -Сэтгэлзүйн цогц хүн юм                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Сайн багш ямар байх  ёстой ,ямар байх ёсгүй вэ?           
Сайн багш байхын тулд мэргэжлийн болон хувь хүний хувьд зарим шинж чанарыг өөртөө шингээсэн энэхүү шинж чанараараа цаг ямагт хөгжүүлж мэргэжлээ маш сайн төлөөлдөг байх хэрэгтэй. Учир нь багшийн баялаг бол сурагчид юм. Бидний бүх бодит баялаг маань орой болоход гэртээ харьж өглөө ирдэг. Тэдэнд өөрсдийн хүсэл зорилго, уйтгар гуниг гэж байдаг. Тэдний тархин дахь мэдлэг бол таны баялаг юм.
-Өөрийн мэргэжлийн салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.
-Бүхий л шинэ мэдээллийг сонсож мэддэг байх хэрэгтэй. 
-Багш хүнд байвал зохих хэмжээний мэдлэг соёлтой байх шаардлагатай.
-Мэргэжилдээ дуртай байх ёстой.
-Инээмсэглэсэн бөгөөд даруй зантай байх ёстой.
-Зан харьцаа болон яриа нь хүнд нөлөөлөхүйц байх ёстой.
-бүхий л талаараа үлгэр жишээ ч байх ёстой.
-Цаг заваа зүй зохистой зохицуулдаг байх ёстой.
-Сахилга баттай ухаалаг байх ёстой.
-Зорьсондоо хүрэх идэвхтэй байх хэрэгтэй.
- Асуудал дэвшүүлэгч бус асуудлыг шийдэгч байх хэрэгтэй.                                                                                                                                                  
-Сурагчтайгаа ижил харьцах учиртай .
-Өөрийгөө шинэчилж чаддаг байх ёстой.
-Амьдралыг хөнгөвчлөх  гарын доорх зүйлсийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
-Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх шаардлагатай.
-Сурагч бүртэйгээ дотно яриа өрнүүлж чаддаг байх ёстой.
-Сурагчдад асуулт асуух боломж олгодог байх хэрэгтэй.
- Мэдэхгүй нэж хэлэхээс зовдоггүй мэдэхгүй зүйл байвал маргааш нь учрыг нь олдог байх хэрэгтэй.           
-Тэнцвэртэй эерэг боловсон харьцааг бусдад үзүүлдэг байх ёстой.
-бодлоо үйлдлээрээ хэрэгжүүлдэг байх ёстой.
- Маш сайн ярих чадвартай байх хэрэгтэй.
-Өөртэй итгэлтэй байх шаардлагатай.
-Бусдад урам хайралдаг  байх хэрэгтэй .
-Шийдвэр гаргагч түүнийгээ биелүүлэгч байх хэрэгтэй.
-Сурагчидтай үргэлж ярилцан тэднийг сонсох хэрэгтэй. 
- Энэрэнгүй байх хэрэгтэй.
                   Сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулах аргууд
1.Тэднийг зоригжуулж асуулт асуу.
    Тэднээс асуулт асуухыг хүсч зоригжуулж, тэднийг хүндэтгэн анхааралтай сонс.
2.Биет материал ашигла.
    Суралцах явцад хүн мэдрэхүй эрхтэнээ хэр их хэрэглэнэ, төдий чинээ сайн сурч мөн төдий чинээ удаан мартана.Сурсан зүйлийн эхэнхийг бид нүдний оролцоотой харж сурцгаадаг билээ.
3. Тэмдэглэл хөтөлж сурга. Тэмдэглэл хөтлөхөд туслах хамгмйн сайн арга нь сурагчдад хичээлийн төлөвлөгөөг гаргах явдал юм.
4.Мэтгэлцэлд  уриалах.
    Мэтгэлцлийг ямар нэг өгүүлбэр асуулт эсвэл тулгамдсан асуудлаар эхлүүлж болно.Мэтгэлцэх арга нь 4-6 хүний бүрэлдэхүүнтэй багуудын хооронд 2 хүний хоорондох хосын хэлэлцүүлэг 6-10 хүний бүрэлдэхүүнтэй 2 багийг хооронд нь мэтгэлцүүлж бусдыг нь хөндлөнгөөс хянагч хэлбэрээр оролцуулах зэрэг олон хэлбэртэй байж болох юм.
5. Сурагчдын саналыг бичгээр авах хичээлээс өмнө дараа эсвэл хичээлийн явцад сурагчдаас ямар нэг асуулт эсвэл санал бодлоо бичгээр өгөхийг хүс. Бичгээр өгөх хариу нь нууц байж ч болно. Баг дотор танилцуулах эсвэлсурагчид эргүүлэн өгдөгч байж болно.Гол зорилго нь сурагчдын бодлыг ангид танилцуулж хичээлийн явцыг өөрчлөн зохион байгуулан юм.
6. Хийсвэр сэтглгээний аргачлалыг ашиглах, хийсвэр сэтгэлгээний зорилго нь санаа бодлыг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд оршдог.Хийсвэр сэтгэлгээнмй аргачлалыг ашигласнаар сурагчдад хичээлийн өмнө буюу хичээлийн явцад хичээлд оролцох хүслийг төрүүлэхээс гадна сурагчдыг үнэлэх боломж олгодог юм.
7. Туслах материал бэлтгэх хичээлийн хэрэгслүүд сурагчдад үндсэн хичээлийг ойлгох агуулгыг товчлох санаа бодлыг улам дэлгэрүүлэх мэдлэгээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг.
8. Нэмэлт давтлага өгөх. Хичээлийн төгсгөлт илүү их бодох унших зэрэг иэмэлт давтлаганд чиглэсэн даалгавар өгөх хэрэгтэй.

Багш нарыг доорх байдлаар хувааж авч үздэг.
1.Төгс төгөлдөр цэвэрч нямбай багш.
-Сурагчаас илүү өөрийн санаа бодол чухал
-Заахаас илүү сурах эрмэлзэлтэй байдаг.                                                                                                                                                                                                         –Ердийн хүмүүжлийг дээдэлдэг                                                                                                                                                                             -Үнэн эсвэл худал гэдэг дундын өөр үнэлгээ байхгүй 
2.Нөхөрсөг сайн дурын санаачлагч өгөөмөр сэтгэлтэй багш.
-Харилцаа яриа нь бусдын оронд  өөрийгөө тавьж үздэг. 
-Би юмуу чадахгүй гэдэггүй
-Маш их өмөөрөмтгий ээж аавын дүртэй
-Хүний сэтгэлийн хөдөлгөөнийг ашиглаж чаддаг
3.Дүр төрх болон амжилт хамгийн чухал гэдэг багш
-Хийх ажил болон орох ашиг  чухал 
-Сэтгэлийн хөдлөлөө барьж чаддаг
-бодлоо шууд  хэрэгжүүлэх гэдэг. Дүгнэлт бараг байдаггүй 
4.Өөдрөг хөгжилтэй хөөрөмтгий хөдөлгөөнтэй багш
-Амьдралтай  эвлэрсэн олон сонголттой 
-Мөрөөдөмтгий
-Энгийн буюу нэг  хэвийн байдалд  дургүй
-Аяндаа үүссэн байдал буюу өнөөдөрөөр амьдардаг.

                Багш нарын зан төрх ба удирдлага.
Захиргаадагч багш:
Өөрийн дураар бүхнийг шийдэгч багш. Хүчинд тулгуурласан зарчим шийдвэрийг хэрэгжүүлснээр орчин нь бүрддэг. Ангид бүх хүч багшийн гарт байна. Өгсөн тушаалыг сурагчид ямарч болзолгүй биелүүлэх ёстой. Ангийг сайн хянан шалгах хэрэгтэй, ангид зарим зүйлийг албадлагаар хийх хэрэгтэй гэж үздэг.  

Хамгаалагч багш:
Өөрийн ангийн сурагчдыг бүх талаар харж хамгаалах ёстой гэж үздэг багш.Аль болох тухтай байдлыг бий болговол сурагчид хичээлдээ илүү анхаарах болно гэж боддог. Үнэхээр хүүхдүүд хаана ч ямарч нөхцөлд хамгаалж байгааг мэдрээд тайван байж хичээлдээ шэмдах болно.  

Түшигтэй багш:
Түшигтэй багш бол сайн удирдагч байдаг. Сурагчдын дүгнэлт хийх чадвар хичээлийн идэвх зүтгэл бага ангийнх нь байдал хүсэлт хүлээлтийн байдлыг харгалзан багшийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.Энэ удирдлагын төрлийг хэрэгжүүлсний үр дүнд үнэхээр хүсэл эрмэлзэл дүүрэн хичээл хийдэг сурагчид амжилтанд хүрч чаддаг. 

Хамт олонч багш:
Ажлаа бүлгээрээ хамтран ажиллахад тулгуурлана. Сурагч бүрд юуны түрүүнд хамт олонч сэтгэлгээ бий болгоно. Энэ систем нь сурагчдад хичээл хийх нөхцөл нь юу юу болохыг яаж хийх хэрэгтэйг заадаг. Багшийн хувьд амжилт нь хувь хүний амжилт бус хамт олны амжилт байна.

Чөлөөт багш:
Ангид  өөрсдөө маш чөлөөтэй байдаг шигээ сурагчдыг ч мөн чөлөөтэй байлгадаг багш юм.Сурагчдад тушаал заавар өгөхгүй. Багш ямар нэг хэл гаргаагүй нөхцөлд ангийг сурагчдын хүссэний дагуу чөлөөтэй байлгана.Ийм багш нарын удирдаж байгаа ангиас цөөхөн боловч удирдагч сурагч гардаг. Мөн ангид эмх замбараагүй байдал нэлээд илэрдэг.

Ардчилсан багш:
Ардчилсан сэтгэлгээтэй багш нар нь ангийнхаа сурагчдын боллвсрол сургалтын хэрэгцээг хангадаг. Тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд шаардлагатай зохион байгуулалтыг хийдэг.Сурагчдад алдаагаа засах боломж олгодог. Сурагчдын өөртөө итгэх итгэлийг хөгжүүлнэ. Хувь хүний бүтээх чадвар нь хөгжинө.Ардчилсан сэтгэлгээтэй багш үүрэг хариуцлагыг бүгдэд хуваарилдаг. Сурагчдыг ямар нэгэн байдлаар шүүмжилдэггүй.
      Багшийн ёс суртахууны эрх зүйн орчин
                                                                                              Зан төлөв гэдэг бол зарчмын дагуу байх чадварт оршино.
                                                                                                                                                                                          И.Кант
                                                                             Оршил
Баримтлах үйл нь мэргэжлээс гадна харилцааны урлаг сэтгэлийн мэргэжлийн илрэл юм.Эндээс таны шавийн ирээдүй тодрох учиртай. Тэр ирээдүйг гэрэл гэгээтэй, цэцэглэн хөгжихүйц үндэс суурьтай болгон сургаж бас хүмүүжүүлэхэд багшийн харьцаа ёс зүйн хандлага чухал нөлөөтэй. Сурган хүмүүжүүлэх зөв харилцаа нь хүнлэг чанар, сайхан сэтгэл, эрхэм нандин ёс суртахуун сурган хүмүүжүүлэх эв дүй сэтгэлгээний хурдац оюун ухааны чадавхын цогц мөн.Сурган хүмүүжүүлэх харилцааны тулгуур баганын 1 нь багшийн нэр хүнд юм. Багш ёс зүйтэй байх нь шавь нартаа нэр хүндтэй байхын багана нь болдог. Багш сурагчдын харицаа нь суралцах үйлийн дотоод орчин бүтээлчээр ажиллах үйлийн сэдэл болж байдаг учраас л багш-сурагч гэсэн харилцаан  дахь “идэвхтэй субъект” гэсэн ойлголтыг эрхэмлэх учиртай.
                       Ёс зүйн шууд болон дам хамааралтай заалтуудын агуулгын нийтлэг
                                                                       Ёс суртахууны хуулийг хүндэтгэж үйлдэхийн зайлшгүй нь үүрэг юм.
                                                                                                                                                                                      И.Кант    
Иргэнийг оюун ухааны ёс суртахуун бие бялдрын зохих чадавхтай болгон төлөвшүүлэх, боловсролын зорилгыг хэрэгжүүлэх агуулгаа хэрхэн сонгон боловсруулж хэрэгжүүлэх багшийн үүрэг чухал нөлөөтэйг “Боловсролын агуулга нь суралцагчийн хувийн болон нийгмийн хэрэгцээ үндэсний өв шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэсэн боловсролын агуулгыг тодорхойлсон заалтаас харж болно.Боловсролын агуулгыг тодорхойлсон заалт нь зорилгыг хэрэгжүүлэх шинжтэй ёс зүйн дам заалт болж байна. Боловсролын эрх зүйн заалтуудыг ёс зүйн шууд ба дам хамааралтай гэж ялган үзэж хэрэгжүүлбэл багшийн бүхий л ухамсарт үйл ажиллагаа ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг болох нь төвөггүй мэдэгдэнэ. Багшийн ёс суртахууны үйлдлийн өвөрмөц шинж нь нийгмийн зүгээс хүлээх хүлээлт олон зуун шавийн хувь хүний онцлог, шавиар нь тээгдэн ирж байгаа эцэг эхийн итгэл найдварын хүлээлт гээд олон зүйлээр дамжин шууд болоод дам байдлаар тодорхойлогдоно. Багшийн хөдөлмөрийн хувьд хамт олонтойгоо харилцах харилцаа ,эцэг эхтэй харицах харицаа нь хувийн онцлогоос эсвэл багшид ашигтай байх зэрэг эерэг биш онцлогоос үл хамааралтай . Эдгээр олон хүчин зүйл нь дүрэм зөрчигддөг өвөрмөц нөхцөл болох талтайгаар л багшийн ёс зүй нь бусад мэргэжлийн ёс зүйгээс  өвөрмөц юм. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох багшийн ёс зүйн асуудал ч одоогийн мөрдөж буй “багшийн ёс зүйн дүрэм”д өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Тогтвортой хөгжлийг эрхэмлэж даяарчилсан ба дангаарчилсан  нөхцөл байдлын золиосгүй хөгжлийг хангах боловсролтой иргэн хүнийг ямар ёс зүйтэй багш төлөвшүүлэх вэ гэдэг асуудал урган гарна. Багшийн ёс зүйн заалтууд нь багшаас ёс зүйн хэм хэмжээг сахихад хамаарал нь ямар байх ямар харгалзаа  байгаа, үндэслэл нь юу болох гээд олон талаас нь судалж ойлгохыг шаарддаг. Сургалтын сурах сургах явц дахь ёс зүйн харилцааг зохицуулах зорилгоор төрөөс тогтоож өгсөн заавал биелэгдэх шинжтэй уг харилцаанд оролцогчдын дагж баримтлах зан үйлийн хэм хэмжээг “багшийн ёс зүйн дүрэм” ээр тодорхойлж өгнө. Багшийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв мэргэжлийн мэдлэг чадвар бусдыг хөхүүлэн дэмжих арга барил мэргэжлийнхээ болоод нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай холбрн авч үздэг.
                                                                                                                                                                                                                                                                                                                                              Багшийн ёс зүйн дүрэм
“Багшийн ёс дүрэм”-ийг хоёр дахь удаагаа сайжруулан боловсруулж БСШУ-ны сайдын 2007 оны 41-р тушаалаар баталсан. Энэ журамд багшийн ёс зүйн хэм хэмжээг:
1.Боловсролын хуульд заасан эрх үүргээ биелүүлж суралцагчдад  чанартай боловсрол эзэмшүүлэх ажлын          хүрээнд-7
2.Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх асран хамгаалагчтай хамтган ажиллах хүрээнд-4
3. Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж хамтран ажиллах хүрээнд-6
4.Бүх нийтийн боловролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд-3 , нийт бүгд 20 заалтыг тусгасан байна.
Энэ дүрмийн зорилго нь боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицууулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад оршиж байгаа юм. Ёс зүйн дүрэмд нь багшийн, сурагчийн Эрх ашгийг хамгаалахад чиглэжээ.
2.1 “Боловролын тухай” хуульд заасан эрх үүргээ биелүүлж суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:
2.1.1.Суралцагчдын нийгэм- соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,
2.1.2.Багшаас суралцагчид тавих шаардлаг нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүүн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн бйадал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгавлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах хичээл сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх,
2.1.3.Суралцагчийн хувийн нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,
2.1.4.Суралцагчийн  хичээл сонголтын  эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,
2.1.5.Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,
2.1.6. Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төоөө хариуцлага хүлээж, хичээл сургалтын үйл явцад идэвхгүй хандах сургууль цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
2.1.7.Сургууль цэцэрлэгийн орчин сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах.
                                                                                              “Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд  үз
                                                                                                                                                                                     Сенека.
                                          Боловсролын эрх зүйн орчны шинжилгээ 
Багшийн ёс зүйн дүрмийн заалтууд  нь ёс суртахууны ердийн хэм  хэмжээ, үндсэн ойлголт, зарчим, мэдлэг зэрэг ёс суртахууны үндсэн элементүүдэд үндэслэн боловсруулагдана.
-Багшийн ёс зүйн хэм хэмжээг боловсролын тухай хуульд тусгасан нь:
:Боловсролын зорилго: Боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
:Боловсролын үндсэн зарчим:5.1.2.Монгол улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана.
:Боловсролын агуулга: Боловсролын агуулга нь суралцагчийн ..... хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
:Багшийн эрх:44.1.3. Суралцагч болон түүний эцэг эх асран хамгаалагчид, шаардлага тавих, зөвлөгөө өгөх.
:Багшийн үүрэг: 44.2.1.Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих
                              44.2.4. Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийгм нь хүндэтгэн хамгаалах
:Суралцагчийн эрх үүрэг: 44.1.8.Уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ                   харилцах.
                                                45.2.4.Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх
Багшийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, бусдыг хөхиүлэн дэмжих арга барил, мэргэжлийнхээ болоод нйигмийн өмнө хүлээх хариуцлагатай холбон авч үздэг. Багшийн харилцааны эцсийн үр дүн нь багшийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай холбогдоно. Энэ нь багш мэргэжилтэн нийгмийн  хөгжил, хандлагад өөрийн “бүтээгдэхүүн”-ээрээ гол нөлөөтэй байдагтай холбоотой.
                                                                   Дүгнэлт
Хүүхдийн эрхийг зөрчигчид нь багш эцэг эх. Хүүхдийн үзэж байгаагаар дунд ангийн сурагчдын хувьд бүдүүлэг хорон үгээр хэлүүлэх, хочлуулах, бусдын өмнө гутах болон багш нартаа гомдох, сэтгэл санааны хямдралд орох нь элбэг байлаг бол бага ангийн сурагчдын хувьд зодуулах, алгадуулах, чимхүүлэх, нудруулах, өшиглүүлэх зэргээр бие мах бодын шийтгэл олонтаа хүлээдэг тухай өгүүлжээ. Хүндлэл гэдэг бол харилцааны эхний үе шат . Багш шавиииииииииииииииииииийн харилцан хүндлэлээс, багш удирдлагын харилцан хүндлэлээс эцэг эх багшийн харилцан хүндлэлээс ёс зүйн дүрэмхэрэгжиж эхэлнэ. Хүндлэл нь ёс төдий чин сэтгэлээсээ гээд янз бүр байх ба ёс суртахууны зан чанарын эерэг сайн харилцааг хүлээсэн шинжтэй байдаг.
1. Сургууль завсардалтын тодорхойлолт

Судалгааны үр дүнгээр БСШУЯ-ны нэр томьёогоор суурь боловсролыг (1-9 анги хүртэл) заавал эзэмших тухай Боловсролын тухай хуулийн заалтыг мөрдлөг болгон тухайн боловс­ролыг эзэмших насны (7-16 насны) сургуульд суралцахгүй байгаа хүүхдийг сургууль завсардсан хүүхэд хэмээн тодорхойлж байна.

Харин эцэг эх, багш, сурагчид болон орон нутгийн холбогдох хүмүүс өөрсдийнхөө ойлгосноор сур­гууль завсардсан хүүхдийг тодорхойлж байлаа. Жишээлбэл: сургууль завсардсан хүүхэд гэдэгт сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүд, сургуулиа төгсөлгүйгээр гарсан хүүхдүүд, дунд боловсрол эзэмшээгүй хүүхдүүд эсвэл зарим сумдад тахир дутуу хүүхдүүдийг сургууль завсардсан хүүхдүүдийн бүртгэлд оруулан тооцдог байна.

2. Мэдээллийн нөөц: Сургуульд завсардагсдыг бvртгэх, тооцоолох

Сургууль завсардсан хүүхдийг тодорхойлоход тэдгээрийг тооцох, бүртгэх үйл ажиллагаанд төвөгтэй асуудал оршиж байгаад юм.
Боловсролын газраас эхлэн сумын түвшиний хоорондох сургууль завсардсан хүүхдийг бүртгэх үйл ажиллагаанд нь ямар нэгэн алдаа гарах магадлалтай. Энэ нь шилжих хөдөлгөөнөөс хамааралтай бөгөөд тухайн хүүхдийг нэг сургуулиас нөгөө рүү шилжиж явсан, ирсэнийг давхар хянан тулгаж үзэх систем байхгүйтэй холбоотой юм.
Сургууль завсардалтыг зарим сумын сургуулиуд хэрхэн тоолж буйд анхаарлаа хандуулах ёстой. Судалгааны явцад зарим нийгмийн ажилтнууд сургууль завсардалтыг буруу бүртгэх болон тооллогын арга нь буруу буюу мэдээллийн боловсруулалт ч хангалтгүй байх нь ажиглагдсан.

3. Янз бvрийн агентлагуудын сургууль завсардалтын талаарх мэдээллийг харьцуулах нь

2003 оны статистикийн мэдээгээр үндэсний хэмжээнд сургууль завсардагсдын тоо 17671 байна. Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2003 оны Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт­ийн тайланд сургуулийн насны хүүхдүүдийн 13,5 хувь нь буюу 68115 хүүхэд сургууль завсардсан болохыг тусгажээ. 2003 оны UNICEF ба АББТ-ийн хамтарсан сургууль завсардагсдын судалгаагаар 40,000 хүүхэд сургууль завсардсан байна. БСШУЯ-ны болон үндэс­ний Статистикийн Газрын мэдээгээр 2003-2004 оны хичээлийн жилд нийт 11953 хүүхэд сургууль завсардсан болохыг мэдээлжээ.
Дээрхээс харахад эдгээр тоонууд нь өөр хоорондоо тохирохгүй байна. Хүний Эрхийн үндэсний Комисс ба БСШУЯ, ҮСГ-ын тоон мэдээлэл хоорондоо 56,162 буюу (17.55 %)-оор зөрүүтэйг ажиглаж болмоор. Яагаад ийм зөрүү гарч байгааг тайлбарлах боломжгүй юм. Бид энэ ялгааг зөвхөн сургууль завсардагсдыг ялгаатайгаар тодорхойлдог, тэдгээрийг бүртгэх тооцох арга зүй, горим нь стандартчлагдаагүй байгаатай холбон үзэж байна.

4. Сургууль завсардалтын шалтгаанууд

Сургууль завсардалтын шалт­гаан­ыг  хоёр ангилалд хуваа­сан ба нэгдүгээрт: бодлогын түвшинд анхаа­рах, хоёрдугаарт: судалгааны түвшинд илэрсэн шалтгаанууд хэмээн авч үзсэн юм.

Бодлогын тvвшинд анхаарах шалтгаанууд

1. Ядуурал (бага орлого буюу амьжиргааны эх vvсвэр)

Судалгаанд хамрагсдын эцэг эх, багш нар сургууль завсардалтын хам­гийн гол шалтгааныг ядуурал гэж үзэхийн зэрэгцээгээр гэр бүлийн амьжиргаанд тус нэмэр болох үүднээс мал маллах болсноор сургууль зав­сард­даг гэж хариулсан байна. Улаанбаатарт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь орлогын буюу амьжиргааны тогтсон эх үүсвэргүй байв. Улаанбаатарын судалгаа явагдсан бүхий л дүүргүүдэд томоохон хэмжээний зах байрладаг тэдгээр захуудад ихэнх сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь ажилладаг аж. Мөн сургууль завсардсан хүүхдүүд ч дээрх нэр бүхий захуудад машин угаах, манах, ТВ-ийн мэдээ зарах, тэрэг түрэх, ширхэгийн тамхи, шархны боолт зарах, микро автобусанд кондуктор хийх зэрэг хөдөлмөр эрхэлж байна.
Ярилцлагад оролцсон эцэг эхчүүд ч мөн адил тэдгээрийн хүүхдүүд сургуульд суралцаж чадахгүй байгаа­гийн шалтгааныг ядуурал гэж үзэж байв. Хүүхдүүдтэй ярилцсан фокус бүлгийн ярилцлагын үеэр “Та нарт юу чухал байна вэ” гэж асуухад олонхи хүүхдүүд дулаан гутал, хувцас, хичээл­ийн хэрэгсэлтэй болохыг хүсэж байна гэж хариулжээ.

2. Хvvхдийн хөдөлмөр эрхлэлт

Ядуурлын хүнд хэцүү нөхцөл байдал нь сургууль завсардалтын үндсэн шалтгаан болохын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нөхцөлдүүлж байгааг харуулж байна. Ихэнх эцэг эхчүүд санхүүгийн бэрхшээлийн улмаас хүүхдээ бага ангиас нь сургуулиас гаргаж өрхийн мал аж ахуйдаа туслуулах, хаягдал төмөр цуглуулан борлуулах гэх мэт ажлуудыг хийлгэн мөнгө олуулдаг байна.
Судалгаа нь хөлстэй ба хөлсгүй гэсэн 2 категориор хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ялгагдаж байгааг харуулж байв. Хөдөө орон нутагт мал маллах нь мөнгө олох ажилд тооцогддоггүй байна.

3. Шилжих хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөн нь сургууль завсардалтад хүргэж буй нэг хүчин зүйл байлаа. Нүүн шилжихэд хүргэж буй үндэс нь ядуурал ажилгүйдэл аж. Шилжих хөдөлгөөнийг судлаач нар төв суурин газар руу шилжих, хөдөө рүү шилжих гэсэн 2 чиглэлд авч үзжээ.

а. Төв суурин газар руу шилжих

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт нь хөдөөд ажлын байрны хомсдол бий болгож, мал аж ахуйн салбарын бүтээмжийн бууралт үүсэн, үйлчилгээний салбар зонхилогч салбар болсон зэргээр хөдөөгийн хүн амын амьдралд асар их нөлөө үзүүлсэн билээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлд гарсан өөрчлөлттэй уялдан ажлын байр хайн хөдөөгийн хүн ам төв суурин газар руу шилжих болсон юм.

б.Хөдөө рvv шилжих
Цөөн ам бүлтэй их хэмжээний малтай өрхүүд малаа маллахаар хүүхдүүдийн хамтаар хөдөө рүү нүүж амьдрах болсон байна. Мөн сумын төвөөсөө 35-50 км-ын зайтай амьдардаг өрхүүдийн хувьд хүүхдээ сургуульд хүргэх, буцааж авчрах нь маш төвөгтэй. Дотуур байрны хүрэлцээ муу, хүүхдээ сургуульд хүргэж өгөх боломжгүй буюу унаа тээврийн олдоц муу байдал нь эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзахад хүргэж байна.

в. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг ба гэр, сургууль хоорондын алсагдмал байдал
Бид нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь суурьшмал сургуультай хэрхэн зөрчилддөг болохыг судалгаагаар сонирхсон юм. Эцэг эхчүүд хүүхдээ байлгах газар олох, сургуульд нь хүргэж өгөх, авах тээврийн хэрэгслийг хайх зэргээр хүүхдийнхээ боловсролын төлөө маш их хичээж зүтгэдэг.
Судалгаанд хамрагдсан сургууль завсардсан хүүхдүүдийн тал хувийнх нь гэр, сургуулиас дунджаар 10 орчим км-ын зайд байрлах ба 56 хувь нь явган, 12,2 хувь нь машинаар, 3 хувь нь морь эсвэл тэмээгээр, 2 хувь нь мотоциклоор сургуульдаа явдаг байна. Үлдэх хүүхдүүд нь уг асуултад хариулаагүй байв. Говийн бүс нутагт 130 км-ын цаана гэр нь байрладаг нь хамгийн хол аж. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ байлгах газар олж чадахгүй бол мөн хүүхэд нь сурлагаар тааруу бол түүний хичээл сурлагад нь цаг, мөнгө зарцуулалгүйгээр сургуулиас гаргахаар шийддэг аж. Өөрөөр хэлбэл тэдний хувьд хүүхдээ сургаснаас мал маллуулсан дээр гэж үздэг байна.

4. Дотуур байрны хvрэлцээ муу

Дотуур байрны хүрэлцээгүй байдал нь сургууль завсардахад хүргэж буй нэгэн шалтгаан болохыг харуулж байгаа ба ялангуяа холын суманд илүүтэй илэрч байна. Шилжилтийн үетэй холбоотой­гоор эдийн засгийн хямралаас үүдсэн санхүүжилтийн бэрхшээл нь дотуур байрны тогтолцоонд шууд нөлөөлсөн байна. Жишээлбэл: 1996-2000 онуудад хүүхдээ дотуур байранд суулгах эцэг эхчүүд нь хүүхдийнхээ хоол хүнсийг өөрсдөө төлөх ёстой болжээ. Энэ нь ядуу өрхийн сургуулийн насны хүүхдүүдийг сургуулиас гарахад нь нөлөөлсөн. Үүнээс болж эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ байлгахаас татгалзаж өөрсдийн гэсэн хашаа байшин худалдан авах, түрээслэх эсвэл хүүхдээ хамаатан садныдаа суулгах, хамаатан садан байхгүй бол сургуулиас гаргах болсон байна.

5. Багш нарын ялгаварлан гадуурхалт

Ярилцлагын үр дүнд сургууль завсардалтад хүргэж буй шалтгаануудын нэгээр сургууль болон багш нарын зүгээс үзүүлэх нөлөө болох нь тогтоогдсон билээ. Судалгаанд оролцогсдын хариултуудад тулгуурлан авч үзвэл хичээл сурлагын хувьд тааруухан суралцаж байгаа нэгнийг хэт шүүмжлэн, өөнтөглөж, ямар нэг хэлбэрээр шийтгэдэг зэрэг багш нарын зан үйл нь уг хүүхдийн сургуулиас зугатахад хүргэдэг байна.

Судлагдсан бvс нутгуудын хvрээнд анхаарах шалтгаанууд

1. Биеийн хийгээд оюуны хөгжлийн бэрхшээл

Судалгааны багийн тайлагнаснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, асран халамжлах үйлчилгээ хөдөө орон нутагт байхгүй байгаа нь биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал нь анхаарлын гадна үлдэхэд хүргэж байгаа аж.
Зөвхөн аймгийн төвийн сургуулиуд энэ талаар бага зэрэг анхаарч байгаа бөгөөд иймд маш цөөхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн үйлчил­ээг хүртэж байна. Харин сумдын сургуулиудад тэдгээр хүүхдүүд суралцах боломжгүй аж.
Зарим тохиолдолд сургууль, багш нар сурагчдыг үнэлэхдээ алдаа гаргаж байна. Энэ нь бусадтай харилцаж чаддаггүй эсвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бүрэг ичимхий, дуугай, хичээл сурлагандаа амжилт гаргаж чадахгүй байгаа сурагчдыг эцэг эх, багш нар оюуны хомсдолтой гэж үзэх хандлагатай. Тиймээс багш нар эдгээр хүүхдийг ангидаа суралцуулах сонирхолгүй, эцэг эх нь “оюуны хомсдолтой” гэгдэх хүүхдийн сургалтад мөнгө зарцуулах хүсэлгүй зэрэг нь тэдгээр хүүхдүүдийг сургууль завсардахад хүргэдэг байна.

2. Харилцааны чадварын болон нийгэмшилтийн хоцрогдол

Сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүдийн дунд оюуны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тун цөөн байв. Сэтгэх чадварын хувьд удаан, ярих чадвар муу тэдгээр хүүхдүүд нь сэтгэлгээний хүрээ нь явцуу, аймхай халирхай зан авиртай, ичимхий, бүрэг, зожиг, илэн далангүй бус байсан байна. Тэдгээр хүүхдүүдийн зан үйлийн төлөвшил нь зөвхөн өөрийн гэр бүлийн гишүүдтэй л голчлон харилцдаг харилцааны явцуу хүрээ, зөвхөн радиогийн нэврүүлгээр л мэдээлэл хүртэж буй хязгаарлагдмал боломж бүхий байгаагаар нөхцөлдөж байлаа. Тэдгээр хүүхдүүд тун бага ярьдаг ба тэр бүү хэл эцэг эхтэйгээ хэрхэн ярихаа ч мэддэггүй байна. Тэд эцэг эхээсээ зөвхөн “бос”, “хоолоо ид”, “унт” гэсэн захиран ту­шаа­сан үгсийг, хааяа нэг “дүүгээ асар”, “их тоглож болохгүй” гэсэн үгсийг сонсдог байна.

3. Yе тэнгийнхний дээрэлхэлт буюу ялгаварлан гадуурхалт

Ангийхан болон үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн эсвэл ялгаварлан гадуурхагдаж байсан нь сургуулиас гарахад хүрдэгийг судалгааны дүн харуулж байлаа. Энэ нь тэдний ядуу байдал, анги хамт олны үйл ажиллагаанд мөнгө зарцуулах боломжгүй байдалтай шууд холбогддог аж. Тэр хүүхдүүдийн гэр бүлд идэх юм хомс. Зарим багш нар болон ангийн сурагчид тэдгээр хүүхдүүдийн энэ байдлыг ойлгодоггүй ба ангийн үйл ажиллагаанд идэвхгүй хандаж байгааг нь буруушааж зэмлэсэн байдлаар ханддаг байна. Тиймээс эхлээд ангийнхан болон багшийнхаа өмнө ичиж зовон аажмаар хичээлээ тасалсаар сургуулиа орхиход хүрдэг аж. Сурагчдаас мөнгө цуглуулдаг байдал нь сургууль завсардахад хүргэж буй нэгэн шалтгаан болж байгаагийн зэрэгцээ Монголын боловсролын системд тулгараад буй шийдвэрлэвэл зохих нэгэн асуудал болоод байна.

4. Эцэг эхчvvдийн боловсролын төвшин

Эцэг эхчүүдийн боловсролын төвшин нь хүүхдүүдийн сургууль завсардалтад нөлөөлж байлаа. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувьд сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эх нь боловсролгүй, бага боловсролтой, эсвэл бүрэн бус дунд боловсролтой байв. Ийнхүү боловсрол доогуур эцэг эхчүүд боловсрол доогуур хүүхдүүдийг бэлтгэн хүмүүжүүлж байгааг судалгааны багийнхан ажигласан юм. Боловсрол багатай эцэг эхчүүд нь өөрсдийн хүүхдүүдийн хичээл сурлагад анхаардаггүй ба хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагаанд нь тусалж, зааж зөвлөж чаддаггүй байна.

Уг судалгаа нь сургууль завсардалтын статистик, сургууль завсардалтын шалтгааныг тодруулсны зэрэгцээгээр боловсролд хандах хандлага, үзүүлэх нөлөөг судалсан юм. Үүний үр дүнг дараах байдлаар авч үзье:

5. Боловсролд хандах хандлага

Судалгааны үр дүн сургууль завсардсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд боловсролыг өндрөөр үнэлж байгааг харуулж байлаа. Эцэг эхчүүдийн 83 хувь, хүүхдүүдийн 73 хувьд боловсрол нь тэдний ирээдүйд чухал зүйл болохыг хүлээн зөвшөөрч байсан ба хэдийгээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй ч эцэг эхчүүд­ийн 82 хувь нь өөрсдийн хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Сургууль зав­сард­сан хүүхдүүдийн 64 хувь нь буцаж сур­гуульдаа орон үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уламжлал ёсоор монголчууд нь боловсролыг өндрөөр үнэлдэг хэдий ч, шилжилтийн эхний жилүүдэд олонхи эцэг эхчүүд боловсролд итгэх итгэл нь алдарч хүүхдүүдээ сургуулиас гаргаж эхэлсэн аж. Судалгааны дүн эцэг эхчүүд ямар нэгэн арга хэмжээ авсан аваагүйгээс үл хамааран боловсролыг хүүхдүүдийнхээ ирээдүйд чухалчлан үзэж, сургуульд сургах хүсэлтэй байгааг харуулав.

6. Сургууль завсардсан хvvхдvvдийн хандлага

Хээрийн судалгааны явцад сургууль завсардсан хүүхдүүд эцэг эхээрээ ч сургууль завсардсан гэж дуудуулах дургүй байгаа нь ажиглагдсан байна. Тэд “сургууль завсардсан хүүхэд” гэдэг үгийг хэрэглэхээс татгалзаж, “сургуулиа орхигсод” хэмээн дуудуулахыг илүүд үзэж байв.
Судалгааны үр дүн суралцах сонирхолгүйгээс эсвэл сурахыг хүсээгүйгээс сургуулиас гарахад хүрсэн байна гэж үзэж болохгүйг харуулж байна хэмээн судалгааны баг дүгнэсэн юм. Сургууль завсардсан хүүхэдтэй ярилцахад тэрээр “Сургууль завсардсан хүүхэд байх нь ичгүүртэй. Намайг хүмүүс уншиж, бичиж чадахгүйг минь мэдчих вий гэхээс би үргэлж айдаг. Иймд би сургуулийн хүүхдүүдтэй харилцах дургүй” гэж байв.

7. Жендэрийн асуудал: Хөвгvvдийн сургууль завсардалт

Судалгаагаар хүүхдүүд яагаад сургууль завсардав, яагаад сургуульд огт суралцсангүй вэ гэдэгт жендэрийн нөлөө байгаа нь харагдаж байлаа. Асуулгын дүнгээс харахад хөвгүүд малчин болох (71,4 %), гэр бүлийнхэндээ тус нэмэр болох үүднээс (61.5 %) сургуульд огт ороогүй байх нь элбэг байсан юм. Ийнхүү амьжиргааны түвшин доогуур байдал нь охидоос илүү хөвүүдэд сургууль завсардахад шууд нөлөөлдөг байна. Охидын хувьд сургууль завсардсан эсвэл сургуульд огт хамрагдаагүйн гол шалтгаан бол өвчин эмгэг тусах явдал аж (75%).
Өвөрхангайн судалгааны багийнхны явуулсан ярилцлагаас хөвгүүд ажил хийх, гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс сургууль завсарддаг болохыг тодруулсан байна. Эцэг эхчүүд нь хөвгүүдэд гэр бүлийн хөдөлмөр тэр дундаа мал аж ахуй эрхлэх, тэрэг түрэх, худалдаа эрхлэх, газар шорооны ажил эрхлэх, алт угаах зэрэг хөдөлмөрт “ажиллах хүч” болох талаас нь анхаардаг бол охидуудын хувьд гэрээр хийсэн бууз, хуушуурыг борлуулах, жижиг худалдаа эрхлүүлэх зэргээр ажиллуулдаг байна.
Охидууд ямар нэгэн хүчирхийлэл, дарамтад илүү өртдөгтэй нь холбоотойгоор тэдэнд сургуульдаа үлдэн суралцах нь дээр байдаг. Сургуульд суралцдаггүй охидууд эрт жирэмслэх нь нэмэгдэж байгаа аж. Ийнхүү боловсрол нь охидыг хамгаалах, дэмжих нэгэн хөдөлгүүр болдог байна. Сургууль завсардсан охид ихэвчлэн дүү нараа, эсвэл анхаарал халамж шаардлагатай байгаа тахир дутуу, өвчтэй хэн нэгнийг асран халамжлах ажлыг хийдэг байна.

8. Монголд сургууль завсардалтын төвшин буурах хандлагатай байгаа юу (vгvй юу)

Албан бус боловсролын тєв (2004)

19388

Статистикийн эмхтгэл (2003)

17671

2004 (19388) ба 2003 (17671) онуудын дүр зураг нь Монголд сургууль завсардалтын түвшин 2003-2004 оны хооронд буурах биш өссөн болохыг харуулж байна. Энэхүү ялгаа нь зөвхөн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулж байгаа бол 2003-2004 оны хичээлийн жил (11953)1 ба 2004-2005 оны хичээлийн жилд (10770)2 хоорондын ялгаа нь буурсныг илтгэнэ.
Янз бүрийн агентлагуудын, янз бүрийн онуудаар сургууль завсардалтын түвшний талаарх анализ нь сургууль завсардалтыг буурсан гэж үзэх статистикийн үндэслэл муутай байлаа. Мөн түүнчлэн байгаа статистик мэдээллүүдийг хооронд нь нэгтгэн дүгнэлт гаргах боломжгүй юм. Үүнийг 2002 оны Боловсролын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэнийг сургууль завсардалт хэмээн тооцох талаар албан ёсны тодорхойлолтгүй, сургууль завсардагсдыг бүртгэн тооцох нэгдсэн аргачлалгүй, орон нутгийн нөхцөлд мэдээлэл цуглуулах, мэдээгээ хадгалах явдал хангалтгүй байгаатай холбогдож байна гэж тайлбарлаж болох юм.

9. Сургууль завсардалтын талаарх vндэсний бодлого, хууль тогтоомжууд

Хэдийгээр сургууль завсардалтад шууд чиглэсэн хууль эрх зүйн актууд байхгүй ч дараах бодлогууд нь Монгол дахь сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэж байна:

  • 1995 оноос эхлэн сургуул­ийн дотуур байрны төлбөрийг халсан нь орлого багатай өрхийн хүүхдүүд сургууль завсардах байдлыг бууруулахад хувь нэмэр болсон гэж болно. Эцэг эхчүүд дотуур байрны зардлаас хуваалцах ёстой болсноос 5 жилийн дараагаар 2005 онд энэ нь зогссон байна. Дотуур байранд суух хүүхэд бүрээр төсвийг тооцон зардлыг нь 100 хувь засгийн газар хариуцах болсон ба 1999 онтой харьцуулахад засгийн газраас санхүүжүүлэх хүүхэд бүрийн зардал 21 хувиар өссөн байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл 1999 онд хүү­хэд бүрт жилд 86,6 мянган төгрөг зарцуулж байсан бол 2004 онд 110,9 мянга болон өс­сөн байна.

  • Хичээлийн жил бүрийн эхэнд амьжиргааны баталгаажих төвшин доогуур өрхийн сургуулийн насны хүүхдүүдэд 16.000 төгрөгийн хичээлийн хэрэгслийн тусламж үзүүлж байлаа. 2000 оны 9 дүгээр сарын БСШУ-ны сайдын болон СЭЗЯ-ны сайдын хамтын 34/31 тоот шийдвэрээр уг хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн байна. Уг шийдвэр нь нийгмийн эмзэг бүлгийн, 4 ба түүнээс дээш тооны хүүхдүүд сургуульд нэгэн зэрэг суралцдаг өрхийн хүүхдүүд уг хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүйгээр авах эрхийг олгосон байна. Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сард уг тусламжийг авахын тулд хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нь 5 дугаар сард орон нутгийн засаг захиргааны нэгж байгууллагад хүсэлт гарган, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх ёстой байна.

  • Засгийн газар UNESCO-той хамтран 1977-2004 онуудад Албан бус боловсрол (АББ)-ын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. АББ-ын сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурладаг нийгэм хамт олны хөгжлийн загварыг баримталдаг аж. АББ-ын төв нь албан бус боловсролын багш нарыг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, сургууль завсардсан хүүхдүүдэд дүйцүүлэх хөтөлбөрийн сургалт зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг явуулдаг.

АББ-ын хөтөлбөрийн хүрээнд суралцсан хүүхэд нь стандартчлагдсан тестүүдийг өгч академик чадварын биелэлтээ шалгуулснаар тэд ердийн сургуулийн тухайн насны тохирох ангид шилжин суралцах эсвэл суурь боловсрол эзэмшсэний гэрчилгээ авч чадах юм. АББ-ын хөтөлбөрийн тайланд сургуульд огт хамрагдаж чадаагүй хүүхдүүд болон сургууль завсардагсдад чиглэсэн үйл ажиллагаанууд нь мэдэгдэхүйц үр дүнд хүрч байгаа тухай өгүүлжээ.
Монголын боловсрол шинжлэх ухааны vйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтнуудын ярьж байгаагаар бол хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 600 гаруй хvvхэд сургууль завсарджээ. Мєн энэ хичээлийн жилд 8700 хvvхэд сургуулийн гадна байгаагийн 3480 нь огт сургуульд сураагvй гээд бодохоор харамсмаар. Їvний 48.9 хувь нь бага ангийнх, 68.1 хувийг хєвгvvд эзлээд байна. Сургууль завсардах гол шалтгаан нь хєдєлмєр эрхлэх байдаг. Єнгєрсєн онд гэхэд манай улсад 15-17 насны 68500 хvvхэд ажил эрхэлж байжээ. Тэдний 600 орчим хvvхэд нь огт сургуульд сураагvй гэнэ. Насанд хvрээгvй атлаа хvнд хvчир, хортой нєхцєлд хєдєлмєр эрхэлж, гэмтэж бэртэх хэрэг буурахгvй байгаа талаар сvvлийн vед нэлээд ярих болсон. Эрдэм ном суралцах насандаа химийн бодис ашиглан гар аргаар алт олборлож байгаа, гуйлга гуйгаад, зах дээр тэрэг тvрж, тор, сонин зарах хvvхдvvд одоо ч хаа сайгvй байсаар. Эрvvл мэндээрээ хохирч, ирээдvйнх нь амьдралд ямар хар толбо сууж байгааг хэн ч мэдэхгvй, анхаарал тавих хvн ч алга. Гэтэл нэг л их санаа зовнисон хvмvvс яриад байхаас єєр дорвитой ажил хийж “Хvvхдийн тєлєє За” гээд хэлчих байгууллага ч гэж алга. Сургууль завсардалтын талаар хэдэн тоо баримт олохоор “Хvvхдийн тєлєє vндэсний газар”, “Монголын сурагчдын холбоо” , БСШУЯ-ны бага дунд боловсролын газраар ороход “Манайх ёстой мэдэхгvй. Тийм судалгаа хийдэггvй болохоор тоо баримт байхгvй” гэсэн хариулт єглєє. Уг нь бvгдээрээ хvvхдийн сайн сайхны тєлєє гэсэн уриатай байгууллага юмсан. “Нарантуул” захад гэхэд хєдєлмєр эрхэлдэг 1500 орчим хvvхэд гэр бvлээ тэжээхийн тєлєє зvтгэж байна. “Нарантуул” ОУХТ-д сургууль завсардаж, хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvдтэй уулзаж ярилцлаа. Арав гаруй хvvхэдтэй ярилцахад дандаа л ар гэрээ тэжээдэг, хагас єнчин, амьжиргааны тєвшин доогуур зэрэг зовлонгоо ам уралдан ярьцгаав. Х.Мєнхбат /13 настай/ -Миний дvv сургуульд сурч байсан уу? -Байсан. 53 дугаар сургуульд сурч байгаад гуравдугаар ангиасаа гарчихсан. -Яагаад гарчихсан юм? -Ээж ажил хийхээ болиод, би хийдэг болсон. Намайг дагаад дvv маань бас гарчихсан. Дvvтэйгээ хамт тор зардаг. -Єдєрт хэдэн тєгрєг олдог вэ? -3000 тєгрєг олдог. Зайрмаг зарвал их ашигтай юм билээ. Даанч зарагдахгvй бол дvv бид хоёр идчихдэг. Тэгэхээр дахиад мєнгє олох гэж зовно. Ээж бас архины мєнгє нэхээд зоддог. Заримдаа атаманууд дээрэмддэг. Тэгээд дvvгийнхээ гуталны дор нь мєнгєє нуучихдаг. -Сургуульд сурах юмсан гэж боддог уу. Ямар мэргэжилтэй болох вэ? -Хичээлээ мартчихсан болохоор муу сурах байх. Би 15 нас хvрчихвэл барилга дээр ажил хийнэ. Єндєр цалинтай гэсэн. Тэгээд эмэгтэй дvvгээ сургуульд нь сургана. Г.Адъяа /10 настай / -Сургуульд явдаг уу? -Хавар шалгалтаа єгєєгvй. Тэгээд гарчихсан. -Яагаад шалгалтаа єгєєгvй юм? -Хажуу айлын ахынхаа микрт кондуктор хийгээд. Хичээлээ тасалсаар байгаад аав гарвал гар гэхээр нь гарчихсан. -Хичээлдээ явах дургvй байсан байх нь ээ? -Дуртай байсан. Би ангийхнаа хамгийн шилдэг тамирчин байсан байхгvй юу. Математиктаа ч сайн байсан. -Кондуктор хийх юу нь гоё байна? - Цалин лаг сайн. Єдєрт 5000-6000 мянган тєгрєг. Заримдаа хvмvvс хариултаа мартах юм уу эсвэл байх ёстой мєнгєнєєс илvv гарвал авахаар бvр ч илvv гарна. -Цаашид кондуктор хийгээд байх уу? - Їгvй. Єнгєрсєн долоо хоногоос эхлээд бага насны хvvхэд кондуктор хийхээр жолоочийг 15 мянгаар торгоод байгаа. Тэгээд биднийг кондуктор хийлгэхгvй хэцvv л байна. Тэгээд зах дээр зогсдог микрт кондуктор хийж байгаа. Эндээс хvнээ дvvргээд шууд явчихдаг болохоор гайгvй. Мєнгєє хураачихаад нуугдчихдаг. Албан бус зайны сургалтын vндэсний тєвийн ажилтан Т.Хантулгатай ярилцлаа. -Сургууль завсардалт хэзээнээс яригдаж эхэлсэн бэ? -1990 оноос хойш сургууль завсардалтын тухай яригдаж эхэлсэн. Тухайн vед мал хувьчлалтай холбоотой малчдын хvvхдvvд сургууль ихээр завсардсан. Тухайн vед нийт сургуулийн насны хvvхдийн 11 хувь нь сургууль завсарддаг байлаа. Сургууль завсардалт нь сурч байгаад гарсан, сургуулийн гадна гэсэн хоёр янз байдаг. Сургуулийн гадна гэдэг нь огт сууж байгаагvй. 1998 оноос хойш сургууль завсардалт харьцангуй гайгvй болсон. Нийт сургуулийн насны хvvхдийн хоёр орчим хувийг эзэлж байгаа. -Хvvхдvvдтэй уулзаж байхад их олон шалтгаан хэлж байсан. Ихэнх нь хєдєлмєр эрхэлдэг юм билээ? - Албан бус сургалтанд хамрагдаж байгаа хvvхдvvдээс харахад хоёр л том шалтгаан байдаг. Нэгд гэвэл шилжих хєдєлгєєнтэй холбоотой. Захын хорооллын сургуулиудаас хvvхэд сургууль завсардах нь их байдаг. Бичиг баримтгvй, эсвэл шилжvvлэг хийлгээгvй зэргээс болоод хvvхдvvд нь сургуульд орох боломжгvй байдаг. Хєдєє орон нутагт бол дотуур байрны хvрэлцээ, хангамж муугаас бага ангийн хvvхдvvд сургууль завсарддаг. Їvнээс гадна ар гэрийн бэрхшээл, ядуурал, хєгжлийн бэрхшээл зэрэг олон шалтгаанууд байгаа. Ер нь бол эрэгтэй хvvхэд сургууль завсардах нь илvv хувь эзэлдэг. -Танай албан бус сургалтын тєвд жилд хэчнээн хvvхэд хамрагддаг вэ? -Єнгєрсєн жил гэхэд 8-15 насны 4800 хvvхэд албан бус сургалтад хамрагдсан. -Хичээлдээ хэр идэвхтэй байдаг вэ. Таслахгvйгээр яваад байж чаддаг уу? -Идэвхтэй шvv. Ихэнх нь єєрсдєє ирж суралцаж байгаа учраас гоё юм байна гээд ярьцгаадаг. Тухайн тvвшингээ дуусаад ЕБС-д шилждэг учраас их дуртай байдаг. 1990 оныг хvртэл Монгол Улс бvх нийтээр бичигтэн болж НЇБ-ын хэмжээнд бvс нутгийг бvх нийтийн бичигтэн болгох асуудал оруулан тогтоол батлуулж байсан тvvх бий. Хvн амынх нь 95-аас дээш хувь нь бичиг vсэгтэй болж хvvхдийг сургуульд хамруулах талаар бvс нутагтаа тэргvvлж байсан улс орон єнєєдєр ийм байдалтай байна. Харамсалтай нь хvний хєгжлийг дээдэлсэн, хvмvvнлэг, энэрэнгvй ардчилсан нийгэм байгуулж байгаа энэ улсад тоо нь жилээс жилд нэмэгдээд байгаа сургууль завсардаж байгаа хvvхдvvдийн талаар мэдэх, хариуцах байгууллага тун цєєхєн байна. Энэ талаар боловсруулсан бодлого, авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээ байтугай улсын хэмжээгээр ягхэдэн хvvхэд сургуулиас завсардаад байгааг ч хэлчих хvн, албан тушаалтан алга байна.

Дүгнэлт:

Энэхүү судалгаагаараа би  сурч боловсрох эрхийн хэрэгжилт болон сургууль завсардахад нөлөөлдөг хүчин зүйл, шалтгааныг олохыг зорьсон. Хүүхэд сургууль завсардахад нөлөөлдөг хүчин зүйлд: -хүн амын төвлөрөл, -нийгмийн гарлын ялгаа, -багшийн мэргэжлийн ур чадвар  болон хүүхэдтэй харилцах харилцаа,-хүүхдийн эцэг эх болон хүүхэд өөрөө сургуульд хандах хандлага,-амьдралын баталгаа болон амьжиргааны түвшин доогуураас болж хөдөлмөр эрхлэх шаардлагатай болсон, -ам бүл ихтэйгээс сургуульд эмэгтэй хүүхдээ сургаж эрэгтэй хүүхдээ сургахгүй гэж шийдсэн(Энэ нь Монголчуудын эмэгтэй хүн бол хүч чадалгүй учир боловсрол мэдлэг эзэмшихгүй боламьдралд  хөлөө олж, ажил хийхэд хэцүү харин эрэгтэй хүүхэд бол ямар ч хар ажлыг голохгүй хийх сэтгэлийн тэнхээ, бие махбодийн чадвартай гэсэн эртний менталитет сэтгэлгээтэй холбоотой),-аймаг, сумд цөөхөн сургууль байдаг бөгөөд тэдгээр сургууль нь тухайн айлаас хэт хол зайнд оршдогтой холбоотой, -өнчин өрөөсөн харж хандах хүнгүй юм уу асран хамгаалагч байлаа гэхэд тэр хүн халамж муутайгаас зэрэг олон шалтгаан байна. Эдгээрийг багасгахын тулд:

Орон нутагт дотуур байрыг нэмж барих

Хүн амын төвлөрлиийг багасгах үүднээс ЗГ, УИХ-ын гишүүд бодлого боловсруулах

Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс байнгын сургалт семинар зохион байгуулах, багш хүн өөрийгөө хөгжүүлэх тал дээр байнга анхаарч ажиллах

Ядуу болон өнчин хүүхдүүдийг төр өөрийн хамгаалалтандаа авч сургуулийн насны хүүхэдтэй  ядуу өрхөд төр, ТББ-аас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авна

               Хичээл  ийн үүсэл хөгжлөөс
Хичээлийн тухай   ойлголт  анх анх 17 –р зуунд үүссэн.  Түүний ерөнхий дүр  зургийг  Грманы  сурган  хүмүүжүүлэгч  И.Штурм  гэдэг хүн  гаргасан  ба  түүний онолын үндсийг  боловсруулж  амьдрал  практикт хэрэгжүүлсэн  хүн бол Чехийн   нэртэй  сурган  хүмүүжүүлэгч Я.А.Коменский юм.  Тэрээр анх удаа  ангид  жирийн иргэдийн  хүүхдийг  ширээний ард  суулган бичиг  үсэг  заахын хамт эмэгтэй   хүүхдийг  мөн сурган  хүмүүжүүлж   эхэлсэнээрээ  үнэхээр дэвшилттэй  зүйл   хийсэн .
300 гаруй жилийн  өмнө  хичээл  гэдэг  үзэгдэл  нь тодорхой   хугацаанд хийх  даалгавар гэсэн утгатай байжээ.  Анх хичээл бол  сурагчдад  мэдлэг эзэмшүүлэх үүрэгтэй  байсан. 
1970 –аад  оны үед  олон  орны багш сурган  хүмүүжүүлэгчид  стандарт  бус  хичээлийн олон  төрлийг   ашиглах болсон. Жишээ нь хичээл ажил  хэргийн тоглоом , хичээл бага хурал, хичээл жүжигчилсэн  тоглолт , хичээл үнэ  хаялцуулах  худалдаа,сурагчдын  бэлдэж  явуулах хичээл гэх мэт. Иймд багш нар  хичээлийн эдгээр олон  төрлийг  бүтээлчээр  ашиглах зүйн  хэрэг бөгөөд  ингэвээс  сургалтын  чанарт эерэгээр  нөлөөлнө.
Хичээлийн  тухай  ухагдахуун түүний онцлог
Монгол багш нар хичээл гэдэг үг нь 2 утгаар  хэрэглэдэг.  Эхнийх нь бол  математикийн  хичээл , гадаад  хэлний  хичээл , түүхийн хичээл  гэх зэргээр тодорхой  нэг  судлагдахууныг  энэ үгээр тэмдэглэсээр  ирсэн.  Дараагийн  утга  бол  40 минут үргэлжлэх  үйл  явц  процесс-ыг  тэмдэглэсэн  ухагдахуун  бид цаашид хичээл гэдэг үгийг 2 дахь утгаар хэрэглэх бөгөөд  ихэндээ  ээлжилт  хичээл  гэсэн өөр  ухагдахуун гарч ирсэн  бөгөөд  түүнд  нэг бүлэг   сэдэвт багтах 4-5  цагийн хичээлийг багтаан   ойлгож байгаа бололтой.Орос нэрт судлаач М.Н.Скаткин “ усны  бяцхан  дусалд  аврга том  нар багтан  харагддагийн  адил  сургалтын  п роцессын  бүх  тал   хичээлд  багтдаг “  гэж сургасан байдаг.
                                                          
                                                    2
  Өнөө үед  хичээл  бол  хүүхэд  залуусыг  сургаж  хүмүүжүүлэх , хөгжүүлэн  төвшүүлэх  нийгэмшүүлэх үүрэг  зорлготой тодорхой цаг хугцааны  хязгаартай  багш сурагчдын хамтарсан бүтээлч үйл ажиллагааны нэг хэлбэр  
Хичээлийн зарим онцлог

-       Эрэгтэй эмэгтэй олон хүүхдийг  нэгэн  зэрэг  хамтран сургадаг нь эдийн засгийн  хувьд  маш ашигтай.
-        Нэг ангид нийгмийн  янз бүрийн бүлэг ,давхрагад харъяалагдах  хүүхдүүдийн хамтад нь  хамран  сургадаг нь  нийгмийн  ялгааг  багасгах , тэгш байдлыг бий  болгоход   тус дэм  боллдог талтай 
-       Сурагчдад системтэй  мэдлэг олгох  боломжтой 
-       Зохион байгуулалтын  хувьд энгийн
-       Сурагчид хамтран  ажиллаж,  бие биенээсээ суралцах сайн талтай зэрэг.

Эдгээрийн зэрэгцээ хичээл дараах сул  талтай .
-амьдралд огт  байдаггүй “дундаж” сурагчид руу  чиглүүлэн  явуулдаг  учираас  өндөр  чадавхитай болон сул сурагчид  хохирдог,
 - сурагчдын хэрэгцээ  сонирхолыг харгалзан хөгжүүлэх боломж бага
- сурагч бүрийн  онцлог , авъяас чадварыг харгалзан хөгжүүлэх боломж бага
    -  Багшийн онцлог  хариуцлага  ур чадвар зэрэг  субъектив хүчин  зүйлээс их  хамаардаг зэрэ г
Багш нар хичээлийн давуу талыг дээд зэргээр ашиглахын  хамт   түүний сул талыг багасгах  талаар  бүтээлч  арга  хэмжээ авч ажиллавал  зохино.
                                
                                             3
Хичээлийн үүрэг зориулалт
Орчин үед боловсрол, сурглтад гарч буй шинэ үзэл санаа, өөрчлөлт цзэргийг дагаад хичээлийн үүрэг зориулалт өөрчилөгдөж эхэлсэн.Тухайбал өнөө үед  хичээл сургах  гэсэн   туйлын  гганц үүрэгтэй байжболохгүй ба дараахи зүйлийг  нэгдмэл байдлаар хэрэгжүүлнэ.эдгээр нь
1.сурагчдад  тодорхой  хэмжээний   суурь   мэдлэг эзэмшүүлнэ.  Тэр нь   нэг  талаас стандартын нөгөө талаас  сурагчдын хэрэгцээнд  нийцсэн  байна.
2.сурагчдад бие  дааж  суралцах, сэтгэх, хийж бүтээх  арга  барил,чадвар ,  дадлыг  төлөвшүүлнэ. 
3.  хичээл болгон  сурагчдад   харилцааны   болон  биеэ  боловсон  авч  явах  зөв дадал  хэвшил олгох  тэдэнд  өөрийгөө  хүмүүжүүлэх, хөгжүүлэх бие  хүний  эрхэм сайн чанар төлөвшүүлнэ. Жишээ нь ,мэндлэх , хүндлэх ,идэвхи  санаачлгатай байх, аливаа зүйлд  ухаалаг  хандах бие дааж  шийдвэр гаргах  хамтач  байх байгаль  нийгмийн  үзэгдлийн  талаар   өөрийн байр суурьтай байх зэрэг төлөвшлийг олгоно.
Хичээлд тавигдах шаардлага
Чанартай , сайн  хичээл  зохион явуулах нь  түүнд тавигдах  шаардлагыг  багш  хэр дагаж  мөрдөхөөс  ихээхэн  хамаардаг.
Шаардлага бол  хичээлийг сайн бэлтгэж , амжилттай   үр өгөөжтэй  зохион  явуулахад  чиглэсэн  дүрэм ,зүй  тогтол  хэм хэмжээ  зэрэг юм. Хичээл тавигдах  шаардлага :
1.нийгмийн хөгжлийн  хэрэгцээ,
2. сурагчдын  өсөн нэмэгдэж буй  хэрэгцээ сонирхол, сурах чадвар,

                                                   4

3.  сургалтын зорилго, агуулга, стандарт, орчин зэргээс урган гарна.
  Хичээлд тавигдах шаарлагыг дотор нь: ерөнхи ,сэтгэл зүйн , сурган хүмүүжүүлэх зүйн\дидактик\ , эрүүл ахуйн гэх зэргээр ангилдаг. Эдгээр шаардлага үргэлж нэг хэвээр байдаггүй , цаг үеийн эрэл хэрэгцээ, шинжлэх ухааны ололт, боловсролд гарч буй өөрчлөлт зэргээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг.
Хичээлд тавигдах ерөнхий шаардлага
Ерөнхий шаардлага нь бүх төрлийн хичээлд хамааралтай нийтлэг шинжтэй зүй тогтолууд юм. Өнөөгийн хичээлд дараах ерөнхий шаардлага тавигдана.
Эдгээр нь , багш нар:
1  Ардчилалын үнэт зүйлс, хэм хэмжээ зэргийг үндэс болгох ,
2  Шинжлэх ухаан техник технолийн сүүлийн үеийн ололт амжилтад                                
   тулгуурлах ,
3  Сурагчдын хэрэгцээ сонирхолыг судалж, эдгээрийг хангахад чиглэх,
4  Сурагчдын амьдрал орчиноос олж авсан мэдлэг туршлагад тулгуурлах зэрэг.
Өнөө үед багш нар эдгээр ерөнхий шаардлагыг төдийлөн сайн биелүүлэхгүй байгаа нь нийгэм , нийгийм бүлэг, эцэг эхчүүдийн суруулиас хүсэн хүлээж байгаа тэр хүлээлт биелэгдэхгүйд хүргэж байна. Иймд багш болгон эдгээр ерөнхий шаардлагыг бүтээлчээр хэрэгжүүлэнэ.   
                 
                                                  5
Хичээлийн бэлтгэл  
Багш бүр ээлжилт хичээлдээ  сайн  бэлтгэх нь түүний сурган хүмүүжүүлэх  ажлын салшгүй нэг хэсэг бөгөөд   түүний үндсэн үүрэг мөн .Хичээл  хэр амжилттай , үр өгөөжтэй болох нь  түүнд багш хэр зэрэг  бэлтгэлээс  шууд хамаардаг. Жишээ нь багш ээлжилт хичээл  сайн  бэлдэнэ, хичээл төдий чинээ  амжилттай болдог зүй тогтолтой .  харин багш ээжилт хичээлдээ төдийлөн   бэлтгэхгүй  орвол,  уг хичээл амжилттай болж  чадахгүй.
Багш хичээлдээ  бэлтгэх гэдэг бол  тэрээр нийгэм болон  сурагчдын  эрэлт хэрэгцээг  хангахад  чиглэсэн  тодорхой  зорилтууд  дэвшүүлж , эдгээрийг  шийдэх  агуулга ,  аргазүйг  урьдчилан  боловсруулж  төлөвлөх  бүтээлч  үйл ажиллагаа.
Энэхүү  бэлтгэл үед  багш урьд хэрэглэж  байсан арга, барил, хэрэглүүрийг  хооронд нь  янз бүрээр хослуулан хэрэглэх, хооронд нь өөр өөр байдлаар эвлүүлэн бүтээх, арга барилын зарим хэсгийг өөрчлөх шинэ арга барилын  зарим хэсгийг   өөрчлөх, шинэ  арга барил  зохион  хэрэглэх гэх зэрэг бүтээлч  шинжтэй  үйлдлийг хийдэг .
                 Хичээлийн зорилго,  зорилт
   Ер нь  аливаа  зорилго  ерөнхий  шинжтэй  байдаг бөгөөд  тодорхой  зориултуудаар  дамжин  хэрэгждэг.   Хичээл бол  олон  бүрэлдэхүүн элементтэй, тэдгээр нь янз бүрээр  хосолж  хэрэгждэг ниймэл үзэгдэл.Иймээс  хичээлийн  зорлгыг тодорхойлохдоо  тухай хичээлийн зорлгыг    хэрэгжүүлж чадах тийм  арга хэрэгсэл  бусад зүйлийг багтаах  нь  зүйтэй.  Учир нь  хичээлийн зорилго,  зорилтыг хэрэгжүүлэхэд  төдийлөн ач холбогдолтой  биш зарим элементийг заавал хэрэглэх ёстой  гэсэн цаг үеэ өнгөрөөсөн  тогтсон  ойлголт зарим баггш нарт хүчтэй хэвээр байна.  Жишээ нь хичээл  бүр дээр  сурагчдад  дүн тавих ёстой,  гэрийн даалгавар  заавал өгөх ёстой гэх мэт.

                                            6
 Тухайн  хичээлийн зорилгыг  биелүүлэхийн  тулд хичээлийн 40 минутыг  хамгийн чухал,  гол зүйлд зориулж  ашиглах  хэрэгтэй  учир уг  хичээлийн зорилгыг биелүүлэхэд онцын ач холбогдолгүй  зүйлд   цагийг дэмий үрэх нь  утгагүй   ба  энэ утгаараа зарим үед  онцын шаардлагагүй  бол  бүтээлч  бус  олон дасгалыг  хийлгэх албагүй .
Ээлжит  хичээл  юунаас эхлэх вэ? Юуны  түрүүнд  багш хичээлийн зорилго , зорилтыг  оновчтой  тодорхойлохоос  эхлэнэ.  Багш хичээлд бэлтгэх үедээ тухайн сэдвийг заасны эцэст  сурагчид юу мэддэг, чаддаг  болсон байх  вэ?  Тэдний  хөгжил  төлөвшилд ямар    
гаргасан байх вэ? Гэдгийг  дотроо төсөөлөн  бодож  тодорхой болгоно.  Туршлагатай  зарим багш нар  заасан хичээлийн эцэст хүүхдийн  1.мэдлэг 
2.чадвар
3. бие авч явах байдал, харилцаа хандлага,  үнэлэмж зэрэгт чухам юу нэмэх вэ?  Юуг өөрчлөх вэ?  гэдгийг  урьдчилан сайн  тооцоолж  тодорхой  төлөвлөж  чаддагт  тэдний амжилтын нууц  нь оршино. Иймээс  залуу багш нар  сурагчдынхаа мэдлэг чадвар  зан байдал харилцаа  зэрэгт  чухам юуг өөрчлөн  нэмэхээ  хичээлийн  тодорхой   зорилтуудаар  дамжуулан томъёолно.
Хичээлийн  зорилтыг тодорхойлох  үндсэн арга зам
 Хичээлийн  зорилтыг яаж  тодорхойлох  нь  оновчтойд  тооцогдох вэ? Юуны  түрүүнд өнөө үед газар аваад  буй  Шавь төвтэй сургалтын үзэл санаа, конструктив хандлага, эдгээрийн  зарчим, арга технологийг  харгалзан үзнэ. Өөрөөр хэлбэл,  хичээлийн зорилго,  зорилтууд   сургалтад  баримталж буй  үзэл санаа, онолоос  шалтгаалдаг учир эдгээрийг  үндэслээд  хичээлийн зорилго  зорилтыг сурагч руу чиглүүлж , бүр  тодруулбал, сурагчийн сурах үйл ажиллагаа рүү  чиглүүж  тодорхойлногэсэн  үг юм.  
                                               
                                                       7
Багш хичээлдээ бэлтгэх  үедээ сурагчийн  хийж эзэмших  үйлдлүүдийг  аль  болох тодорхой, бүрэн гаргаж  эдгээрийг хамгийн оновчтой эрэмбэ дэс дараалалд оруулах  явдал чухал гэдгийг  тэмдэглэе.  Энэ нь  урьдынх шиг  багшаас сурагчдад бэлэн мэдээлэл  өгөхөөс илүү их бэлтгэл  шаарддаг,  нарийн төвөгтэй хэцүү гэж хэлж  болох  үйл ажиллагаа мөн боловч  хүүхдэд үлдэц , нөлөө ихтэй . хичээлийн зорилго , зорилттой  холбогдуулан  тэмдэглэх дараагийн  нэг зүйл  бол багш хичээлийнхээ  зорилго  , зорилтыг сурагчдаас нууцгүй, хичээлийн  эхэнд  тэдэнд  заавал  танилцуулан  тайлбарлаж өгөх  явдал юм.  Ингэх нь сурагчид уг хичээл дээр  юу мэдэж авах, юу хийх  талаар  чиг   баримжаатай болж  улмаар  тэдний сурч танин мэдэх  үйлдлүүд  илүү идэвхтэй,  ухамсартай  болно.
Хичээлийн төлөвлөгөө     
Аливаа  төлөвлөгөө нь ямар нэг ажилыг  хэдий  хугацаанд  яаж хийих , үр  дүн  нь юу байх зэргийг  өөртөө  агуулдаг.  Иймд  ээлжилт хичээлийн төлөвпөгөө бол 40 минутын  хугацаанд  багш сурагчид хичээлийн зорилго, зорилтуудыг  яаж хэрэгжүүлэх үйл ажиллагааны  дэлгэрэнгүй төлөвлөлт.  Ээлжит хичээлийн  төлөвлөгөө  бол уг  хичээлийн  зорилго  зорилт агуулга: сурагчдын эзэмших мэдлэг, арга , чадвар төлөвшлийг  хэрэгжүүлэх  сургах  болон  сурах арга, хэрэглүүр , хяналт үнэлгээ, дүгнэлт, гэрийн дааалгавар  зэрэг элементийг багтаана . ээжилт  хичээлийн төлөвлөгөөг   урьд нь конспект гэсэн  орос үгээр  нэрлэж ирсэн.  Сүүлийн үед “нэгж  хичээлийн  киррикюлим\хөтөлбөр” гэсэн шиннэ ухагдахуун  гарч  ирсэн нь  нийт багш  нарт  төдийлөн ойлгомжтой  биш л байна. Хэрвээ төлөвлөгөөг үнэхээр  сайжруулъягэж байгаа бол  өнөөгийн хичээлд тавигдаж  буй  шинэ шаардлагыг багш нар  мэдэж  авч  биелүүлэх чухал юм.
      
                                                  8
        Ээлжилт хичээлийн төлөвлөгөөний  хувилбарууд
Хичээлийн сэдэв:
 түүнийг стандарт хөтөлбөрийг үндэслэж хийсэн  сэдвийн боловсруулалт, сэдэвчилсэн төлөвлөгөө  зэргээс багш авна. Хичээлийн сэдвийг  сурагчдад  ойлгомжтой цөөн хэдэн үгээр  тодорхойлно.
Хичээлийн зорилго, зорилтууд: 
 Түүнийг багш уг хичээлийн  сэдэв, сурагчдын  хэрэгцээ ,тэдний мэдлэг чадвар хөгжил төлөвшил, нийгэмшилд ямар өөрчлөлт  хийх зэргийг үндэслэн  сурагчдын   хийж гүйцэтгэх үйл ажиллагаагаар тодорхойлно.
Хэрэглэгдэхүүн:
 Багш уг хичээлийн  явцад  ашиглах  дасгал, даалгавар, бодлого, эх бичвэр , үзүүлэн таниулах зүйл гэх мэтийг тодорхой   бичнэ.
              Арга зүй:
 Сурагчдыг сэдэлжүүлэх, шинэ мэдлэг  эзэмшүүлэх , мэдлэг бүтээлгэх,  мэдлэг чадварыг бататгах, үнэлэх тодорхой  аргуудыг тоочиж бичнэ. Эдгээр арга нь  оновчтой , идэвхжүүлэх  шинжтэй  байна.
Үйл ажиллагааны  төлөвлөлт,  түүний задаргаа:
Түүнд багшийн сурган хүмүүжүүлэх  болон  сурагчдын  сурч танин мэдэх үйл ажиллагааг  задалж  тодорхой  үйлдлүүд  болгон бичнэ. Эдгээр нь  хоорондоо уялдаа холбоотой ,  оновчтой дэс дараалалтай , бүрэн гүйцэд  байна.
 Хичээлийн явцын хяналт, засвар залруулга , үнэлгээ:
 Энэ нь  багш хичээлийн турш  сурагчид сургах  үйлдлийг  зөв,  бүрэн  хийж байна уу? Гэдгийг хянаж, сурагч  үйлдлийг буруу  хийвэл  засч  залруулах, дутуу  хийвэл гүйцэт болгох үйлдлүүдийг  тусгана. Ингэхдээ  хяналт, засвар залруулга,  үнэлгээ зэрэг хамтын шинжтэй байхад анхаарна.
                                                      9
Гэрийн даалгавар :
 Багш сурагдад шаардлагатай гэж  үзвэл гэрийн даалгавар өгнө. Гэрийн  даалгавар  нь  сурагчдын бие дааж  сэтгэл бодохыг  шаардсан бүтээлч  шинжтэй байна.

 Хичээлийн дүгнэлт:
 Хичээлийн төгсгөлд сурагчид уг хичээлийн явцад  юу мэдэж авсан , юу хийж чаддаг болсон зэргийг  ерөнхийлж  дүгнэнэ. Жишээ нь  өнөөдөрийн хичээлээс  мэдэж авсан зүйлээ нэг өгүүлбэрт багтаан  хэлнэ үү \бичнэ үү\ гэх мэт .
Шавь төвтэй  хичээлийн технологи
Уламжлалт хичээлийн технологийн  тухай :
 Ер нь хичээлийн  технологи бол нэг талаас  сурагч амжилттай  сурч хүмүүжих,хөгжин  төлөвших,нөгөө талаас сурагчийг амжилттай сурган хүмүүжүүлэх  зорилгыг найдвартай биелүүлэх үүрэгтэй үзэгдэл . Манай оронд сүүлийн 50-60 жил  хэрэгжиж ирсэн  хичээл нь  уламжлалт  буюу багш төвтэй  байсан. Тэр үеийн  сургалтын  зорилго  бол  сурагчдад шинжлэх  ухааны их мэдлэг олгох  явдал байсан учир  хичээлийн  технологи дараахи  бүтэцтэй  байв
Сүүлийн жилүүдэд  улс орон зах зээлийн   харилцаанд шилжиж улмаар  боловсрол, сургалтын зорилго бие дааж чөлөөтэй сэтгэн боддог,хийж бүтээдэг идэвхи санаачлагатай, бүтээлч хүнийг төлөвшүүлэх  явдал   болон өөрчлөгдөв.энэхүү шинэ зорилгыг дээрхи уламжлалт хичээлийн технологи  хэрэгжүүлж чадахгүй  нь тодорхой .  иймээс багш нар  бие дааж сэтгэдэг, хийж бүтээдэг хүнийг  төлөвшүүлэх тийм шинэ технологи  боловсруулах шаардлагатай  тулгарсан. Энэ мэдээж бүтээлч бас  хэцүү ажил мөн.

                                                     10.
  Шавь төвтэй хичээлийн  технологийн үндэс
Аливаа технологи үндэс 3 хэсэгтэй байдаг. Эхнийх нь орц буюу  СХЗ-г   үг хэлэгээр :
1\ багш бидний өмнө  юу мэддэг чаддаг хүүхэд байна  вэ? Гэдгийг  оношилгооны энгийн аргаар  мэдэж авах ,
2\  сурагчийн хэрэгцээ  сонирхлыг судалж , тэр юу мэддэг чаддаг болох хэрэгтэй  байна вэ?гэдгийг  тодорхой болгох  явдал юм. Эдгээрийг үндэслэн сурагчийн  мэдлэг  чадвар  төлөвшилд ямар нэмэлт өөрчлөлт хийхийг  тодорхой болгож  байж сая  хичээлийн  зорилго,зорилтыг  тодорхойлно. Жишээ нь : хичээлийн  зорилт №1 бол сурагчдад  амьдралахуй , ирээдүйн ажил мэргэжилд нь  хэрэгтэй ухагдахууныг эзэмшүүлэх,№2 бол сурагчдад мэдээллийн янз бүрийн эх үүсвэрээс  өөртөө хэрэгтэй  мэдээлэл олж авах арга  барил эзэмшүүлэх, №3 бол сурагчдын төлөвшилд  хангалтгүй , болохгүй  ямар зүйл  байгааг  үндэслэн  түүнийг засч  залрруулах жишээ нь , дэг журмыг дагаж мөрдөх, бусдыг  хүндлэх  зэрэг чанарыг төлөвшүүлэх зэрэг байж болно. Эдгээр  зорилтын №2,3 нь нэг цагийн хичээл дээр бүрэн хэрэгжихгүй  нь мэдээж учир цаашид хэд хэдэн  хичээлийг дамжиж хэрэгжинэ. 
         Шавь төвтэй  хичээлийн технологийн хувилбар
 Шавь төвтэй хичээлийн технологийн үндсэн шинж бол  сурагч  сурч  танин мэдэх  үйл ажиллагааг  дуртай , ухамсартай, бие дааж   хийх явдал юм. 
-багш  сурагчдынхаа мэддэг чаддаг, зүйлдШавь төвтэй хичээлийн технологийн үндсэн шинж бол  сурагч  сурч  танин мэдэх  үйл ажиллагааг  дуртай , ухамсартай, бие дааж   хийх явдал юм. 

-багш  сурагчдынхаа мэддэг чаддаг, зүйлд дүн шинжилгээ хийж ямар   зүйл нь зөв ,юу нь  буруу эсвэл  юу нь  дутуу байгаа, зэргийг илрүүлж шаардлагатай бол засвар  залруулга хийх  хэсэг.
- сурагч үзэх сэдвийн талаар ер нь  юу мэдэхийг хүсч  эсвэл  мэдэх хэрэгтэй  байгааг  илрүүлж , сэдэлжүүлэх хэсэг.

             Шавь төвтэй хичээлийн технологийн зарчим
-       Сурагчдын хэрэгцээ сонирхолд тулгуурлах,
-        Сурагчдын үйл ажиллагаанд тулгуурлах
-        Сурагч   сурах  үйлдлийг  ухамсартай, дуртай хийх
-       Хичэлийн явц  хамтын , нээлтэй байх
-        Сурагчдын нас  , сурах хурд   чадвар зэрэг нийцэх
-        Зорилт- явц –дүн  зэрэг уялдаа холбоотой , нэгдмэл байх

No comments:

Post a Comment